x

Монголын анхны JAVA хэлний улсын олимпиадыг зохион байгууллаа

Дэлхийд өрсөлдөх IT инженер бэлтгэх зорилготой “20К Программист” төслийн хүрээнд Монголын хамгийн анхны JAVA программчлалын хэлний улсын олимпиадыг өнгөрөгч бямба гаригт /2023.05.13/ ерөнхий боловсролын сургуулийн багш болон сурагч гэсэн хоёр ангиллаар зохион байгуулжээ.

MLC Business School болон Европт IT салбараараа тэргүүлэгчдийн нэг Болгарын SoftUniGlobal нарын “20К Программист” төсөл 2022 оноос хэрэгжиж эхэлсэн ба одоогийн байдлаар Java, Python хэлний сургалтыг амжилттай зохион байгуулж буй. Төслийн хүрээнд программчлалын хэлний цуврал олимпиад явуулах бөгөөд анхдугаар олимпиадыг JAVA хэлээр зохион байгуулав.

Багшийн ангилалд хувийн болон улсын 13 сургуулийн мэдээлэл зүйн багш нар оролцсоноос дараах сургуулийн багш нар түүчээлжээ.

зураг

  • Тэргүүн байр: Nest Education сургуулийн багш Д.Өсөхбаатар
  • Дэд байр: Сант сургуулийн багш А.Батжаргал
  • Гутгаар байр: Амжилт Кибер сургуулийн багш Ц.Ганхүү

Сурагчдын ангилалд 7-12 ангийн хүүхдүүд хамрагдсан бөгөөд ерөнхий боловсролын 36 сургуулийн 69 сурагч оролцжээ. Сурагчид SoftUniGlobal-ийн тусгайлан бэлтгэсэн Judge System дэх өгөгдлийг дөрвөн цагийн турш шалгалтын комиссын гишүүдийн хяналт дор хийж гүйцэтгэсэн байна.зураг

  • Тэргүүн байр: Дархан хотын Оюуны-Ирээдүй Цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч Б.Төрхүү (2023 оны улсын мэдээлэл зүйн олимпиадын тэргүүн байраар шалгарсан)
  • Дэд байр: Nest Education сургуулийн 11-р ангийн сурагч Х.Онолт (2023 оны улсын мэдээлэл зүйн олимпиадын дэд байраар шалгарсан)
  • Гутгаар байр: Олонлог EXE сургуулийн 10-р ангийн сурагч Б.Дөлгөөн (2023 оны улсын мэдээлэл зүйн олимпиадын 8-р байрт шалгарсан)зураг

Тусгай байрны шагнал:

  1. Г.Амгалан (Оюунлаг сургууль)
  2. А.Дагвадорж (МУБИС-ийн харъяа ЕБС)
  3. Л.Наранбилэг (31-р сургууль)
  4. М.Анар (13-р сургууль)
  5. С.Билгүүн (Олонлог EXE)
  6. Ч.Ирмүүн (Эрхэт Эрдэм)
  7. Д.Жавхлантөгс (Олонлог EXE)
  8. О.Алтангадас (Олонлог EXE)
  9. Г.Мягмарсүрэн (Олонлог EXE)
  10. Б.Анар (Hobby School of Ulaanbaatar)зураг

Сурагчдын ангиллын сонирхолтой статистик тоон баримтаас хүргэхэд олимпиадад оролцсон нийт 36 сургуулиас улсын харьяатай 14, хувийн сургууль 22 байв.  Дунд ангийн 30 сурагч, ахлах ангийн 39 сурагч тус тус оролцжээ. Нийт 69 сурагчдын 11 нь эмэгтэй сурагч байсан бөгөөд олимпиадын хамгийн отгон оролцогч 12 настай сурагч байв.

“20К Программист” төслийн дараагийн олимпиад Python хэлээр зохион байгуулагдах бөгөөд хугацааны дэлгэрэнгүй тов удахгүй гарахыг олимпиадын комиссоос мэдээллээ. Төслийн дэлгэрэнгүй мэдээллийг MLC Business School-ийн албан ёсны хуудас болон вебсайтаас авах боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 9 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 20 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 36 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 43 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 48 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 50 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 50 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 51 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 8 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 9 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 9 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 27 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 28 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 41 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 43 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 45 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 46 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 47 мин Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна 20 цаг 50 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top