x

Л.Оюун-Эрдэнэд ирсэн урилга Монгол Улсыг ОХУ, Белорусь, Мьянмараас ялгаатайг харуулснаараа ач холбогдолтой!

"Хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд Монголын Ерөнхий сайд уригдсан нь Ардчилсан Монголын үнэлэмж"

ОХУ, Белорусь, Мьянмар гурваас бусад дэлхийн бүх улс орны удирдагчдыг урьсан ИБУИНХУ-ын Цог жавхлант Хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх төрийн ёслол өнөөдөр буюу есдүгээр сарын 19-нд Лондонд болно. Манай улсаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцохоор болж Цог жавхлан хаан III Чарльзтай мэндчилж, Монгол Улсын нэрийн өмнөөс Хатан хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийлж хүндэтгэл үзүүлнэ. 

Японы Эзэн хаанаас эхлээд Хаантай улсын бүх Эзэн хааныг болон гурван орноос бусад дэлхийн бүх улс орны төрийн өндөр дээд түвшний 500-аад төлөөлөгчийг урьсан. Тиймээс энэ бол зөвхөн эмгэнэл илэрхийлж хүндэтгэн салах ёс гүйцэтгэх урилга төдийгүй дипломат бодлогын цугларалт гэж хэлж болох юм. Салах ёс гүйцэтгэсний орой Эзэн хааны хүндэтгэлийн хүлээн авалт болно. Үүнд мөн Монгол Улсын Ерөнхий сайд оролцоно.

ИБУИНХУ-ын Цог жавхлант Хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайдыг онцлон урьсан нь цаанаа учиртай. Юу гэвэл Баруун Европын улс орнууд Монгол Улсыг хүлээн зөвшөөрч хамгийн түрүүнд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ түүхэн шийдвэрийг 1963 онд Хатан хаан II Элизабет гаргаж байсан гэдгээрээ онцлогтой. Мөн НҮБ-д элсэхэд болон Монгол Улсыг ардчилсан замналаар замнахад анхнаас нь тууштай дэмжиж, үнэлж баршгүй туслалцаа үзүүлж байсан учраас өндөр ач холбогдол өгөхөөс аргагүй юм. Ерөнхий сайд асан Уинстон Черчиллийг сүүлчийн замд нь үдэхэд дэлхийн улс орны удирдагчид, төлөөлөгчдийг урьснаас хойш ийм том хэмжээний хүндэтгэлийн салах ёслол үйлдэж байгаагүй учраас ИБУИНВУ-ын зүгээс ихээхэн ач холбогдол өгч бэлтгэл ажилдаа орсон төдийгүй тээвэр ложистик, аюулгүй байдал гэхчлэн маш том сорилттой тулгарч байна.

Түүнчлэн британичуудын хувьд дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи Их эзэнт гүрний задрал, дараагийн хаант засаглалын байр суурь, шинэ Хааны бодлого өөрчлөгдөх гэхчлэн шинэ цаг үе, нөхцөл байдлыг угтан авч байна гэж ажиглагчид үзэж байгаа юм. Тиймээс энэ бол зөвхөн гашуудлын ёслол төдий зүйл огт биш. Дипломат бодлого, геополитикийн харилцааны хувьд тун чухал үйл явдал болж байна. Халуун сэтгэлт англичуудын хувьд Цог жавхлант Хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэж хүндэтгэл үзүүлэх ёслолд оролцох туйлын хүсэлтэй, өөрсдийн итгэл үнэмшлээр үүнийг заавал хийх ёстой гэж үзсэн олон арван иргэд дугаарлах буй. Лондонд Эзэн Хаадыг болон дэлхийн дээд түвшний 500-аад зочид төлөөлөгчдийг хүлээн авч байрлуулах өндөр зэрэглэлийн зочид буудал олж байрлуулахад хүртэл амаргүй нөхцөл байдал үүсээд байгаа аж.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 16 цаг 41 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 17 цаг 6 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 17 цаг 19 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 17 цаг 22 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 17 цаг 25 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 17 цаг 44 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 19 цаг 29 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 19 цаг 30 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 19 цаг 41 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 21 цаг 37 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 23 цаг 10 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top