x

Неймар 3 жил 8 сарын дараа хет-трик хийлээ

Бразилын “Сантос” клубт тоглож буй довтлогч Неймар 2022 оны дөрөвдүгээр сараас хойш анх удаагаа хет-трик хийлээ.

Тэрбээр Бразилын аварга шалгаруулах тэмцээний 37-р тойргийн тоглолтод “Жувентуде” /3:0/ багийн хаалганд гурван гоол оруулсан байна. Хамгийн сүүлд Неймар ПСЖ багийн бүрэлдэхүүнд Францын аварга шалгаруулах тэмцээний “Клермон” багтай хийсэн тоглолтод гурван гоол оруулж байсан юм.

Энэ удаагийн хожлын ачаар “Сантос” баг тэмцээний хүснэгтийн 14-р байр руу дэвшиж, сүүлчийн тойргийн өмнө 44 оноотой болжээ. Хэрвээ 17-р байрнаас хойшилбол дээд зиндаанаас хасагдах “аюултай бүс” рүү орох юм. Сүүлчийн тойрогт Неймарын баг 7-ны өдөр “Крузейро" багийг талбайдаа хүлээн авч тоглоно.  

Өдгөө 33 настай Неймар “Сантос” багтай нэгдүгээр сараас хойш хагас жилийн гэрээ байгуулан тоглож байгаа юм. Дараа нь гэрээгээ 2025 он хүртэл сунгасан байна. “Сантос” бол Неймарын хувьд хөлбөмбөгчний замналаа эхлүүлсэн баг бөгөөд тэрбээр тус багийн бүрэлдэхүүнд Бразилын цом, Либертадоресийн цомыг хүртэж байсан юм. 2023 оны 8 дугаар сараас Саудын Арабын “Аль-Хилал” клубт тоглож эхэлсэн Неймар энэ оны нэгдүгээр сард гэрээгээ цуцалсан билээ.

“Аль-Хилал”-д очихоосоо өмнө тэрбээр ПСЖ-д тоглож байсан бөгөөд Парисын клуб түүнийг авахын тулд Испанийн “Барселона”-д хөл бөмбөгийн түүхэнд үзэгдээгүй 222 сая евро төлсөн юм.

ПСЖ-д тоглох хугацаандаа Неймар Францын АШТ-д 5 удаа түрүүлж, Францын Супер цомыг 4 удаа хүртэж, Францын цомд 3 удаа, Лигийн цомын тэмцээнд 2 удаа аваргалж байв. Мөн “Барселона”-гийн бүрэлдэхүүнд Испанийн аваргаар 2 удаа шалгарч, Испанийн цомыг хоёр удаа хүртэж, Аваргуудын лиг, УЕФА-гийн Супер цом, клубүүдийн ДАШТ-д тус бүр нэг удаа түрүүлжээ. 

Эх сурвалж: ТАСС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top