x

АН-ын даргын сонгууль: Дээд шүүхэд бас асуудал байна

АН-ын ҮБХ-ны ээлжит бус хурлаар АН-ын даргаар Л.Гантөмөрийг сонгож, намын Их хурлаар батламжилснаас хойш өчигдөр 10 дахь хоног нь өнгөрөв. Өнгөрөгч баасан гаригт Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгүүлэхээр намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр Улсын дээд шүүхэд хүсэлтээ өгсөн.

Гэвч өчигдөр УДШ-ээс гаргасан мэдээллийг харвал Дээд шүүх энэ удаа ч гэсэн АН-ын даргыг бүртгэж авахаас түдгэлзэж байгаа бололтой. Ингэхдээ тэд С.Эрдэнийн “тамганы” ерөнхий нарийн бичгийн даргаар ажилладаг Д.Эрдэнэсувд гэгч эмэгтэйгээс ирүүлсэн албан бичигт үндэслэж байгаа юм байна. Тэр эмэгтэй Дээд шүүхэд хүргүүлсэн бичигтээ “Эвлэрлийн гэх тодотголтой хууль бус үйл ажиллагаанд ҮБХ-ны саналын эрхтэй гишүүдийн 50-аас дээш хувь нь оролцоогүй, Их хурлын төлөөлөгч сонгох үйл ажиллагааг Дотоод сонгуулийн хороо зохион байгуулаагүй тул 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн Их хурал хүчин төгөлдөр бус” хэмээн мэдэгдсэн юм байна. Ингээд манай УДШ ”хоёрын хооронд, гурвын дунд” жороолоход хүрэв.

Үнэн юу гэвэл С.Эрдэнэ гэдэг хүн өөрөө хоёр жил хагасын өмнө 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа АН-ын даргын албан тушаалыг албан ёсоор хүлээлгэж өгсөн. Намын дүрмийн дагуу намаа сонгуульд ялагдуулсны хариуцлагыг хүлээж, Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилоод, намын шинэ даргыг сонгох хүртэл АН-ын тамгыг “түр орлон гүйцэтгэгчид” хүлээлгэж өгсөн байдаг юм.

Үүний дараа Ц.Туваан нь С.Эрдэнийн нэрийг ҮДШ-ийн бүртгэлээс хасуулж, өөрийгөө АН-ын даргаар бүртгүүлэхээр Дээд шүүхэд хүсэлт явуулсан боловч Дээд шүүх түүний нэрийг бүртгэлгүйгээр С.Эрдэнийн нэрийг бүртгэлээс хассан. С.Эрдэнэ нь Ц.Туваанд өгсөн Улс төрийн намын гэрчилгээгээ “үрэгдсэн” гэж зарлаад, ҮБЕГ-аас шинээр гэрчилгээ аваад тамгаа дахиад хувилуулчихсан. Ингэж АН албан ёсоор намын даргагүй болсон байдаг юм. Дээд шүүхэд асуудал байна аа... гэж хэлсэн биз?

Үүнээс хойш АН-ынхан хоёр тусдаа хуралддаг болсон. Хоёр талаас сонгогдсон намын даргын алийг нь ч Дээд шүүх хүлээж авалгүй өдий хүрлээ. Шалтгаанаа “хоорондоо эвлэрээд нэг материал аваад ир ээ” л гэдэг. Уг нь хуулиараа бол С.Эрдэнэ, Ц.Туваан хоёрын, М.Тулгат, О.Цогтгэрэл хоёрын хэн намын дарга байх нь Улсын дээд шүүхэд падлий ч байхгүй юм л даа. Бүр АН хагарна уу, сална уу, 2-3 хуваагдах ч шүүхэд падгүй зүйл. Ганцхан хэнийх нь явуулсан сонгууль Дээд шүүхэд бүртгүүлсэн намын дүрэмд нь нийцэж байна, Улс төрийн намын хуулиа барьсан байна, тэрийг нь шүүх бүртгэж авах үүрэгтэй. Гэтэл Дээд шүүх энэ ажлаа хийлгүйгээр “хоёр АН-ыг эвлэрүүлэх” гэж оролдсон нь өөрөө хууль бус ажиллагаа байлаа. Энэ нь одоог хүртэл үргэлжилж байгаа юм байна аа л гэж харж байна. Ард нь хэн байсан, хэн захиалсан тухай улиг болсон яриаг түр орхиё.

Гэвч АН албан ёсны даргагүй хэрнээ 2020 оны УИХ-ын сонгуулиас хойш гурван ч удаагийн сонгуульд оролцсон байдаг юм. 2020 оны аравдугаар сард болсон орон нутгийн сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль, тэгээд Сонгинохайрханы нөхөн сонгууль. Тухай бүрт нь АН-ын ҮБХ хуралдаж шийдвэрээ гаргаад, тэр дагуу нь СЕХ нэр дэвшигчдийг нь бүртгээд явж байсан. Учир нь, ҮБХ гэдэг болон намын удирдах дээд байгууллага. Түүний шийдвэрийг намын их хурал нь хэлэлцээд, батламжлаад явдаг.

Сая болсон УБХ-ны ээлжит бус хурал ч гэсэн энэ дагуу явсан. С.Эрдэнэ гэдэг дарга өөрийнх нь бүрэн эрхийн хугацаа дуусаад, өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэж өгөөд гурав дахь жилдээ орж байхад намын тамгыг хав дарчихаад, гишүүдээ үл тоомсорлоод байгаа, тамга барьсан нэг хүн АН-ын нэрийг зээлдээд байгаа учраас АН-ын ҮБХ-ны гишүүд хоёр талаасаа (С.Эрдэнийн болон Х.Баттулгын тус тусдаа байгуулсан ҮБХ) нийлж хуралдаад шинэ даргаа сонгочихлоо. Түүнийг нь намын Их хурал нь батламжиллаа. Ийм л зүйл болсон. Б.Эрдэнэсувд даргын “хүчингүй” гэж заргалдаад байгаа ҮБХ-ны ээлжит бус хуралдаанд өмнө хоёр тусдаа хуралдаж байсан ҮБХ-ны нийт гишүүдийн дийлэнх олонхи нь оролцсон. С.Эрдэнийн талаас ч, Х.Баттулгын талаас ч олонхи нь оролцсон гэсэн үг.

Гэтэл УДШ АН-ын ҮБХ, намын Их хурлын шийдвэрийг үл хэрэгсэж байгаад нэг л шалтгаан байна. Энэ нь ирэх 2024 оны сонгуульд АН-ыг оролцуулахгүй байх. Үүнд нь АН-ыг хоёр хуваасан С.Эрдэнэ, Х.Баттулга гэдэг хоёр хүн “хөлийн жийрэг” болж яваа юм байна.

Сануулахад, АН-ын ҮБХ-ны ээлжит хурал зарлагдсаны дараа Хөгжлийн банкны хэргээс болж хил даван зугтсан Х.Баттулга гэдэг хүн гэнэт эргэж ирээд С.Эрдэнэтэй хамтарч ажиллахаар “санамж бичиг” зурсан тухай мэдээ цацагдаж байсан даа. Тэгээд Л.Гантөмөрийг намын олонхи дэмжээд, намын даргаар сонгоод гаргаад ирмэгц С.Эрдэнэ нь араас нь “цахим хурал” гэдэг юм зарлаад УИХ дахь АН-ын бүлгийн дарга асан Д.Ганбатыг намын даргаар сонгочихсон. Дараа нь Б.Эрдэнэсувд гэдэг эмэгтэйгээр УДШ рүү бичиг шидүүлж, Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааныг зогсоогоод араар нь С.Эрдэнэ, Х.Баттулга гэдэг хоёр хүн хувь, хувьсгалын ажлаа амжуулах зорилготой.

С.Эрдэнийн хувьд Дархан, Сэлэнгийн гурил тэжээлийн үйлдвэрүүдэд шахсан баахан олон элеватрын хэргээр Х.Нямбаатар сайдад барьцаалагдчихаад байгаа гэдэг ортой байх. Х.Баттулга нь өөрийгөө “АН-ын дарга” гэж зарлаад Сингапурт зугаалж яваа мэдээ, дагалдагчдынх нь нэрсийн жагсаалт цахимаар цацагдлаа. Харин “бидон” хочтой Д.Ганбат гишүүний хувьд С.Эрдэнэд зүгээр л ашиглагдсан хэрэг. Намын бүлгийн даргын суудлаа алдчихаад бухимдаж явахад нь “Чамайг намын дарга болгоно” гэж хөөргөж байж нэр дэвшүүлээд хоосон батламжтай үлдээлээ.

Учир нь ҮБХ-ны олонхи гишүүд нь нөгөө талдаа гарчихсан үед Х.Баттулга, С.Эрдэнэ хоёр нийлээд нийлээд 50 хувийг бүрдүүлж чадахгүй. С.Эрдэнэ Баянголынхоо намыг цуглуулж “Их хурал” хуралдууллаа гээд тэр нь намын нийт гишүүдийг төлөөлөхгүй. УДШ-д хүргүүлсэн (С.Эрдэнэ өнөөдөр хүргүүлэх юм шиг байна) хоёр талын баримтыг шалгаад үзэхэд л маргаангүй асуудал.

Гэвч энэ бол АН-ынхны хэлдгээр “дотоод” асуудал. Харин гадаад талдаа юу харагдаж байна гэхээр Улсын дээд шүүх АН-ыг даргагүй байлгах, 2024 оны сонгуульд оролцуулахгүй байх МАН-ын даалгаврыг л гүйцэтгэж байна. Өөр тайлбар байхгүй.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.132)
    Хоёр нам болохоос өөр зам байхгүй
    2023 оны 01 сарын 31 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 13 цаг 1 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 13 цаг 10 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 13 цаг 15 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 15 цаг 45 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 15 цаг 54 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 15 цаг 57 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 16 цаг 39 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top