x

"Дөрвөн цаг" дууг Б.Жаргалсайхан, Т.Ариунаа, Х.Лхагвасүрэн, Ч.Мишээл нар амьлуулна

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын Хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлууд хийгдсээр байна.

Бэлтгэл ажлын үеэр Үндэсний их баяр наадмын ерөнхий хөгжмийн зохиолчоор ажиллаж буй МУУГЗ Б.Чинбаттай ярилцлаа. 

-Сайхан зусаж байна уу? Таны хувьд гурав дахь жилдээ баяр наадмын хөгжмийн ерөнхий зохиолчоор ажиллаж байна. Өмнөх жилүүдийн баяр наадмын хөгжмөөс энэ жил юугаараа онцлогтой вэ?

-Өнгөрсөн 2017 оны наадмаар найруулагч Н.Наранбаатартай хамтарч байсан, үнэхээр сайхан нээлт, хаалт болсон. Өнгөрсөн хоёр жилд цахимаар наадам зохион байгуулсан болохоор  үзэгч түмэн маань их хүлээлттэй байгаа байх.

Энэ жилийн тухайд эв нэгдэл, өв соёл, ёс заншил, монгол бахархлыг илүүтэй онцолж байгаа. Миний хувьд ерөнхий хөгжмийн зохиолчоор ажиллаж байна. Туслах продюсероор “Minty” гэдэг залуу маань ажиллаж байгаа.

Найруулагч Н.Наранбаатарынхаа оюун санаа, авьяас билэг, бодсон төлөвлөснийг хөгжмөөрөө, дуугаараа илэрхийлэх гэж чармайж, мэрийж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар бичих ажил дууссан, хөгжмийн тохиргоо нь дээрээ сууж байна.

-Хяналтын тоглолтын үеэр маш сайхан сонсголонтой дуу эгшиглэлээ. Энэ ямар нэртэй дуу вэ?

-Яруу найрагч Д.Нямсүрэн гуайн хоёр шүлгийг найруулагч Н.Наранбаатар над руу өгсөн. Шүлгийг уншсан чинь ямар хөгжим бичих ёстой вэ гэдэг нь шууд толгойд буусан. Тодруулбал сайхан бүхнийг өгүүлсэн “Дөрвөн цаг” гэдэг шүлэг л дээ. Маш уран тансаг, яруу сайхнаар бичсэн байсан. Дахилтын хэсгийн шүлгийн ая хамгийн түрүүнд орж ирсэн.

“...Алаг нүдний нулимсны дусалд багтсан

Ай миний эх орны дөрвөн цаг

Асгаруулан, мэлтэлзүүлэн байна уу даа

Аяа, амьдрах сайхан...” гэдэг хэсэг дээр шууд дахилт нь асгараад ороод ирсэн. Нэг ёсондоо дахилт нь түрүүлж бүтсэн. Энэ дууг энэ жилийн наадмын гол дуу гэхэд болно. Энэ дууг МУАЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Х.Лхагвасүрэн, дуучин И.Ч.Мишээл нар хамтарч дуулж байна.

Хөгжмийг Үндэсний найрал хөгжим, Улсын Филармонийн уран бүтээлчид хамтран тоглосон нэлээдгүй олон хүний хөлс хөдөлмөр шингэсэн, том бүрэлдэхүүн ажиллаа. Ер нь бол сэтгэл бол сайхан байна.

Жүжигчдийнхээ дунд ороод явахад, наадмын нээлт хаалтад оролцож буй бүх хүмүүс бүгд амандаа аялаад явж байна. Тэгэхээр нь дуу маань хүнд хүрч эхэлж байна гэж бодогдсондоо. Одоо ард түмэндээ тайлагнаж шалгуулна даа /инээв/.

-Энэ дуу клип хийгдсэн үү?

-Клипны асуудал яригдсан. Найруулагч нар маань түрүүлээд лайваар олны сонорт хүргэе гэх санааг дэвшүүлсэн.

-Тулганы гал бадраах ёслолын үеийн хөгжмийг анх удаа бичжээ. Тэр хөгжим ард иргэдэд баяр, бахдал  сайхан сэтгэгдэл төрүүлэх байх?

-Тиймээ. Хамгийн их толгой ажиллаж, сэтгэл зүрхээ гаргаж бичсэн хөгжим бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн тулганы гал бадраах ёслолын хэсэг дээрх хөгжим байлаа. Энэ хөгжим эгшиглэх үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч маань түмэн олныхоо галыг бадраах нь ээ.

Би үүнд маш их баяртай байгаа. Тус хөгжмийг Улсын филармонийн хамт олон тоглосон. Тэр богино хөгжим дотор л Монгол төр, төрт ёс, Монгол орон гэдгийг тэр богино хугацааны хэдхэн нот дотор илэрхийлэх маш хэцүү байсан. Үүнийг хийхээс өөр аргагүй, хийсэн. Одоо бүгдээрээ тулганы галыг бадраах ёслолын үеэр тэр хөгжмийг анх удаагаа сонсох болно. Мэдээж цаашдаа олон арван жил эгшиглэх нь дамжиггүй юм. Тэр сэтгэл догдлуулсан гоё мөч байх болно гэж итгэж, найдаж байна.

Эх сурвалж: DORGIO.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 10 цаг 25 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 10 цаг 34 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 10 цаг 39 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 13 цаг 9 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 13 цаг 18 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 13 цаг 21 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 14 цаг 3 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top