x

"Цогцостой хамт хагалгааны үеэр тайрагдсан ходоод ирсэн, тэдгээрт зохих журмын дагуу шинжилгээ хийсэн"

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагч ходоод задарсан шинж тэмдэгээр нас барсан харамсалтай хэрэг гарсан. Түүний ходоодонд асуудал гарсан тул эмч нар яаралтай мэс засалд оруулж, мэс засал 6-7 цаг үргэлжилсэн байна. Тус цэргийн ходоодыг бүрэн авсан бөгөөд тэрээр хагалгааны дараа ухаан орохгүй байсаар өнгөрсөн баасан гаригийн орой нас барсан юм. Энэ талаар Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгээс мэдээлэл хийлээ.

Задлан шинжилгээний талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн зөвлөх эмч Ц.Ганболд “Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ирүүлсэн тогтоолын дагуу 18 настай эрэгтэйн цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээг хийсэн. Шинжилгээнд СХД-ийн хяналтын прокурор болон тус дүүргийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч болон ар гэрийн төлөөллөөс хоёр хүн оролцсон. Цогцостой хамт хагалгааны үеэр тайрагдсан ходоод ирсэн бөгөөд тэдгээрт зохих журмын дагуу шинжилгээ хийсэн.

Ходоодыг хагалгааны дараа бэхжүүлэх уусмалд хийсэн байсан. Ходоод өөрөө сунамхай эрхтэн учраас уусмалын улмаас агшиж жижгэрсэн буюу өөрчлөгдсөн гэсэн үг. Бидний хэмжсэнээр ходоод 14 сантиметр урагдсан байсан. Мөн талийгаачийн цогцост хийсэн гаднын үзлэгээр болон өвчний түүх дээр ямар нэг гэмтэл байхгүй байсан ба биднийг шинжилгээ хийх үед тарианы ором байсан. Ходоод өвчлөлөөс эсвэл гэмтлийн улмаас гэмтэж болно. Шүүхийн шинжилгээний явцад бүх өөрчлөлтүүдийг фото зураг болон видео бичлэгээр баримтжуулж байгаа. Ходоодонд мэдэгдэхүйц шарх байгаагүй. Харин хэвлийн хөндийн гялтангийн үрэвсэл нэлээн өргөн хүрээг хамарсан байсан. Үүнээс илүү хариулт өгөх боломжгүй” гэв.

Харин ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн чиглэлийн ахлах ажилтан А.Амгаланболд “2014 онд батлагдсан Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журмын дагуу эд эсийн болон нэмэлт шинжилгээ хийсэн тохиолдол ажлын 21 хоногийн дотор шинжилгээний дүгнэлт гарна гэж заасан байдаг.

Цэргийн алба хаагч амиа алдсан хэргийн шинжилгээ нь өөрөө нарийн төвөгтэй шинжилгээний тоонд зүй ёсоор орно. Маш олон төрлийн шинжилгээ хийж байгаа бөгөөд дүгнэлтийг бид аль болох богино хугацаанд гаргахаар ажиллаж байна. Тиймээс шинжилгээний үр дүнгийн талаар одоо хэлэхэд эрт байна.

Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 15 дугаар бүлэгт шинжилгээний үр дүнгийн талаар шинжээч томилсон эрх бүхий албан тушаалтнаас өөр хүнд танилцуулахыг хориглодог тул шинжилгээний явц үргэлжилж байгаа энэ үед урьдчилсан байдлаар ямар нэг үр дүн шууд хэлэх боломжгүй. Тодорхой хугацааны дараа шинжилгээ лабораториудаас гарч, нэгтгэгдэж дүгнэлт гаргана.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг дээр нийт 20 гаруй цэрэг эмчлэгдсэн. Тухайн үед хагалгаанд орсон бөгөөд хагалгааны үеэр ходоодыг бүхэлд нь тайрч авсан байсан. Бид тайрсан ходоодыг бэхжүүлэх уусмалд хийгээд өвчний түүх болон холбогдох эмнэлгийн бичиг баримттай нь цагдаагийн байгууллагаар дамжуулан аваад түүн дээр дүн шинжилгээ хийж байна. Албан ёсны дүгнэлтээр талийгаачийн ходоод цоорсон эсвэл урагдсан болон цохилтоос болсон уу, хоолны хордлогоос болсон уу гэдэг шалтгаан нь бүгд тодорхой болно.

Шүүх эмнэлгийн дүгнэлт эцсийн байдлаар нэг л гардаг. Урьдчилсан дүгнэлт гэсэн ойлголт байхгүй. Шүүхийн шинжилгээний байгууллага нийгэмд шуугиан дэгдээж буй энэ хэргийн талаар тодорхой мэдээлэл өг гэсэн үүрэг даалгаврын дагуу талийгаачийг нас барсан цагаас хойш одоог хүртэл хийгдэж буй процессын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө” гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 10 цаг 53 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 11 цаг 18 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 11 цаг 32 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 11 цаг 35 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 11 цаг 37 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 11 цаг 56 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 13 цаг 41 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 13 цаг 42 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 13 цаг 53 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 15 цаг 49 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 17 цаг 22 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top