x

Чимээгүй тахал буюу үе тэнгийн дээрэлхэлт

“Би ангийнхантайгаа эвтэй, сургуульдаа хүрээлэлтэй байлаа. Үе тэнгийн дээрэлхэлт гэж юу болохыг ч мэддэггүй байв. Гэтэл өнгөрсөн хавар биеийн тамирын хичээл орохын өмнө цүнхэнд байсан миний гар утас алга болчихсон юм. Утсаа алга болгосон тухайгаа биеийн тамирын багшдаа хэлээд, ангийн камер шүүлгэхээр болов. Гэтэл манай ангийн .................. миний гар утсыг авч байгаа нь камерын бичлэгт үлдчихсэн байсан. Багш энэ тухай нийгмийн ажилтан, ангийн багшид хэлээд зогсохгүй утас авсан хүүхдийг “хулгайч болох чинь дутаа юу” гэж хүүхдүүдийн өмнө зэмлэсэн. Энэ явдлаас хойш манай ангийн хөвгүүд надтай хөндий харилцаж эхэлсэн. “Утсаа алдаж, гай болов. Салга, салан задгай” гэх зэргээр хэмлэж, дээд ангийн ах нар ч дээрэлхэж, шоовдорлох болов. Хэрэв энэ байдлыг томчуудад хэлчихвэл байдал улам дордоно гэж бодсон учир гэрийнхэндээ ч, багшдаа ч дуулгаагүй. Тэдний яаж авирлахыг тоохгүйгээр хичээлээ л хийе гэж бодсон болов ч “Чи ганцаараа онц сурах санаатай юу, маргааш даалгавраа хийж ирээд үзээрэй” гэх зэргээр дарамтлах болсон. Тиймээс гэрийнхэндээ хэлээд, сургуулиа сольсон. Өнгөрсөн хугацаанд өдөр бүхэн “Яаж хичээлдээ явахгүй байх вэ” л гэж боддог байсан” гэж үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн өсвөр насны хүү учирласан юм. 

Энэ бол үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалд өртөж сэтгэл санаа, эрүүл мэнд, авьяас, чадвар, амь насаараа хохирч буй олон мянган хүүхдийн нэг л төлөөлөл. Түүний адил, магадгүй үүнээс бэрх нөхцөлд буй хэчнээн хүүхэд хэнд хэлж, хаана хандахаа мэдэхгүй бэтгэрч яваа. Учир нь манай улсад үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг нэгдсэн дүрэм, журам байдаггүй. Сурагчид сургуулийн орчинд ялгаварлан гадуурхагдлаа гэхэд хариуцах алба хаагч, хариуцлага тооцох механизм хангалтгүй байгаа юм. Мөн үе тэнгийн дээрэлхэлтийн улмаас бие, сэтгэл зүйгээрээ хохирсон хүүхдэд тусламж үзүүлэх боломж ч хязгаарлагдмал. Үүний улмаас өсвөр насныхны дунд амиа хорлолт өндөр байна. 

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон Эрүүл мэндийн яамны хамтарсан сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаагаар (2017 он) 15- 29 наснаас доош насны  хүүхэд, залуучууд амиа хорлох эрсдэл маш өндөр байгаа нь ажиглагдсан байна. Түүнчлэн НҮБ-ын Хүүхдийн сангийн 2021 оны Дэлхийн хүүхдийн байдал 2021 тайланд жил бүр 45,800 өсвөр насныхан амиа хорлодог талаар дурдсан байна.  10-19 насны өсвөр насныхны нас баралтын хамгийн түгээмэл шалтгаануудын тавдугаарт амиа егүүтгэх явдал орж байгаа юм. Амиа хорлолтын шалтгааны багагүй хувийг үе тэнгийн дээрэлтхэлт эзэлдэг байна. Үе тэнгийн дээрэлхэлтийг бодлогын түвшинд анхаарч, журамлах залшгүй шаардлагатай болохыг дээр дурдсан тоо мэдээллээс харж болохоор байна. 

Хүүхдүүдийн 30 орчим хувь нь сургуулийн орчинд хүчирхийлэлд өртөж байна

БШУЯ-наас Улаанбаатар хотын бүх дүүрэг, найман аймагт амьдарч буй 12-18 насны нийт 4264 хүүхдийг судалгаанд хамруулахад 82.8 хувь нь үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл, 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэгэн хүчирхийлэлд, тэр дундаа бие махбодын хүчирхийлэлд хамгийн их өртсөн байна. Энэ нь гэр бүл, сургуулийн орчинд түгээмэл байна. Сургуулийн орчинд хүүхдийн эрхийг зөрчиж, хүчирхийлэл үйлдэгч гол этгээд нь 

  • ахлах ангийн хүүхэд 47.6 хувь

  • багш 15 хувь байна.

Хүчирхийлэлд өртөх, дээрэлхэлтийн хохирогч болох олон шалтгаан бий. Зарим тохиолдолд томчууд ч үе тэнгийн гадуурхал, дээрэлхэлтийг өдөөх тохиолдол бий. Тухайлбал, урлаг, спортын тэмцээн уралдаан, хүүхдүүдийг бие биетэй нь уралдаж, өрсөлдүүлэх хандлага зэрэг нь өөрийн болоод бусдыг хүүхдийн бие, сэтгэлийг шархлуулах нь элбэг. 


Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир "Спорт, урлагийн уралдаан тэмцээн хүртэл ялгаварлан гадуурхалыг өдөөдөг. Тиймээс үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой асуудлыг сууриар нь өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Түүнчлэн үе тэнгийн дарамт, дээрэлхэлтийг гэмт хэрэгт тооцдоггүй. Энэ буруу тогтолцоо. Уг нь сургуулийн дүрэм, журамд тусгаж, асуудлыг цогцоор нь шийдэх нь зүй. Тиймээс сургуулийн дүрэм, журмаас эхлээд өөрчилж, анхаарах хэрэгтэй” гэсэн юм. 

Шийдэлд хүрээгүй хэлэлцүүлэг

Өнгөрсөн хавар БШУ-ны яамнаас “Сургалтын байгууллагын орчин дахь дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, зогсоох арга зам, шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Улмаар сургууль орчмын дээрэлхэлтийн таслан зогсоох чиглэлд анхаарах тухай хэлэлцэж, эцэг, эх, сурагчид, багш нарыг хамарсан гурван талт уулзалт зохион байгуулж байв. Тус уулзалтын үеэр сурагчдаас сургууль орчмын дээрэлхэлтийн талаар тодруулахад, 

52 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Э.Анар

Дээрэлхэлт бий болгож буй суурь нь гэр бүлийн хүмүүжил гэж хардаг. Эцэг, эхчүүд хүүхдэдээ найз нөхөдтэйгөө яаж харилцах талаар болон бусдыг ялгаварлахгүй байх зэргийг сургах хэрэгтэй. Түүнчлэн сургуулийн орчинд дээд ангийн ах, эгч нар нь дүү нартайгаа эелэг харилцаж, үлгэрлэдэг байвал зүйтэй. Уг нь сургууль орчмын гадуурхлыг арилгах боломжтой. Хүүхдүүдэд бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч сургавал үе тэнгийн дээрэлхэлт үгүй болно гэж итгэдэг.

52 дугаар сургуулийн 12 дугээр ангийн сурагч Т.Тэлмэн

Нийгмийн тогтсон хандлага дээрэлхэлтийн суурь шалтгаан гэж би хардаг. Хов зөөж болдоггүй, эрэгтэй хүүхэд тэсвэртэй байх хэрэгтэй, хариутай бол бариутай зэрэг хандлага нь үе тэнгийн хүчирхийлэл нэмэгдэхэд нөлөөлдөг. Ямар нэг дарамтад өртсөн үедээ хэн нэгэнд хэлж, хандаж чадахгүй хүүхэд олон бий. Ялангуяа багш гадуурхаж, доромжилсон тохиолдолд сурагчид цааш хэнд ч хэлдэггүй. Мөн хүүхдүүд бие биеэ дээрэлхэхэд багш нарын хандлага нөлөө үзүүлдэг. Тухайлбал, нэг багш сурагчаа хүүхдүүдийн дэргэд “тэмээ” гэж хочиллоо гэж бодоход хүүхдүүд тухайн сурагчийн “тэмээ” гэж дуудах тохиолдол элбэг” гэж байсан юм. 

Чухал сэдвээр, өргөн хүрээнд хэлэлцүүлэг хийж, шийдэл хайсан нь сайн хэрэг. Гэвч тус арга хэмжээний үр дүн гараагүй байгаа нь харамсалтай юм. Үр дүнгүй хэлэлцүүлэг гэж тодотгож буйн учир нь өнөө хүртэл сургууль орчмын дээрэлхэлтийг таслан зогсооход чиглэсэн нэгдсэн дүрэм журамгүй хэвээр байна. Улмаар дээрэлхэлт, гадуурхалд өртсөн хүүхэд хохирогч хэвээр хоцордог, бусдыгаа өөлж, гоочилж, зүй бус хандсан сурагчийн үйлдэл улам даамжирдаг тогтолцоо ховхроогүй хэвээр байгаа юм. 

Хүүхдийн зөвхөн сургууль хүмүүжүүлдэггүй

Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсооход эцэг, эхчүүдийн оролцоо чухал нөлөөтэй. Хүүхдийнхээ сэтгэл зүйн төлөв байдлыг анирдаж, тэдэнтэй ярилцах нь хүүхдийнхээ бие, сэтгэл, эрүүл мэндийг хамгаалах чухал алхам юм. Гэтэл ихэнх ээж, аавууд хүүхдээ бусдад дээрэлхүүлж, гадуурхагдаж байгааг нь мэддэггүй бөгөөд мэдсэн ч хүлээн зөвшөөрдөггүй байна. Түүнчлэн сургуулийн орчинд өрнөж буй асуудал асран хамгаалагчид хамааралгүй мэт авирлах тохиолдол ч байдаг талаар нэгэн сургуулийн ахлах ангийн багш мэдээлж байв. Тэрээр "Хүүхдүүдийн дунд өмссөн хувцас, өнгө мөнгө, авьяас чадвараар нь бие биеэ хэмлэх, элдэвлэх тохиолдол элбэг. Зарим тохиолдолд сул дорой, хичээл сурлага тааруу нэгэн дээрэлхүүлдэг бол заримдаа бийлэгжүү, сурлага, спортын авьяастай нь гадуурхагддаг. Үе тэнгийн дээрэлхэлтийг зогсооход эцэг, эхчүүдийн оролцоо чухал нөлөөтэй. Хүүхдийнхээ хэрэглээг үе тэнгийнх нь хүүхдүүдийнхтэй ижил түвшинд байлгаж, сайн ярилцаж, ойлголцдог байх нь чухал" гэсэн юм. 

Нийгмийн ажилтан, арт терапист В.Бэрцэцэг "Дээрэлхлийг зогсооход хүүхэд, эцэг эхчүүд, багш нарын  хамтын ажиллагаа маш чухал. Иймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ анги удирдсан багштай харилцаа холбоотой байж асуудал гарсан үед хүүхдийн нууцыг чандлан хадгалж, асуудалд тохирсон арга хэмжээ авах, холбогдох үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтэнд нь зуучлан өгөх нь чухал юм. Зарим эцэг эхчүүд үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт зөвхөн сургууль дээр гардаг учир сургуулийн хамт олон энэ асуудлыг шийдэх хэрэгтэй гэсэн өрөөсгөл ойлголттой явдаг. Гэвч энэ нь зөвхөн сургуулийн асуудал биш үүнийг зогсооход сургуулийн удирдлагууд, багш нар, сурагчид, эцэг эхчүүд болон олон нийт өөр өөрийн зүгээс санал санаачилга гарган хамтран ажилласнаар илүү үр дүнд хүрэх боломжтой. Үе тэнгийнхний дээрэлхэл нь далд, давтагдаж, даамжирч улмаар хүүхэд амь насаа хорлоход хүргэдэг  учраас хүүхэд, эцэг эхчүүд, багш нар, олон нийтийн хамтын ажиллагаа, оролцоо чухал байна.

Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоохын тулд бодлогын түвшинд анхаарах зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн багш, эцэг эхчүүд хүүхдүүдтэй харилцахдаа анхаарал, болгоомжтой байж, тэднийг бие биеэ гадуурхаж, үзэн ядахад хүргэх үйлдэл гаргахгүй байх нь зүй" гэсэн юм.

Эх сурвалж: EAGLE.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2 цаг 17 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2 цаг 25 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 2 цаг 29 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2 цаг 34 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 3 цаг 7 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 4 цаг 42 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа
Top