x

Яруу найрагч Ц.Хуланг Х Богдын асуудлаар БНХАУ-ын талд ажилласан хэмээн шалгаж эхэлжээ

Яруу найрагч, зохиолч Ц.Хуланг энэ оны нэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө тагнуулын байгууллагаас баривчилсан билээ. Түүнийг Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа юм. Энэ хуулийн заалтад хамаарах шийтгэл нь 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял оноох заалттай.

Мөн эл гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол 12 жилээс 20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

Зохиолч Ц.Хулан гурав дахь сардаа цагдан хоригдож байна. Түүнийг нийгмийн сүлжээнд эх оронч үзэл санааг тунхаглан зарладаг уран бүтээлч яагаад ч тагнуулын үйл ажиллагаа явуулахгүй гэсэн давлагаа өрнөж байгаа ч ийнхүү удаан хоригдож байгаа нь эргэлзэхэд хүргээд байсан.

Учрыг лавлан судлахад тэрбээр Х Богдыг тодруулах, алдаршуулах процесс өрнөж байх зуур гадаадын байгууллагатай хамтран ажилласан асуудлаар шалгаж байгаа гэх. Тайлбарлаваас,  Төвдөөс гаралтай шарын шашны гурван том тэргүүн болох Далай лам, Банчин богд, Жавзандамба нар нэгнийхээ хойт дүрийг тодруулдаг үйл хэргэмтэй. Тэр утгаараа Далай лам 2016 онд Монгол айлчлахдаа Их тэнгэрт X Богдыг тодруулах ёслолыг хаалттай байдлаар үйлдсэн. Үүнээс улбаалж Далай ламыг Монголд айлчилсанд БНХАУ дургүйцлээ илэрхийлж, нүүрсний экспорт, своп хэлцэл сунгах, ОУВС-гаар дамжуулан зээл татах зэрэг асуудлаар дипломат сэрэмжлүүлэг өгч эхэлсэн гэдэг.

1995 онд Далай ламын тодруулсан зургаан настай Банчингийн дүрийг Хятадууд хулгайлсан ба “Энх тунх өсөж торнисон ч шашны тэргүүнээр ажиллах хүсэлгүй байгаа” хэмээн тайлбарлаж, Хятадын комминуст намын гишүүний хүүхдийг Банчингаар тодруулсан байдаг. Эл Банчин дүр одоо Хятадын коммунист намд ажиллаж, шашны өндөр боловсрол эзэмшсэн гэх ба манай зарим улс төр, шашны томчууд түүнд мөргөдөг нь ил тод асуудал юм.

Цаашлахад тогтсон үйл явцын дагуу насан өндөр болсон Далай ламын хойд дүрийг “хятадын” энэ Банчин богд тодруулах болчхоод буй. Тэгэхээр Банчин богдтой эн зэрэгцэж, Далай ламын хойт дүрийг тодруулах эрх эдлэх хувилгаан бол өдгөө тодроод буй X богд юм. 

Тэгэхээр Ц.Хуланг өнгөрсөн жилүүдэд энэ агуулгаар БНХАУ-тай харилцаа үүсгэн ажилласан гэж үзэж байгаа юм байна. 

Эх сурвалж: eguur.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ээ (172.69.252.132)
    далай лам надад хойд дүн байхгүй гэсэн
    2023 оны 03 сарын 15 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 13 цаг 28 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 13 цаг 53 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 14 цаг 7 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 14 цаг 10 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 14 цаг 12 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 14 цаг 31 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 16 цаг 16 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 16 цаг 17 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 16 цаг 28 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 18 цаг 24 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 19 цаг 57 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top