x

М.Өлзийбат: Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд тооцогдох болсон

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх барилгын чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнийг энэ сарын 21-нд зохион байгуулах гэж буй.

Энэ хүрээнд Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээний талаар Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын дарга, доктор М.Өлзийбатаас тодрууллаа.

-Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн нөхцөл байдал ямар түвшинд байна вэ?

-Улаанбаатар хот болон ойр орчмын бүс нутагт газар хөдлөлтийн идэвхжил өмнөх жилүүдээс харьцангуй өндөр байгаа. Ерөнхий төлөв байдлыг харвал, 2005 оноос эхлэн нийслэл болон ойр орчмын бүсэд үүссэн газар хөдлөлтийн тоо эрс нэмэгдсэн. Үүний дагуу бид судалгаа хийн Улаанбаатар хот орчмыг тойрсон зургаан идэвхтэй хагарал байгааг тогтоосон. Эдгээрээс өөр бас нэг хагарал байгааг Японы  эрдэмтэд гурван жилийн турш судалгаа хийсний дүнд илрүүлсэн. Идэвхтэй хагарал гэдэг нь хэдэн мянган жилийн өмнө болж байсан хүчтэй газар хөдлөлтийн ул мөр гэсэн үг. Ийм хагарлуудыг илрүүлэн газар хөдлөлтийн процессуудыг судалдаг. Эдгээр судалгааг хийсний дүнд Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд тооцогдох болсон. Тиймээс аливаа гамшгаас сэргийлэхээс гадна шинжлэх ухааны үндэслэлтэйгээр урьдчилан тооцоолж, хотоо зөв төлөвлөн, барилга, бүтээн байгуулалт хийхгүй бол ямар их эрсдэл үүсдэгийг Турк, Сирид болсон явдлаас харлаа. Нийслэл орчимд үүсээд буй хүчтэй газар хөдлөлтийн голомтуудад үнэлгээ хийхэд Улаанбаатар хотоос баруун тийш 50 км-ийн зайд 80 км гаруй урттай хагарал байгаа нь тогтоогдсон. Уг хагарал дээр 7.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай. Харин бид ийм хэмжээний гамшигт бэлэн биш байгааг Японы эрдэмтдийн хийсэн судалгаанаас харж болно.  Газар ийм хэмжээний хүчтэй хөдлөхөд Улаанбаатар хотын нийт барилгажилтын 20-30 хувь нь ямар нэг байдлаар эвдрэх, нурах эрсдэлтэй. Мөн гэр хорооллын бүс ихтэй, ил гал түлдэг, цахилгааны шугам сүлжээний зохион байгуулалт зэргээс шалтгаалаад гал түймрийн аюул үүсэж болзошгүйг судалгаанд дурдсан байдаг.   

-Японы эрдэмтдийн илрүүлсэн хагарал Улаанбаатар хотын тэг дундуур, төв хэсгээр байдаг тухай сонсож байсан. Ер нь ийм хэмжээний эрсдэл дунд байгаа бид юунд илүү анхаарах ёстой вэ?

-Налайхаас өгсөөд Богдхан уулын араар буюу хот дундуур дайрч, Найрамдал зусланг өнгөрсөн хагарал байгааг япон эрдэмтэд илрүүлсэн. Ганц энэ хагарал ч гэлтгүй бусад зургаан хагарал болоод газар хөдлөлтийн идэвхжилүүдээс үүдэн хэзээ нэгэн цагт газар хөдлөлт болох магадлалтай хэмээн тооцож, хот төлөвлөлтөө хийх хэрэгтэй. Дэлхийн эрдэмтэд ч хэзээ, хэдэн цагт, хаана, хэр хэмжээний газар хөдлөлт болохыг хэлж чаддаггүй учраас ямагт бэлтгэлээ базааж, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр л ажиллах ёстой. “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнөөр Улаанбаатар хот яг ямар нөхцөлд байгааг тооцоолох ёстой. Ялангуяа Японы эрдэмтдийн хийсэн газар хөдлөлтийн гамшгийн эмзэг байдлын зураглалд үндэслэн тооцооллоо хийх хэрэгтэй. Мөн шинээр барьж буй барилгууд дээр энэ бүхнийг тооцоолж, хэрхэн хамгаалах хэрэгтэйг нарийвчлан тогтоох ёстой. Энэ зөвлөгөөнөөс нэлээдгүй том шийдвэр гарах болов уу гэж найдаж байна. Өнгөрсөн хугацаанд барьсан барилгуудаа нурааж, шинэчлэх боломжгүй шүү дээ. Тиймээс эмзэг байдал нь юундаа байгааг тооцоолон, хүчитгэх, шаардлагатай бол нураах хэрэгтэй. Мөн хотын хүн амын төвлөрлийг сааруулах чиглэлээр тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэх ёстой болов уу. Зөвлөгөөний үеэр энэ чиглэлийн ямар нэг шийдвэр, зөвлөмж гараасай гэж хүсэж байна. Жишээлбэл, Туркийн газар хөдлөлтийн улмаас нурсан барилгуудыг харахад нэгдүгээрт, барилгын үндсэн хийц буюу суурийн хийцлэлийн тооцооллыг буруу хийсний улмаас ихэнх барилга нурж унасан гэсэн дүгнэлт бий. Хоёрдугаарт, барилгын материалын чанар муу байна. Гуравдугаарт, барилгын ул хөрсийг нарийвчлан судалж, түүндээ тохирсон шийдлээр барилгаа бариагүйн улмаас барилга нурсан гэх үндсэн гурван дүгнэлтэд хүрсэн.

-Газар хөдлөлийн хүчийг хэмждэг балл, магнитудын талаар тайлбарлавал?

-Магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн хүчийг илэрхийлэх ганц утгатай. Газар хөдлөлтөөс үүссэн долгион дэлхийн гүнээр тархан гадаргууд гарч ирэхдээ чичирхийлэл үүсгэдэг. Тэгэхээр хэр хэмжээний чичирхийлэл үүсгэж байгааг баллаар хэмжинэ гэсэн үг. Газар хөдлөлтийн голомттой ойр байх тусмаа өндөр баллтай байх бол холдвол баллын хэмжээ багасах юм. Жишээлбэл, ОХУ, Хөвсгөл орчимд үүссэн газар хөдлөлт 7-8 баллтай байхад Улаанбаатар хотод тухайн газар хөдлөлт 3-4 баллаар мэдрэгдэх боломжтой. ОХУ-д болж буй газар хөдлөлт хэр хэмжээний үетэй савлагаа үүсгэж, Улаанбаатар хотын барилгуудад хэрхэн нөлөөлж буйг тогтоох боломжтой. Газар хөдлөлтийн аюулыг тооцоолохдоо барилгажих талбай дээр судалгаагаа хийдэг. Нэгдүгээрт, суурин газруудад нөлөөлөх голомтуудыг тогтоон, хэр хэмжээний газар хөдлөлт болох боломжтой вэ, хэдэн жилийн давтамжтайгаар үүсэх вэ гэхчлэн тооцоолдог. Газар хөдлөлтийн долгионоос үүдэлтэй хөрсний савлагаа байшин, барилгуудын савлагаатай адилхан болоход тухайн барилга шууд нурах боломжтой. Өөрөөр хэлбэл, зэргэлдээ хоёр барилгын нэг нь газар хөдлөлтийг мэдрэхэд нөгөө нь мэдрэхгүй байдаг шүү дээ. Тэгэхээр, долгион мэдэрч буй барилга нь  нурах эрсдэлтэй гэсэн үг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 3 цаг 26 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 5 цаг 15 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 7 цаг 47 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 8 цаг 37 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 9 цаг 19 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 9 цаг 26 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 9 цаг 53 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 10 цаг 32 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Өчигдөр 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Өчигдөр 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Өчигдөр 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Өчигдөр 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Өчигдөр 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Өчигдөр 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Өчигдөр 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Өчигдөр 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Өчигдөр 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Өчигдөр 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Өчигдөр 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Өчигдөр 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн...
Top