x

Нүүрсэн янданг хилээр гаргахыг хориглох санал ирэх болжээ

Гаалийн ерөнхий газрын мэргэжилтнүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр ГЕГ-ын хуулийн хэлтсийн ахлах байцаагч Ч.Тамир "Нүүрсэн яндан нь автомашины моторын дотоод шаталтат хөдөлгүүрээс гарч буй бохирдлыг бууруулах, шүүх зориулалттай. Өөрөөр хэлбэл, яндан дотор байрладаг машины эд анги юм. Хэрэв машин нүүрсэн яндангүй бол хорт хий ялгарч, хүний эрүүл мэнд болон байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэж үздэг. 

Гаалийн байгууллагаас Замын-Үүдийн хилийн боомтоор гарах гэж байсан гурван чингэлэг дүүрэн нүүрсэн янданг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандаж байсан. Хулгайн эх үүсвэрээс цугларсан нүүрсэн яндан байх вий гэдгээс урьдчилан сэргийлж ажиллаж байгаа.

Хууль хяналтын байгууллагаас тухайн нүүрсэн янданг хянаж, нягталж үзэхэд хулгайн арга замаар цуглуулсан гэдэг нь нотлогдоогүй. Өөрөөр хэлбэл, тухайн ААН-ийн гадаад худалдааны үйл ажиллагаанд саад учруулах үндэслэл байхгүй гэдэг прокурорын тогтоол гарсан. Тиймээс гурван чингэлэг нүүрсэн яндан экспортод гарсан. 

Гэхдээ иргэд маань нэг зүйлийг ойлгох нь зүйтэй. Манай улсын хилээр Япон болон бусад улс орноос автомашины сэлбэг эд анги задаргаа маягаар орж ирдэг. Энэ дотор нүүрсэн яндан ч бий. Гэтэл улсын хилээр гарч байгаа нүүрсэн яндангийн тоо орж ирж байгаагаас их болоод эхэлбэл асуудалтай.

Тээврийн хэрэгслээс хууль бус аргаар авсан юм биш биз гэдэг эргэлзээ төрнө. Иймд түрүүн хэлсэн гурван чингэлэг нүүрсэн янданг шалгуулсан. Шалгалтаар хууль зөрчөөгүй гэдэг нь тогтоогдсон байна.

Харин нүүрсэн янданг гаргахыг хориглох санал ирж байгаа. Үүнд гаалийн байгууллага адил байр суурьтай байгаа. Эцсийн шийдвэрийг Засгийн газар, УИХ-аас гаргадаг. Хэрэв хориглох шаардлагатай гэвэл тогтоол шийдвэр гарна. Үүнийг гаалийн байгууллага хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 13 цаг 9 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 13 цаг 34 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 13 цаг 47 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 13 цаг 50 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 13 цаг 53 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 14 цаг 12 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 15 цаг 57 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 15 цаг 58 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 16 цаг 9 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 18 цаг 5 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 19 цаг 38 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top