x

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг Монгол Улсад айлчлахыг урив

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д бараалхлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д уламжилж, Ерөнхийлөгчийг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилга бүхий захидлыг гардуулж өгөв. 

Ерөнхий сайд энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн харилцааг бататгаж, хоёр улсын улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлэн худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, иргэдийн солилцоог дэмжих, олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болж буйг тэмдэглэв.

Мөн хоёр улсын эдийн засгийн агуулгыг баяжуулах хүрээнд Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот сэргээн байгуулах, Хөшигийн хөндийд дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зэрэг бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд БНСУ-ын хөрөнгө оруулалтыг татах, ноу-хау, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд хамтран ажиллах болон газрын ховор элемент, хагас дамжуулагчийн түүхий эд нийлүүлэх зэрэг чиглэлд бодит хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тогтсон нь айлчлалын чухал үр дүн болсныг онцлон тэмдэглэв.

Уур амьсгалын өөрчлөлт, шар шороон шуурга болон цөлжилттэй тэмцэх зэрэг ногоон хөгжлийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын чиглэлээрх хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд тодорхой ажлуудыг хэрэгжүүлэх талаар үр дүнтэй яриа хэлэлцээ хийв.

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд түүний халуун дотно мэндчилгээг уламжлахыг хүсээд, Монгол Улсад айлчлах урилгыг талархалтай хүлээн авч буйгаа илэрхийлж, Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийж буй албан ёсны айлчлалд өндөр амжилт хүсэв.

Ерөнхийлөгч Юн Сог Ёль ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлстэй Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд БНСУ-ын төр, Засгийн газраас өндөр ач холбогдол өгч буйг онцлон тэмдэглэж, хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах болон иргэд солилцоо, түүний дотор хүүхэд, залуучуудын солилцоог дэмжиж ажиллахаа илэрхийлэв.    зураг

Талууд бүс нутаг, олон улсын тавцанд идэвхтэй хамтран ажиллаж ирснийг дурдаж, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд цаашид хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхээ нотлов.

Ерөнхийлөгч Юн Сог Ёль “Дэлхийн ЭКСПО-2030” зохион байгуулах эрхийн төлөөх сонгуульд Монгол Улс Пусан хотыг дэмжих шийдвэр гаргасанд гүн талархал илэрхийлэв. Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хангахад хоёр улс үргэлжлүүлэн хүчин чармайлт гарган ажиллахын чухлыг талууд тэмдэглэж, Монгол Улсын санаачилсан бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г БНСУ цаашид ч дэмжиж, өндөр түвшинд төлөөлөгч оролцуулахаа тэмдэглэв. 

Талууд хоёр улсын иргэд чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх нь ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх чухал хөшүүрэг болно гэдэгт санал нэгдэж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ харилцан визгүй зорчих чиглэлд хоёр талын холбогдох байгууллага хооронд хамтран ажиллах нь зүйтэйг тэмдэглэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 14 цаг 13 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 14 цаг 22 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 14 цаг 27 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 16 цаг 57 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 17 цаг 6 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 17 цаг 9 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 17 цаг 51 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top