x

"Эрх баригчдын чин хүсэл иргэдээ ядуу амьдруулах"

Та, бидний амьдралд татвар дарамт болж байгаа гэдэгтэй санал нийлэх үү?

Дэлгүүрт шивүүлсэн барааныхаа баримтыг тухтай нэг хараад үзээрэй. Үнэндээ НӨАТ-ын 10 хувь гэдэг чинь биднийг өдөр тутам мэрж байна. Авсан бараа бүрийнхээ үнийг 10 хувиар нэмэгдүүлж төлнө гэдэг толгой сэгсэрмээр. Далд эдийн засгийг ил болгох гэж байгаагаа тухайн үедээ хууль санаачлагч нар учирлаж байсан. Уучлаарай, даанч тэр нь амьдрал дээр эсрэгээрээ. Тийм л байсан юм бол НӨАТ-ын буцаалтад хоёрхон хувийг нь бодож өгөхгүй байх байлаа. Үлдсэн найман хувийг татвар “нэрээр” иргэдээс шууд дээрэмдэж байна. Татварын дарга нар ярьдаг л даа. НӨАТ-ын систем улс орон бүрд л байгаа гэж. Хамгийн хөгийн нь Япон, АНУ гэх зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй, хөдөлмөрийн үнэлэмж нь дээгүүрт тооцогддог  улс орны иргэдтэй ядарсан монголчуудыгаа харьцуулчихдаг. Ийм л амьдралаас тасарсан дарга нар та, бидний дээр даналзаж байгаа нь харамсалтай. 

ХАОАТ суутгаад авчихсан орлогоос чинь НӨАТ, 10 саяаас дээш орлогоос дахиад татвар гэх мэт давхар давхар татварууд иргэдийг ард түмнийг туйлдуулж байгааг ойлгох цаг болсон. Ойрын өдрүүдэд нэг зүйл маш тодорхой ажиглагдлаа. НӨАТ-ын буцаалтын өнгөрөгч оны дөрөвдүгээр улирлын буцаалтыг өгөх гэж буйгаа татварынхан сошиалд “сэвж” өгч байна. Аль гурав, дөрвөн хоногийн өмнөөс л “НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд энэ сарын 28-наас шууд шилжүүлнэ” гэх утгатай  постыг түгээх нь тэр. Автобусныхаа мөнгийг яая даа гэж байгаа ард түмэн нь хэн нэгэн зүгээр мөнгө өгөх гэж байгаа юм шиг, төр засгаас хувь хишиг хүртээх гэж буй аятай талархаж, баярлаж байгаа гэж. Энэ бүхний төгсгөлд дүгнэхэд, эрх баригчид иргэдээ ямар нэгэн байдлаар ядуу байлгаж, туйлуудуулж байх чин хүсэлтэй. Яагаад гэвэл, халаас хоосон ард түмний тархийг угаах амархан гэж боддог бололтой. Ямар сайндаа өөрсдөөс нь хурааж авсан 10 хувийнх нь хоёр хувийг өгөхдөө хүртэл хувь хишиг тарааж буй мэтээр аашилж байгаа нь аймшигтай.

Эх сурвалж: Өглөөний сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.132)
    Ямарч хуульгүй ямар олон. Суурь хураамж гэдэг луйврын татвар авдгийг ард түмэн мэддэг болов уу
    2023 оны 02 сарын 01 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 16 цаг 4 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 16 цаг 29 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 16 цаг 43 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 16 цаг 46 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 16 цаг 49 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 17 цаг 7 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 18 цаг 52 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 18 цаг 53 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 19 цаг 4 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 21 цаг 0 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 22 цаг 33 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top