x

Эрдэнэт үйлдвэрт 99.5 мянган га талбайд хайгуулын зургаан тусгай зөвшөөрөл нэмж олгов

Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар тэргүүтэй төлөөлөл ажиллажээ.

Томилолтын эхний өдөр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т ажиллаж ил уурхай, баяжуулах үйлдвэр, засвар механикийн заводын үйл ажиллагаа, ажлын явцтай танилцаж, үйлдвэрийн удирдлага, ажилтнуудтай уулзсан байна.

Үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангах, нөөцийг нэмэгдүүлэх асуудлыг салбарын сайд Ж.Ганбаатар Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлсэн талаар танилцуулж, 99.5 мянган га талбайд 6 хайгуулын тусгай зөвшөөрөл нэмж олгосныг үйлдвэрийн удирдлагуудад гардуулав.

Цаашид эдгээр талбайд хайгуулын ажлыг үр дүнтэй гүйцэтгэж, нөөцөө нэмэгдүүлэх чиглэлд ажиллах шаардлагатайг салбарын сайд уулзалтын үеэр онцолжээ. Мөн Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн үйлдвэрлэл технологийн парк байгуулах ажлыг эрчимжүүлэх чиглэлийг өглөө.

Түүнчлэн албаны төлөөлөл Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨҮГ-ын Төмөртэйн ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Төмөр замын байгууламжийн үйл ажиллагаа, Нойтон баяжуулах үйлдвэр, Цувих цехийн ажлын явцтай танилцсан бөгөөд томоохон нөөц бүхий өөрийн ордоо хаягдалгүй ашиглаж, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэн улсдаа ганц хүнд үйлдвэрээ өргөжүүлэхийн төлөө тал бүр идэвх гаргаж ажиллах хэрэгтэйг онцолсон хэмээн Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 12 цаг 51 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 13 цаг 16 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 13 цаг 30 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 13 цаг 33 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 13 цаг 35 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 13 цаг 54 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 15 цаг 39 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 15 цаг 40 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 15 цаг 51 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 17 цаг 47 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 19 цаг 20 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top