x

Шадар сайд Ө.Энхтүвшин БН Тажикистан улсад ажиллаж байна

Шадар сайд Ө.Энхтүвшин Бүгд Найрамдах Тажикистан улсын Душанбе хотноо 2018 оны 10 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд болж байгаа Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн 17 дугаар хуралдаанд оролцож байна. 

Тэрээр Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхий сайд К.Расулзодатай 2018 оны 10 дугаар сарын 11-ний  өдөр уулзав. ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын уулзалтыг амжилттай зохион байгуулж буйд нь Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин баяр хүргэв.

Төв Азийн орнууд, түүний дотор Тажикистан Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогыг Монгол Улс тууштай баримталж буйгаа Шадар сайд цохон тэмдэглэв. Хоёр талын харилцааг идэвхжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт хамтран ажиллах, иргэд харилцан зорчих боломжийн талаар санал солилцов.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин мөн өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазивтай уулзлаа. Төв Азийн бүс нутагт парламентын засаглал, ардчиллыг сонгосон хоёр улсын хувьд бие биеэ харилцан дэмжих, туршлага хуваалцах зэргээр нягт хамтран ажиллаж, дээд, өндөр түвшний уулзалт, яриа хэлэлцээ харьцангуй тогтмолжиж, салбар хоорондын хамтын ажиллагаа идэвхжиж байгааг талууд тэмдэглэв.

Хоёр орны найрсаг харилцааг боломжит бүх салбарт хөгжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар ярилцаж, энэ үүднээс Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг ойрын хугацаанд хийх,  Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахад Киргизийн дэмжлэгийг авах, аялал жуулчлал, онцгой байдлын салбар болон гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин мөн Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд  Б.А.Сагинтаевтай уулзлаа. Харилцааны цар хүрээг өргөжүүлж, улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлэх, харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцав.

Астана хотноо болсон Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын 7 дугаар хуралдаанаар ярьж тохиролцсон зүйлүүдийг ажил хэрэг болгох чиглэлээр холбогдох байгууллагууд нягт хамтран ажиллах шаардлагатайг Шадар сайд Ө.Энхтүвшин тэмдэглэв.

 

 

 

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах манай саналыг дэмжсэнд Казахстаны талд талархал илэрхийлж, холбогдох асуудлаар цаашдын дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Манай улсын баруун нутгаар болсон үерийн гамшигтай  холбогдуулан Казахстаны Засгийн газар туслалцаа үзүүлэхээр шийдвэрлэсэнд талархал илэрхийллээ.  Талууд иргэд харилцан зорчих, зорчигч тээвэрлэх боломжуудыг нэмэгдүүлэх, чөлөөт бүсийн асуудлаар туршлага судлах зэргийг харилцан ярилцав гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 23 цаг 49 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Монтенегро улсын түүхийн товч Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ
Top