x

Хан-Уул дүүрэг 25 шинэ техник авч, цас цэвэрлэгээний ажлыг нэмэгдүүлжээ

Хан-Уул дүүргийн хэмжээнд орон нутгийн өмчит дөрвөн байгууллага, хувийн хэвшлийн 10  компани нийтийн эзэмшлийн гудамж, замын цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажиллаж байна.

Тус компаниуд нийт 3.8 сая ам метр талбайг цэвэрлэдэг. Нийслэл энэ онд цас цэвэрлэгээний 167 машинаар парк шинэчилсэн.

Үүний 25 машиныг Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төвд хүлээлгэн өгсөн юм. 

Энэ хүрээнд тус төвийн авто баазад УБЗАА–ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн болон холбогдох албаныхан ажиллалаа.

УБЗАА–ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэлийн есөн дүүргийн зам талбайн арчилгаа үйлчилгээг хариуцан ажилладаг байгууллагуудад машин техникийн бэлэн байдал, тулгамдаж буй асуудалд зөвлөн туслах, хянан шалгах зорилгоор ажиллаж байна. Өчигдөр Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төвд давс, бодисын нөөцтэй холбоотой асуудлыг шалгасан бол өнөөдөр тус төвийн авто баазад ажиллаж байна. Парк шинэчлэлтийн хүрээнд Хан-Уул дүүрэгт эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 25 цас цэвэрлэгээний машин техникийг хүлээлгэн өгсөн. Нийслэлийн хэмжээнд парк шинэчлэлт хийхээс өмнө судалгаа хийсэн. Судалгаагаар цас шүүрдэгч нэг жижиг машин найман хүний хийх ажлыг хөнгөвчилж байсан. Бид ТҮК-ийн ажилчдын хөдөлмөрийн ачааллыг багасгах зорилгоор гар багаж худалдан авах ажиллагааг зохион байгуулж байгаа. Мөн гар багаж буюу цас үлээгч, жижиг шүүрийг цас орохтой зэрэгцэн ажиллуулна. Ингэснээр цас дагтаршиж, цэвэрлэхэд хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлнэ” гэв.

Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төвийн захирал В.Мөнх-Эрдэнэ “Манайд давс цацдаг 6, цас түрж хусдаг 5 машин бий. Өдрийн ээлжийн машинууд зам, талбайг цэвэрлэж, давс, бодисоо цацаад ажиллаж байгаа бол оройн ээлжийн машинууд авто баазад байрлаж байна.Бүх машин техник хэвийн ажиллагаатай. Мөн зам, талбайн ажилчид 1.2-1.4 сая төгрөгийн цалин авдаг байсан бол өнөөдөр 3.5 сая төгрөгийн цалин авч байна. Ажилчид маань цалиндаа сэтгэл хангалуун байгаа” гэлээ.

Хан-Уул дүүргийн менежер Ц.Эрдэнэбаатар “Өглөө хөдөлгөөн эхлэхэд халтиргаа гулгаа үүсгэхгүйн тулд үүрээр машин, техникүүдийг тогтмол ажиллуулж байна. Түүнчлэн өгсүүр болон уруу зам, авто машины яндангийн ус тогтдог байршлуудад давс, бодис цацсан байх шаардлагыг тавьсан. Мөн хог тээвэрлэгч компанийн гүйцэтгэлтэй холбоотой асуудал гарсан тул хог тээвэрлэгч машины явсан цаг, км, ачсан жин зэрэгт хяналт тавьж  долоо хоног тутамд шалгаж байгаа” гэсэн юм.

Энэ үеэр УБЗАА–ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн хүүхэд олноор зорчдог явган хүний замын цас цэвэрлэх ажлыг чанартай, цаг хугацаанд нь гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төвийн захирал В.Мөнх-Эрдэнэд үүрэг болголоо. Мөн энэ онд багтаан цас үлээгч, шүүрдэгч жижиг машиныг нэмэлтээр хүлээлгэн өгнө гэдгийг хэлсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 9 цаг 39 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 9 цаг 44 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цаг 48 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 9 цаг 55 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 9 цаг 57 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 10 цаг 2 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 10 цаг 6 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 10 цаг 9 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 15 цаг 26 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 15 цаг 40 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 15 цаг 44 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 15 цаг 47 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 16 цаг 0 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 16 цаг 6 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 16 цаг 8 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 16 цаг 13 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цаг 15 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 16 цаг 21 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 16 цаг 28 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top