x

Монгол, Японы хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар талууд зөвшилцөв

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Япон Улсад өнгөрсөн долоо хоногт айлчлахдаа Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын ерөнхийлөгч А.Танакатай уулзлаа.

ГХЯ-ны мэдээлснээр, Шадар сайд Х.Ганхуяг Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улс дахь ардчиллыг баталгаажуулж, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтойг онцолжээ. Үүнд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас ул суурьтай судалгаанд суурилсан, үр өгөөжтэй олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, үнэтэй хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлэв.

Тэрээр Япон Улсын Засгийн газраас Хөгжлийн албан ёсны тусламжийн иений хөнгөлөлттэй зээлийг эргэн сэргээж, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгх төсөл”, “Инженер, технологийн дээд боловсролыг дэмжих төсөл”, түүнчлэн “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай зээлийн төсөл” -ийн үргэлжлүүлэх нь Монгол Улсын боловсрол, эдийн засаг, дэд бүтцийн хөгжлийг дэмжихэд чухлыг тодотгоод, хамтран ажиллахыг хүслээ.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй хөгжлийн бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлж, бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрт Япон Улсаас хөрөнгө оруулалт татах, сайн туршлага, дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд хамтран ажиллахын төлөө байгааг хэлжээ.

Уулзалтаар талууд Монгол Улсын дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, бүсчилсэн хөгжлийг дэмжин туршлага солилцоход үр өгөөжтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцав. Мөн хүнсний бүтээгдэхүүн, газрын тос хадгалах агуулах барих зэргээр онцгой байдлын үеийн бэлэн байдлыг хангах, байгалийн гамшиг, газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг сайжруулах чиглэлд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт санал нэгдэв.

Япон Улсын Засгийн газраас 1977-2024 онд манай улсад 362.4 тэрбум иенийн зээл, тусламжийг үзүүлсэн байна.

ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар 1997 онд байгуулагджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 10 цаг 34 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 10 цаг 39 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цаг 43 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 10 цаг 50 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 10 цаг 52 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 10 цаг 57 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 11 цаг 1 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 11 цаг 4 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 16 цаг 21 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 16 цаг 35 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 16 цаг 39 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 16 цаг 42 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 16 цаг 56 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 17 цаг 1 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 17 цаг 3 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 17 цаг 8 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цаг 10 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 17 цаг 16 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 17 цаг 23 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top