x

ФОТО: Үндэсний их баяр наадмын түрүү бөх шагналаар ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиникийг тохижуулав

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадамд түрүүлсэн бөхийн нэрэмжит бай шагналын хүрээнд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиникийг тохижуулахаар шийдвэрлэж байсан. Тус тасгийн 283.8 м.кв талбайг тохижуулж дууссан бөгөөд албан ёсоор хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өчигдөр боллоо.

Арга хэмжээнд Улсын аварга О.Хангай, “Тоёота Сэйлс Монголиа" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ясүо Оүчи, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор Ш.Алтантуяа нар оролцов. 

"Тоёота Сэйлс Монголиа" ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2013 оноос Үндэсний их баяр наадмын түншээр ажиллаж, түрүү бөхийн бай шагнал, тусламжийн ажлуудыг хүмүүнлэг болон улс нийгэмд тустай, шаардлагатай хэсэгт чиглүүлсээр ирсэн.

Тулгар төрийн 2231, Их Монгол Улсын 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадамд Улсын харцага О.Хангай арав даван түрүүлж, Монгол Улсын аварга цолд хүрсэн. Тэрбээр түрүү бөхийн бай шагналаа нийгмийн сайн, сайхны төлөө тэр дундаа хүүхэд, багачуудын эрүүл мэндийн төлөөх байгууллагын тохижилтод зориулж байгаадаа талархал илэрхийлсэн юм.

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиник нь Монгол Улсын хэмжээнд хүүхдэд эрүүл мэндийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг, бусад эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил, арга зүйгээр хангадаг лавлагаа шатлалын поликлиник юм. Өдөртөө 1,000-1,400 хүүхдэд үзлэг, оношилгоо хийдэг бөгөөд тэдгээр хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчид зэрэг нийт 2,000-2,500 хүнд өдөртөө үйлчилдэг байна.

Сүүлийн таван жилийн статистикаас харахад тус поликлиникээр жилд 13,000-15,000 хүүхэд үйлчлүүлжээ. Ийнхүү өндөр ачаалалтай ажилладаг хүүхдийн поликлиникийг олон улсын стандартад нийцүүлэн тохижуулах ажил сар гаруйн хугацаанд үргэлжлэн ийнхүү дуусаад байна.

Хүүхдийн зөвлөх поликлиник нь амбулаторийн үзлэг ба оношилгооны хоёр хэсэгтэй. Үүгээр хүүхдийн дотор, мэс засал, нүд, чих хамар хоолой, шүд, нярайн тусламж зэрэг нийт 20 гаруй чиглэлээр төрөлжсөн нарийн мэргэжлийн хүүхдийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Түүнчлэн онош тодруулах бүхий л үйл явц, үүн дотроос дурангийн шинжилгээ, компьютер томографи, MRI шинжилгээ гэх мэт өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээг ч хийдэг байна.

Тохижилтын ажлын хүрээнд 283.8 м.кв талбайг үйлчлүүлэгч нарт тухтай, хэрэгцээтэй болгон өөрчилжээ.

Засвар, шинэчлэлтийн үр дүнд Хүүхдийн зөвлөх поликлиник нь:

  • Амбулаторийн үйлчлүүлэгчдэд зориулсан зай талбай нэг дахин томорсон,

  • Амбулаторийн хананд хүүхдүүдийн мэддэг, тэдний дуртай хүүхэлдэйн кино, номын баатруудын гол дүрийн зураг, үйл явдлыг уран сайхны аргаар зурж, эерэг, дулаан уур амьсгал бүрдүүлсэн,

  •  Ариун цэврийн өрөөг хүүхэд, асран хамгаалагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан орчин үеийн стандарт шаардлагын дагуу зохион байгуулсан нь үйлчлүүлэгчдэд ая тухтай, ээлтэй орчин бүрдүүлсэн,

  • Хана, хаалга, тааз, шалны өнгийг шинэчилсэн нь эмнэлгийн орчинд нийцүүлсэн хүүхэд болон асран хамгаалагчдад таатай сэтгэгдэл төрүүлэхүйц ээлтэй болжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ 10 цаг 56 мин Дубайн нисэх буудалд дроны дайралт болж, нислэгүүдийг түр зогсоов 10 цаг 58 мин "Улаанбаатар - Хөрөнгө оруулалт" уулзалтаар нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг танилцууллаа 11 цаг 0 мин Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэхээр боллоо 11 цаг 1 мин Япон улс Ормузын хоолой руу цэргийн хөлөг илгээх төлөвлөгөөгүй байна 11 цаг 2 мин 108 хүүхдийн тусламжийн утсанд 1,782 дуудлага иржээ 11 цаг 3 мин Чингэлтэй дүүргийн эмнэлэгт дурангийн аргаар түрүү булчирхай авах мэс заслыг анх удаа хийлээ 11 цаг 3 мин Ж.Лапорта "Барселона" клубийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо 13 цаг 8 мин Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүллээ 13 цаг 9 мин Төгрөгийн хадгаламж 4.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ 13 цаг 12 мин Прокуророос авлига, хүн амины зэрэг 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 13 цаг 16 мин “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна 13 цаг 21 мин Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж байна 14 цаг 37 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уулзалт боллоо 14 цаг 49 мин УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ 14 цаг 52 мин Украин дроноос хамгаалах туршлагаа хуваалцсаны хариуд мөнгө, технологи хүсэж байна 14 цаг 52 мин Онцгой байдлын байгууллагын зургаан алба хаагч хурандаа цол хүртлээ 14 цаг 53 мин Гуравдугаар сарын 16-наас 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 14 цаг 58 мин Улсын Их Хурлын дарга Н.Учрал 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж үг хэллээ 14 цаг 58 мин У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй 15 цаг 3 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top