x

Г.Ёндонгомбо: Ирэх өвөл эрчим хүчний хязгаарлалтыг тэнд тэдэн цагаас гэж зарлаад хийхийг үгүйсгэхгүй

"Ирээдүйн эрчим хүч Монголын устөрөгчийн холбоо"-ны гүйцэтгэх захирал, Эрчим хүчний зөвлөх инженер, доктор Г.Ёндонгомботой ярилцлаа.

-“Эрчим хүчний сэргэлт” хэлэлцүүлэг бүтэн өдөржин үргэлжиллээ. Энэ үеэр эрчим хүчний салбарын тулгамдсан асуудлуудыг түлхүү хөндлөө. Ямар шийдлүүд харагдаж байна вэ?

-Үнэ тарифын асуудалд гол гогцоо нь байна гэж санал нэгтэй дүгнэж байна лээ. Индексжүүлсэн үнэ тарифын тогтолцоонд энэ зунаас шилжих нь. Салбарыг олон жил зах зээлийн горимоос ангид байлгасны горыг эрчмийнхэн мэдэж, мэдэрч байсан ч өнөөдрийнх шиг хүчтэй дуугарч байсангүй. Залуу сайд Н.Тавинбэх энэ байдлыг засах итгэлтэй байгаа нь түүний түүхэнд нэрээ сайнаар үлдээх гавьяа болох биз.

-Эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд төрөөс ямар бодлого баримтлах шаардлагатай вэ?

-Нэгд, гадны хамаарлыг арилгах хоёрт, хувийн хэвшлийн оролцоог дэмжих гуравт, боловсон хүчин бэлтгэх дөрөвт гадаадын хөрөнгө оруулалт татах. Энэ бүхний суурь нь үнэ тарифын зохистой бодлого. Хэдхэн жилийн өмнө бид оргил ачааллыг хангах хүчин чадал хүрэлцэхгүй боллоо гэж байсан бол одоо суурь ачааллаа ч дийлэхээ больж салбар суурилагдсан хүчин чадлынхаа дээд хэмжээгээр ямар ч нөөцгүй ажиллаж байна. Тэгэхээр шинэ эх үүсвэр, шинэ технологи, шинэ боломж бүрийг цаг алдалгүй хөгжүүлэх шаардлага тулгарч байна. Төр засаг ч ойлгож эхэллээ.

-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эрчим хүчний салбарт ямар ямар төслүүд хэрэгжүүлэх вэ. Тэдгээрээс ойрын хугацаанд бодит биеллээ олж хэрэгжих нь аль, аль бол?

-Хэрэгжих боломжгүй гэхээр төсөл харагдахгүй байна. Нэр заагдаагүй ч хэрэгжээд явж буй ажлууд бас бий. Нүүрсний давхаргын метан, устөрөгчийн эрчим хүч зэрэг 100 хувь гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжих төслүүд байна. Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан цоо шинэ чухал салбарыг бий болгох төслүүд шүү дээ.

-Эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх тэдгээр төслүүдийг ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх вэ?

-Дотоод эх үүсвэр хүрэлцэхгүй тул гадаадын хөрөнгө оруулалтаар л шийдэх ёстой. Түүнийг татах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Татвараа түр хойш нь тавьж хөл дээрээ бат зогссоны дараа авдаг юм байгаа биз.

-Цахилгааны үнийг чөлөөлөх асуудал байнга яригддаг шүү дээ. Хэрэв зах зээлийн зарчмаар үнэ чөлөөлбөл ард түмний нуруун дээр ачаа болох учраас салбар алдагдалтай ажиллаж байна гэж тайлбарлаад байдаг. Эрчим хүчний үнэ тарифын тухай та ямар байр суурьтай байна вэ?

-Чөлөөлөх гэдэг нь нэгд, бүтэхгүй хоёрт, буруу ойлголт. Бүрэн чөлөөлж болохгүй заавал зохицуулалттай байх ёстой монополь салбар гэдгийг ойлгох хэрэгтэй. Манайхан л болсон хойно бүр нөгөө тийш нь хэлбийлгээд халамжийн салбар маягаар явуулж ирлээ шүү дээ. Аль 1996 онд л Азийн хөгжлийн банктай үнийн индексийн томьёогоо хүртэл тохиролцсон хэрнээ нэг ч хэрэгжүүлсэнгүй. Үнэ, тариф тогтоодог байгууллагаа жинхэнэ утгаар нь хараат бус болгох хэрэгтэй. Эрчим хүчний зохицуулах хороо дотроо асар их ажил, тооцоо, судалгаа хийдэг ч шийдвэр гаргаж чаддаггүй, засаг юу гэх бол гээд хараад суучихдаг байдлаар л өдий хүрлээ. Үнэ бага байгаагаас алдагдал үүсдэг байдлыг юуны өмнө зогсоох нь чухал. Ачаа үүрүүлэхгүй гээд салбараа нураачихаж болохгүй л дээ.

-Жилээс жилд эрчим хүчний хэрэглэгчид улам өсөн нэмэгдэнэ. Ирэх өвөл цахилгааны хязгаарлалтад орж дампуурах маягтай яриа дуулдаад байх юм. Тэгэхээр өвлөөс өмнө энэ салбарт яг юу юу хийх вэ?

-Шинээр орох чадал байхгүй шахам. 100 гаруй МВт чадалтай аккумуляторын батерей орж магадгүй ч суурь ачаалалд онцын нөлөөгүй. Үнэ нэмэхээр ачаалал бага зэрэг буурах байх. Хязгаарлалтыг урьдчилан тэнд тэдээс тэдэн цагт гэж зарлаад төлөвлөгөөтэй хийхийг үгүйсгэхгүй. Дампуурна гэдэг бол дэмий яриа.

-ОХУ эдийн засгийн хоригт орсонтой холбогдуулан манай улсад экспортолдог эрчим хүчний асуудалд доголдол үүсэх үү?

-Үгүй л болов уу. Санкцид хамгийн их тэсвэртэй салбар нь түлш эрчим шүү дээ. Манайхан харин гэрээндээ илүү чамбай хандах хэрэгтэй. Хэлэлцээр хийнэ гэдэг том урлаг байдаг юм л даа. Ядаж л оросуудаас илүү гардаггүй юм гэхэд дутахгүй орос хэлтэй, тэдний менталитетийг сайн мэддэг хүмүүсийг ашиглаж байгаасай.

-Манай улсад устөрөгчийн эрчим хүчийг хөгжүүлэх ямар боломжууд байна вэ?

-Нар, салхиа ашиглаж ногоон устөрөгч, хүрэн нүүрсээ ашиглаж хүрэн устөрөгч үйлдвэрлэх өргөн боломж байгаа. Их хэмжээгээр үйлдвэрлэж экспортлох онцгой сайн байршил байна. Устөрөгчийн тээврийн зардал Монгол-Хятадын хооронд дэлхийн хаана ч байхгүй хэд дахин бага байх тооцоотой. Цоо шинэ, эдийн засгийн хүчирхэг салбар бий болох боломжийг төр ойлгож дэмжвэл дорхноо хөл дээрээ босно. Эдийн засгийн хүчирхэг гэдэг нь маш их валютын урсгал бий болно гэсэн үг шүү. Бидний тооцоогоор жилд 500000 тонн устөрөгч үйлдвэрлэхэд 5 ГВт чадал хэрэг болох юм. Нар, салхины эх үүсвэрийг хэлж байна. Одоогийн Монгол Улсын нийт суурилагдсан хүчин чадлаас 3,8 дахин их чадал шүү дээ. За тэгээд 1 кг устөрөгч 2 америк доллар гээд бодоод үзээрэй.

-Сэргээгдэх эрчим хүчний хувьд ямар тулгамдсан асуудлууд байна вэ. Манай улсад энэ салбар хөгжихөд юу саад болж байна?

-Эрчим хүчний системийн бүрдэл хязгаарлаад байгаа юм. Сэргээгдэх эх үүсвэрийн чадлын хэлбэлзлийг зохицуулах чадал алга. УЦС, хийн ЦС, устөрөгчийн ЦСгээд л шийдлүүд байгаа ч зарим нь саатаад зарим шинэдээд нэг тийм завсрын үе таараад байна. Дээр хэлснээр устөрөгчийн үйлдвэрлэл хөгжөөд ирэхээр сэргээгдэх эрчим хүчний хөгжил ёстой зад тавих учиртай.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 10 цаг 40 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 10 цаг 45 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цаг 49 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 10 цаг 56 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 10 цаг 58 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 11 цаг 3 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 11 цаг 7 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 11 цаг 10 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 16 цаг 27 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 16 цаг 41 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 16 цаг 45 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 16 цаг 48 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 17 цаг 1 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 17 цаг 7 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 17 цаг 9 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 17 цаг 14 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цаг 16 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 17 цаг 22 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 17 цаг 29 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top