x

Монгол Улс АСЕАН-тай түншлэлийн түвшинд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ

Монгол Улсаас АСЕАН-ы дэргэд суугаа Элчин сайд Д.Энхтайван өнгөрсөн сарын 25-нд Жакарта хотноо АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Др.Као Ким Хорнтой уулзлаа.

Уулзалтаар Элчин сайд Д.Энхтайван Монгол Улс АСЕАН-ыг бүс нутаг дахь энх тайван, тогтвортой байдал, эдийн засгийн хөгжлийн хөшүүрэг хэмээн үздэг болохыг тэмдэглэж, Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого нь АСЕАН-ы хүртээмжтэй байдал, яриа хэлэлцээ, зөвшилцөлд тулгуурласан хамтын хөгжлийн төлөөх алсын хараатай нягт уялддаг болохыг онцлон тэмдэглэв.

Энэ хүрээнд Монгол Улс АСЕАН болон түүний гишүүн улсуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол бөгөөд улам бүр гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө байдгийг дахин нотолж, Зүүн өмнөд Азийн Найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд Оролцогч талын хувиар Монгол Улс АСЕАН-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаагаа түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзэлтэйг Элчин сайд Д.Энхтайван танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан АСЕАН-ы “Бидний хамтын ирээдүй 2045” урт хугацааны төлөвлөгөөг баталж, тус хамтын нийгэмлэгийн гишүүнчлэл өргөжсөн энэ цаг дор АСЕАН-ы Салбарын яриа хэлэлцээний түнш болох Монгол Улсын Засгийн газрын албан ёсны хүсэлтийг илэрхийлж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс ирүүлсэн захидлыг Ерөнхий нарийн бичгийн даргад гардуулав.

Монгол Улс АСЕАН-ы Салбарын яриа хэлэлцээний түнш болсноор урт хугацааны туршид найдвартай түнш байж, тус хамтын нийгэмлэгийн хөгжлийн гурван тулгуурт хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгааг Элчин сайд Д.Энхтайван онцлон тэмдэглэлээ.

АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Др.Као Ким Хорн Монгол Улсын тус хамтын нийгэмлэгтэй хөгжүүлж буй идэвхтэй хамтын ажиллагаанд талархал илэрхийлээд, Салбарын яриа хэлэлцээний түнш болох хүсэлтийг гишүүн улсуудад танилцуулж, дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм. Тэрбээр Монгол Улсыг АСЕАН-ы Бүсийн чуулганы үйл ажиллагаан дахь оролцоогоо үргэлжлүүлэх, мөн ирэх 2026 онд тохиох Зүүн өмнөд Азийн Найрамдал, хамтын ажиллагааны гэрээний 50 жилийн ойн хүрээнд зохиогдох үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриаллаа гэж  ГХЯ мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа
Top