x

Ерөнхийлөгч Х.Баттулга Николой Рерихийн нэрэмжит олон улсын шагнал хүртжээ

Олон улсын сайн үйлсийн “Рерихийн өв” сангаас ОХУ-ын нэрт зураач, зохиолч, архелогич, философич, дэлхийн соёлыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Николай Рерихийн нэрэмжит олон улсын шагналын эзнийг жил бүр тодруулдаг уламжлалтай.

Энэ дагуу 2018 оны Николай Рерихийн нэрэмжит олон улсын шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүртлээ. Энэ нь өнгөрсөн 16 жилийн хугацаанд Николай Рерихийн нэрэмжит олон улсын шагналыг Төрийн тэргүүн хүртсэн анхны тохиолдол болж байгаа юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг “Дэлхий дахинд Монгол Улсын соёлын дүр төрхийг бүрдүүлэхэд өндөр хувь нэмэр оруулсан” гэж өндрөөр үнэлж буйгаа “Рерихийн өв” сангаас өнгөрсөн долоо хоногт зарласан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг:

  • Монгол Улсын Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутагт “Гол Мод II” хэмээх газарт МЭӨ 110-аад оны үед хамаарах эртний Хүннүгийн хаад, язгууртны булш бунханыг илрүүлж судалсан археологийн том цар хүрээтэй ажлыг дэмжсэн,

  • Чингис хааны морьт хөшөө, XIII зууны аялал жуулчлалын цогцолборын бүтээн байгуулалтыг бий болгосон,

  • Монголчуудын оюун санааны дархлааг соёлоор дамжуулан бий болгох, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Майдар” төслийг эхлүүлж, Өндөр гэгээн Занабазарын хийц, дэг жаягаар бүтээсэн Майдар бурханы 54 метр өндөртэй босоо хөшөөг бүрэн цутгаж, барьж эхэлсэн зэрэг олон төслөөр Монгол Улсын соёлын дүр төрхийг бүрдүүлсэн гэж үзсэн байна.

Шагнал гардуулах ёслол 2018 оны аравдугаар сарын 13-ны өдөр ОХУ-д болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа гардаж авсан юм. Тэрбээр шагнал гардаж авах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын нэрийн өмнөөс олон улсын сайн үйлсийн “Рерихийн өв” сангийн хамт олонд гүн талархал илэрхийлж, үг хэлэв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДЭД ДАРГА Г.БАЙГАЛМАА:

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс дэлхий дахин дахь Монгол Улсын соёлын дүр төрхийг бүрдүүлэх салбарт хийсэн түүний үйл ажиллагааг өндрөөр үнэлж, Николай Рерихийн нэрэмжит Олон улсын шагналыг гардан авч буйд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Та бүхэн сайн мэдэж байгаагаар, Монгол Улс нь өнө эртний түүх, соёл, оюуны өвтэй орон билээ. Монгол Улс нь нүүдэлчин соёл иргэншил болоод түүний онцлог соёлын өлгий нутаг юм. Монгол Улсын түүх нь Торгоны зам, Ард түмнүүдийн их нүүдэл, Монголын энх тайван буюу “Pax Mongolica” зэрэг дэлхийн түүхэн үйл явдалтай салшгүй холбоотой.

НҮБ-ын тунхаглалууд болж хөгжсөн “Рерихийн гэрээ” гэгдэх соёлын үнэт зүйлсийг хамгаалах тухай олон улсын анхны гэрээг байгуулахад гүйцэтгэсэн Н.К.Рерихийн үүргийг болон дэлхийн соёлыг хөгжүүлэхэд оруулсан түүний хувь нэмрийг өндрөөр үнэлдэг. Тэрээр тухайн үеийн нийгмийн нэрт зүтгэлтнүүдийг соёл, энхийг хамгаалах хөдөлгөөнд татан оруулж чадсан билээ.

Дэлхийд цуутай агуу их зураач, гүн ухаантны хувьд тэрээр соёлыг хамгаалан хөгжүүлэхгүйгээр, хүн өөрийн гарал үүсэлд эргэн хандахгүйгээр хүмүүн төрөлхтний цаашдын хувьсал боломжгүй гэдэгт итгэл дүүрэн байсан.

Азийн түүхийг бүхэлдээ, түүний дотор Монголын түүхийг судлахад онцгой байр суурь эзэлдэг Н.К.Рерихийн Төв Азийн экспедицийн үеэр Азийн бага судлагдсан бүс нутагт археологийн болон угсаатны зүйн судалгаа хийгдсэн.

Агуу их зураач, соёлын зүтгэлтэн болох тэрээр Монгол судлалыг хөгжүүлэхэд үлэмж их хувь нэмэр оруулж, дорнын жижиг орнуудын түүхийг нээж, бүх хүмүүн төрөлхтний соёл иргэншил дэх тэдний ач үүргийг үнэлсэн байдаг. Том, жижиг соёл иргэншлүүдийн нэгдмэл байдал, ижил ач холбогдлын тухай түүний үзэл баримтлалын ач холбогдол нь жижиг ард түмнүүд, үндэстнүүдийн хувь заяа шийдэгдэж буй даяаршлын өнөөгийн эрин зуунд нэмэгдэж байна.

Н.К.Рерихийн хувьд Монгол Улс нь бол цаашдын бүтээн байгуулалтад чиглэсэн амьдралын үлэмж их нөөц боломжтой орон байсан. Тийм учраас Рерихийн хөдөлгөөн нь Монголын хувьд их чухал юм.

Олон улсын харилцаа даяаршиж, хүчирхэг эдийн засгуудын давамгайлал дор үндэсний онцлог, үнэт зүйлсийн хүчин зүйл бүдгэрч буй эдүгээ цагт Монгол Улсын төр, засгийн бодлого нь монгол хэлтэн, монгол туургатны удам угсаа оршин суугаа улс орнуудтай эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа аль болох үр бүтээлтэй хөгжүүлэн бэхжүүлэх, монгол угсаатны соёл, зан заншил болон нүүдлийн иргэншлийн өв уламжлалыг хамгаалан хөгжүүлэх, тэдгээрийг сурталчлах үйлсэд дэлхийн монголчуудын хүчин чармайлтыг нэгтгэхэд чиглээд байна.

Өнөөдөр бидэнд гардуулж буй Николай Рерихийн нэрэмжит Олон улсын шагнал нь цаашид соёлын өвийг хадгалахад чиглэсэн бидний цаашдын үйл ажиллагаанд урам зориг өгч байна.

Эцэст нь, Олон улсын сайн үйлсийн “Рерихийн өв” санд дахин талархал илэрхийлж, Монголын нийгмийг Рерихийн агуу их өвтэй танилцуулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн буйгаа мэдэгдэж байна” гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 2 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 5 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 10 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 17 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 21 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 1 цаг 39 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 1 цаг 47 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 1 цаг 53 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 1 цаг 59 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 2 цаг 31 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 2 цаг 34 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 2 цаг 37 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 2 цаг 37 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 2 цаг 44 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 2 цаг 52 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 2 цаг 57 мин Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна 3 цаг 2 мин Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна 3 цаг 29 мин Ц.Идэрбат: Энэ жил 556.5 мянган га талбайд тариалалт хийгдсэн 3 цаг 57 мин Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 4 цаг 27 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба...
Top