x

Монголын жүдочид Абу Дабигийн “Их дуулга”-д гурван медаль хүртэж, баг IV байрт шалгарлаа

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын ээлжит цуврал тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотод болж, Монголын баг IV байр эзэллээ.

52 орны шилдгүүд оролцсон энэхүү тэмцээнд Монголоос гавьяат дасгалжуулагч П.Нямлхагва, дасгалжуулагч Ч.Болдбаатар нарын удирдлагад 15 жүдоч оролцож нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэн юм. Тодруулбал, тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Ариунболд дэд байр эзэлж, монголчуудын медалийн салхийг хагалсан. Тэгвэл хоёр дахь өдөр нь эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд гавьяат тамирчин Л.Энхрийлэн Монголын багийн хоёр дахь мөнгөн медалийг хүртэв.

Харин өчигдөр буюу тэмцээний сүүлийн өдөр +100 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Гончигсүрэн алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа Абу Дабид эгшиглүүлэв. Тэрбээр Эстонийн Карл Прайлинн, залуучуудын дэлхийн аварга Оросын Денис Бачаев, Гүржийн залуу мастер Иракль Деметрашвили, олимпын хүрэл, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Оросын Тамирлан Башаев нарыг цувруулан ялснаар алтан медалийн тавцанд зогсох эрхтэй болсон юм. Б.Гончигсүрэн ДАШТ-ээс хойш Улаанбаатарын “Их дуулга”, Чиндаогийн гранпри, Абу Дабигийн “Их дуулга” гэсэн гурван тэмцээнд дараалан түрүүлж байна. Дээрх гурван тамирчнаас гадна эмэгтэйчүүдийн 48 кг-д олон улсын хэмжээний мастер Г.Наранцэцэг VII, +78 кг-д Д.Номинзул V байрт шалгарсан юм. 

Абу Дабигийн тэмцээнд оролцсон 52 орноос 26 нь ямар нэгэн байдлаар медаль хүртсэнээс 11 нь алттай нутаг буцаж байна.

Ташрамд дурдахад, энэхүү “Их дуулга”-ын үеэр Абу Даби хотод Олон улсын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурал болсон бөгөөд Монголын жүдо бөхийн ерөнхийлөгч Х.Баттулгыг Удирдах зөвлөлийн гишүүнээр шинээр сонгож, Сургалт хариуцсан захирлаар томилсон байна. Б.Гончигсүрэнгийн алтан медаль хүртсэн барилдааны фото агшнаас хүргэе. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top