x

Катар, Кувейт улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулах эрх олголоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө.

Тэрээр "Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод агаарын тээврийн либералчлалыг хөгжүүлэх, олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийг сэргээх, Чингис хаан нисэх онгоцны буудлыг олон улсын агаарын тээврийн зангилаа төв болгох зорилт тусгагдсан байдаг.

Мөн 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж аялал, жуулчлалыг хөгжүүлж, эдийн засгаа уул, уурхайгаас хараат бус болгож солонгоруулах зорилт тавьсан.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас дээрх зорилтын хүрээнд бодлогын хувьд томоохон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа.

Тодруулбал, 2021 онд 30 гаруй улс руу нислэгтэй байсан бол 2023 онд 50 орчим улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулж, 105 чиглэлд нислэг үйлдэх боломжийг бий болголоо.

Монгол Улсын Ерөнхий сайдын өнгөрсөн хоёрдугаар сард БНСУ-д хийсэн айлчлалын үр дүн гарч нислэгийн тоо, багтаамжийг нэмэгдүүллээ.

Тодруулбал, БНСУ-руу 7 хоногт 44 удаа байсан бол 80 хүртэлх нислэг буюу өдөрт 11 удаа, дан ганц Сөүл рүү биш Бусан, Тэгү, Мёонг гэсэн 4 чиглэлд нислэг үйлдэхээр болсон. Мөн Монгол-Япон улс хооронд нислэгийн давтамж долоо хоногт 26 байсныг, 62, Монгол-Тайланд хооронд долоо хоногт 10 байсныг 30 болгож гурав дахин нэмэгдүүлэх боломж бүрдүүлсэн. Монгол-Турк хооронд 6 байсныг 34, Бээжин хот руу долоо хоногт 42 удаа нислэг үйлдэх боломж бүрдүүллээ.

Үүнээс гадна өнөөдрийн хуралдаанаар Катар, Кувейт улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулах эрхийг олголоо. Ингэснээр Ойрхи дорнод, баруун азийн орнууд руу шууд нислэгтэй болж, экспортын ачааны эргэлт нэмэгдэж, аялал жуулчлалыг хөгжүүлэх өндөр ач холбогдолтой юм.

Мөн өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-тай “Open sky” буюу агаарын харилцааны хэлэлцээрийг үзэглэж, энэ оны 6 дугаар сард хэлэлцээрт гарын үсэг зурснаар бүрэн хүчин төгөлдөр болж шууд нислэг үйлдэх боломж бүрдэнэ. 2023 онд Австрали улстай “Open Sky” хэлэлцээр хийхээр ажиллаж байна. Мөн энэ оны эхний хагас жилд багтаан Грек, Унгар, Их Британи улстай шууд нислэг үйлдэх агаарын харилцааны хэлэлцээр байгуулах зорилт тавьж байна.

Эдгээр хэлэлцээрүүдийг байгуулснаар дэлхийн гол агаарын тээврийн зангилаа цэгүүд рүү ямар нэг хязгаарлалтгүй, чөлөөтэй, шууд нисэх боломж бүрдэх юм.

Нислэгийн томилгоог авиа компаниуд хоорондоо зөвшилцөж, өөрсдөө тохиролцон  сайдаар батлуулж байгааг онцлон хэлье.

Мөн нислэгийн тийзний үнэ буурч байгаа. Тухайлбал, Улаанбаатар-Бээжин чиглэлд МИАТ ТӨХК 1.2 сая, Улаанбаатар-Истанбул чиглэлд 2022 онд хоёр талдаа 4 сая төгрөгөөр нисдэг байсан бол МИАТ ТӨХК 2.2 сая төгрөгөөр нислэг үйлддэг болсон. Улаанбаатар-Сөүл чиглэлд 2.5 сая төгрөгөөр нисдэг байсан бол одоо хоёр талдаа 1.2-1.5 сая төгрөгөөр нисдэг болж тийзний үнэ 2 дахин буурсан. Агаарын тээврийн салбарт тэгш шударга өрсөлдөөнийг бий болгож хямд тийз, хүртээмжтэй нислэг, үйлчилгээний чанарт цаашид үр дүн гаргахад Зам, тээврийн хөгжлийн яамнаас онцгойлон анхаарч байна.

Ингэснээр жилдээ 3 сая зорчигч тээвэрлэх боломж бий болгосон.

Орон нутгийн нислэг өнөөдөр гурван чиглэлд нислэг үйлдэж байна. Энэ оны эхний хагаст дотоодын нислэгийг сэргээх талаар Засгийн газраас дорвитой шийдвэр гаргана. Манай улсад ирэх жуулчид алслагдсан аймгууд руу нисэх боломж бүрдүүлж, өндөр настан, өвчтэй зовлонтой иргэд, бага насны хүүхэдтэй хүмүүс онгоцоор зорчих, орон нутгийн иргэд хөнгөлөлөлттэй үнээр үйлчлүүлэхэд анхаарч ажиллана" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 11 цаг 38 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 11 цаг 47 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 11 цаг 52 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 14 цаг 22 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 14 цаг 31 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 14 цаг 34 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 15 цаг 16 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top