x

ОРОС ЗАЛАЛТ: "Анчдын үдлэлт" зураг дахь хэний ч анхаардаггүй 9 ДЭМИЙ ЗҮЙЛ

Перов зургаа анд яваад ан ав хийдэггүй хүмүүст зориулж, онигоо маягаар бүтээжээ.

Василий Перовын зургийг харахад анчдын нэг нь нөгөөгийнхөө толгойг эргэтэл залаж байгаа шиг хөгийн зүйл зурагджээ гэж огт санаанд орохгүй.

"Үдэлж буй анчид"

Зотон 119х183 см
Бүтээгдсэн он: 1871
Өдгөө Москвагийн Третьяковын галарейд хадгалагддаг.

Зураачийн "Үдэлж буй анчид" зургийг хоёр дахь хувийг хуулж зурсан бөгөөд эхнийх нь Санкт-Петербургийн “Русский музей” (Оросын музей)-д, хоёр дахь нь Украины Николаев мужийн В.В. Верещагины нэрэмжит уран зургийн музейд байдаг.

"Юутай хөөрхөн зураг вэ! Мэдээжээр тайлбарлаад өгвөл немецүүд ойлгоно доо, тэд чинь бидэн шиг Орос залалт гэдгийг Оросын худал ярилт гэж ойлгохгүй. Тэр юуны тухай ярьж байгааг түүний залалтын эргэлт, хэллэг, сэтгэлийг бид нэгт нэггүй ойлгож бараг л сонсоно доо" хэмээн зургийг Федор Достоевский магтан дүр төрхийг нь бишэрсэн байдаг.

Гэтэл гурван нөхрийн үдлэлт амралт нь жижигчилсэн хэсгүүддээ үнэн биш. Баатрууд ангийн буу хэрэгслүүдтэйгээ хамаагүй хандаж, ангийн олз нь ангийн өөр өөр төрөлд хамаарна. Зураач өөрөө ойлгохгүй сэдвээ сонгосон мэт. Үнэн хэрэгтээ Перов муугүй анчин, түүний намтрыг бичигч Николай Собко энэ тухай зураач ан гөрөөнд уйггүй, жилийн дөрвөн улирлын турш тасралтгүйгээр явж ирсэн, "Природа и охота" (Байгаль ба ан) сэтгүүлээр хүртэл туршлагаа хуваалцаж байлаа хэмээн өгүүлжээ. Ойд даарч хөрснөөс авсан ханиад нь  хатгаа болон хүндэрсээр тэр 50 ч наслаагүй өөд болжээ.

Харин "Анчдын үдлэлт"-ээ Перов онигоо болгон бүтээж ойлгодог хүн бүр ангийн  хэтрүүлэг дээр инээн хөгжиж байг гэж үзжээ.

1. Үл итгэгч, мэдэх хүн. 

Зайрангийн ярианд инээж буй тариачинг Перов эмч бөгөөд зураач сонирхогч Василий Бессоновоос үлгэр авч зуржээ. Перов түүнийг энгийн хүн болгон зургаа ангийн хорхойтолт энгийн ба засан зэргийн язгууртныг нэгтгэдэг гэж харуулжээ.

2. Шинэ анчин. 

Тэр ярьж буй хүний яриаг сонсоод тамхиа асаахаа хүртэл мартсан байв. Түүнээс харахад нэхий дээл нь шинээрээ, буу хэрэгсэл нь шинэхэн саяхнаас л ан хийж эхэлсэн гэхээр. Перов тэр гэнэн нөхрийг ердийнхөөр Кувшинников, Бессонов хоёр анд явахаар гэрт нь цуглардаг 26 настай Николай Нагорноваас харан зуржээ.

3. Бор туулай. 

Оросын ШУА-ийн профессор Валентин Головин ярихдаа туулайны үсний гуужилтаас харахад ан намар оройтсон цагаар хийгджээ. Сонирхолтой нь  туулайн бие, арьс гэмтээгүй. Анч нохойтой ангаар туулай агнасан бол түүний биеийг далны хооронд нь хутгаар бүлж эсвэл урд сарвууг нь огтлох сонин  уламжлал байжээ.

4. Хөх ногтруу. 

Ойн шувуу бөгөөд талын бор туулай агнасан анд тааралдах ёсгүй.

5. Давслагч эсвэл хэтрүүлэгч. 

Ярьж буй газрын эзний дүрд зураачийн найз бөгөөд шүүх эмч Дмитрий Кувшинников зуржээ. 1880–1890-ээд онуудад доктор эхнэр Софиягийн хамт өөрийн гэрт уран зохиол-урлагийн салон байгуулжээ. Кувшинниковынхан, эхнэртэй нь жиг ургуулсан байгалийн зураач Исаак Левитан нар хожим Антон Чеховын  "Сээхэлзүүр" өгүүллийн баатруудын дүр болсон юм.

6. Гутал. 

Шинэ хүний гутал нь түүнийг туршлагагүй анчин гэдгийг өгүүлж байна. Ийм өндөр өсгийтэй гутлыг анд өмсөдөггүй.

7. Дуран. 

Ярьж байгаа зайсангийн дуран нь XIX зууны эхний хагасын хуучин загвар учраас тэр ан гөрөө эртнээс хөөснийг гэрчилж буй.

8. Бүрээ. 

Ангийн бүрээг нохотой ан хийхэд тэднийг цуглуулахаар ашигладаг. Анч нохойн үнэр энэ зурагт үгүй. Мөн нохойтой ан хийхэд буу ч хэрэггүй. Тэглэхлээр энэ бүрээ  энэ гуравын анд ямар ч хэрэггүй.

9. Буу.

Туршлагатай анчин бууны голоо шорооноос хамгаалан газар тавьдаггүй. Ялангуяа зурагт өндөр үнэтэй сайн чанарын английн "Энфилд" маркийн буу зурагдсан байгааг тооцвол ингэж хамаагүй тавихгүй.


Иван Крамскойн зурсан Василий Перовын хөрөг. (1881 он)

Зураач Василий Перовын товч намтар.

1834 он: Шинэ тооллоор нэгдүгээр сарын 2-нд Тобольск хотноо төржээ. Зураач нь губернийн прокурор барон Григорий Криденерын дагавар хүүхэд болон төржээ.

1841 он: Уран гоё бичлэгийнхээ төлөө тэр овог нь болсон Перов (перо-үзэг) гэсэн хочыг багшаасаа авчээ.

1853-1862 он: Москвагийн уран зураг, баримал, уран барилгын сургуульд суралцав.

1861 он: "Улаан өндөгний баярын хөдөөгийн Загалмайт аян", "Тосгон дахь мөргөл" зургуудаа зуржээ.

1862-1864 он: Герман, Францад очив.

1862-1869 он: Елена Шейнс гэдэг эмэгтэйтэй гэрлэсэн ба тэднийх гурван хүүхэдтэй байсны хүү Владимир нь л насанд хүрч чаджээ.

1866 он: "Гурвал", "Худалдаачны гэрт үйлчлэгч эмэгтэй ирэв" зургуудыг бүтээв.

1870-1877 он: Хөдөлгөөнт зураачдын нөхөрлөлд орсон байв.

1872 он: Елизавета Друганова гэдэг эмэгтэйтэй дахин гэрлэв. 

1882 он: Кузьминкад анд яваад хатгаа авсан нь хүндрэн сүрьеэ болоод нас баржээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top