x

Венесуэлийн Ерөнхийлөгч огцроход бэлэн гэдгээ мэдэгдэв

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 18 сарын дараа албан тушаалаасаа буухад бэлэн гэдгээ АНУ-ын төлөөлөгчидтэй албан бус хэлэлцээ хийх үеэрээ мэдэгдсэн тухай CNN телевиз эх сурвалжийг эш татан ням гарагт буюу өчигдөр мэдээлжээ.

Н.Мадурогийн засаг захиргаа хоёр улсын хооронд яриа хэлэлцээг эхлүүлэхийн тулд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын төлөөлөгчдөд хандсан гэж эх сурвалж хэлжээ. Венесуэл, АНУ-ын засаг захиргаадын хоорондох зөрчлийг шийдвэрлэхийн тулд огцрох саналыг хүлээн зөвшөөрч болно гэж Америкийн зарим албан тушаалтан үзсэн хэдий ч Венесуэлийн Ерөнхийлөгчийг албан тушаалаасаа нэн даруй буух ёстой гэж Цагаан ордон эцсийн шаардсаар байна. 

Венесуэлийн агаарын орон зайг хаагаад байгаа тухай АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 11 дүгээр сарын 29-нд Truth Social нийгмийн сүлжээндээ мэдэгджээ. АНУ-ын засаг захиргаа Венесуэлийн эрх баригчдыг мансууруулах бодисын хууль бус наймаачидтай хангалттай хэмжээнд тэмцээгүй гэж буруутгаж байгаа юм. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний нисэх онгоц тээгч Gerald R.Ford  хөлөг онгоцоор ахлуулсан цохилтын хөлөг онгоц, цөмийн шумбагч онгоц, 16 мянга гаруй цэргийн албан хаагчийг Карибын тэнгист байрлуулсан байна. Есдүгээр сараас хойш АНУ-ын Зэвсэгт хүчин тус бүс нутагт 20 орчим хөлөг онгоцонд цохилт өгсний улмаас 80 гаруй хүн амиа алджээ.

АНУ-ын тал ойрын үед Венесуэлийн нутаг дэвсгэрт цохилт өгч магадгүй гэж сүүлийн үед Америкийн хэвлэлүүдээр  мэдээлж байна. Д.Трамп 11 дүгээр сарын 27-нд мэдэгдэхдээ, Венесуэлийн мансууруулах бодис хууль бусаар тээвэрлэгчидтэй “тун удахгүй хуурай газар дээр” тэмцэж эхэлнэ гэж хэлсэн хэдий ч цэргийн ажиллагааны талаар  мэдээлэл өгөөгүй байна.

Эх сурвалж: TASS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 17 цаг 19 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 17 цаг 23 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 17 цаг 28 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 17 цаг 35 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 17 цаг 37 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 17 цаг 42 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 17 цаг 45 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 17 цаг 49 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 23 цаг 6 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 23 цаг 20 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 23 цаг 23 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 23 цаг 27 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 23 цаг 40 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 23 цаг 46 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 23 цаг 48 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цаг 53 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 23 цаг 55 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам Өчигдөр 10 цаг 07 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 59 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top