x

Ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт ихсэх төлөвтэй байна

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 15 хэм дулаан байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 1-6 хэм, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 9-14 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 8-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 9, 10-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 9, 10-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 18 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 36 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 49 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 1 цаг 6 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 1 цаг 6 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 2 цаг 0 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 4 цаг 24 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Уржигдар 15 цаг 58 мин Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18
Top