x

Цуврал эргэцүүлэл-I: МОНГОЛЧУУДАД БАЙХГҮЙ СОЁЛ

Жижиг компанийг эзэн нь авч явдаг

Дунд компанийг мэнэжмэнт нь авч явдаг

Харин том компанийг соёл нь авч явдаг

Сумын төвийнхөн бүгд нэгнээ таньдаг. Гаднаас ирсэн танихгүй хүн байсан ч “гаднаас ирсэн танихгүй хүн байна” гээд л таньдаг. Тэнд “амьтан муу хэлнэ” гэсэн хууль үйлчилнэ. Наадмаар, сонгуулиар, сумын эмлэгт очсон ч гоё дээлээ гаргаж өмсдгийн учир энэ. Тиймээс тэр болгон хүнд хөгийн зан гаргаж, нийтийн өмчид хүйтэн сэтгэлээр хандаж нэрээ сэвтүүлэхгүйг хичээдэг тал байна. 

Харин аймагт арай өөр. Гэхдээ цагдаа нь болдгүй нөхдүүдээ бүгдийг нь танина. Гаднаас ирсэн эвгүй нөхрийг “гаднаас ирсэн эвгүй нөхөр дөө” гэж танина. Эвгүй нөхөр хашир цагдаагаас дөлөх гэж хэрэндээ хол ойрыг харуулдаж, гэмгүй царайтай, сайн хүн байхыг хичээнэ. 

Тэгвэл улсад яах вэ?

Улсад, том хотод чамайг хэн ч танихгүй. Улаан гэрлээр гүйсэн ч нүдлэгдэхгүй. Оочир дайрч, хүүхэд загнан дээрэлхэж, бүдүүлэг зан гаргасан ч 10 секундын дараа хэн ч мэдэхгүй. Тэгвэл юу хүмүүсийг дэг журамд оруулах юм бэ? Энэ бол соёл. Тогтсон зуршил. Нийгмийн дадал.

Бид гадаадад соёлтой болчихдог. Хэзээ ч оочир дайрдаггүй юм шиг царайлна. Бүр уучлал гуйцан ч зогсож байх шиг. Харин Чингис хаан онгоцны буудлаасаа гараад л шүлсээ хаяна. Арай ч дээ, нөгөө сайхан соёлын инерц ядаж нэг цаг болохгүй юм уу гэмээр. Хэд гурван хүнээс асууж үзсэн. "Хөгшөөн, онгоцноос буугаа л стрэсс шдээ" гэсэн хариу авсан. Эргэн тойрон, хүн амьтны харилцаа, хандлага түүнийг юу ч бодохгүй шүлсээ хаяхад нь нөлөөлж байна. Соёлтой байх нь ч, соёлгүй байх нь ч орчны нөлөө байгаа биз? 

Орчныг хүмүүс бүрдүүлнэ. Харин нэг, нэг хүн нийлж хүмүүс болно. Тэхээр орчин гэдэг бол үүнийг уншиж буй та юм. Бас бичиж буй би. Дэргэдэх танил чинь. Бас танихгүй ч хүн чинь.

Бид юуг чадахгүй байна вэ?

“Орчин гэдэг чинь би өөрөө юм” гэдэг талаар бодохыг хүсэхгүй байгаагаас асуудал эхэлж байна. 

  • Хажуу хаалганы Хаадгар хогоо орцонд гаргаж тавиад байхад би тэгэхгүй байхаар монжуулаад байгаа юм. 
  • Ногоон гэрэл хүлээгээд зогсож байтал Норжмаа гуай хаадганаад гараад явчихаар чинь одоо би тэрнээс хоцрох тэнэг мөн үү?!! 
  • Тамхины ишээ машиндаа хая гэнээ? Би юу, ганцаарай юу? Ёстой май!

Харин хэн ч хогоо орцонд хаядаггүй Берлинд бид бас хаядаггүй. Сөүлд бид тамхины ишээ машиндаа байлгаж байгаад хаядаг. Венад ногоон гэрлээр л зам гардаг. Учир нь тэнд хүн бүхэн ногооноор гардаг учраас тэр. 

Үнэн л биз дээ? Өөрөөсөө хэзээ ч эхэлдэггүй энэ зан бидний нүүдэлчний араншин юмуу, эсвэл дэлхийн бүх хот ийм замыг туулсан юм болов уу? Магадгүй дэлхий нийтийн туулсан зам.

Дэлхийн сайхан хотууд

Миний бие бишгүй хотуудаар явж үзэхдээ “болохгүй” гэх үгтэй маш олон таарсан. Энд тамхи татаж болохгүй. Та энэ зураасны гадна зогсож болохгүй. Та энд уух юмтай орж болохгүй. Энэ олон болохгүй гэсэн үгүүд бүгдээрээ арга хэмжээ агуулдаг. Тэр нь торгууль. Тэр нь ер нь л торгууль. Мэдээж үгээр эхэлнэ, албадлагаар үргэлжилнэ, барвчилгаагаар өрнөнө, торгуулиар дуусна. Аль ч том, сайхан хотод шүү. Ухаандаа хажуу хаалганы Хаадгар орцонд хогоо хаясан түүхийг үүнд хөрвүүлэе:

1. Хаадгар хогоо хаяж (үнэхээр хаядаг)

2. Та иргэний ухамсраар түүнд шаардлага тавьж (үнэндээ та шаардлага тавьдаггүй)

Хоёр хувилбар:

3.а Хаадгар санаа нь зовон хогоо зориулалтын газар хаяна (юу л бол)

3.б Хаадгар танд “ална шүү, өөрийгөө хичээ!” гэж хэлэв (за энэ бараг үнэн)

Хоёр дахь буюу 3.б хувилбараар явья:

4. Та СӨХ-д хэлэв. СӨХ маш хурдан ирж Хаадгарт өөртөө маш итгэлгүйгээр шаардлага тавив. (за даа худлаа даа)

5. Хаадгар мөн л “өөрснөө хаяач п...!” гэж хэлэв (Хаадгар бол чадна)

6. СӨХ цагдаа дуудлаа! (Худлаа л даа, загнуулж байгаа л хөөгдөөд явна)

7. Цагдаа ирж Хаадгарт шаардлага тавина (Манай цагдаа юу, хогны төлөө юу кккк)

8. Хаадгар эсэргүүцэхэд цагдаа баривчлав (за мэдэхээ больчлоо, хэт их зөгнөл)

9. Цагдаа Хаадгарыг 750 мянган төгрөгөөр торголоо (ингэдэг ч болоосой)

Хэрэв үнэхээр ингэж өрнөдөг бол ямар үр нөлөөтэйг таамаглая:

10. Хаадгар их торгуулиас айж, дахин хог хаяхгүй

11. Өөр хаалганы Өнөрөө хог хаяхыг Хаадгар мэдэв. Хаадгар түүнийг үзэн ядаж, шаардлага тавив. Түүнийг цагдаа хамгаална, СӨХ хамгаална, олон нийт буюу орцоороо түүнийг хамгаалахыг тэр мэдэж байгаа..

Магадгүй гадаадын гоё хотуудад дэг журам ингэж тогтсон. Дэг журам нь дадал зуршил болсон. Дадал зуршил нь нийгмийн соёл болсон. Герман, Солонгос, Японууд биднээс ухаантайдаа тийм байгаа юм бишээ....

Үргэлжлэл бий

Артаньян /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 10 цаг 7 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 10 цаг 34 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 10 цаг 41 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 10 цаг 50 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 11 цаг 52 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 12 цаг 3 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 12 цаг 49 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 13 цаг 30 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 13 цаг 39 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 14 цаг 19 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 16 цаг 25 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 16 цаг 44 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 17 цаг 1 мин Хулгайтай тэмцэхээ боль! 17 цаг 19 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 17 цаг 37 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 17 цаг 44 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 18 цаг 0 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 18 цаг 5 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 18 цаг 10 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 18 цаг 14 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top