x

Чингэлэг хүнээс иддэггүй, хүн чингэлгийг "иддэг"

Замын-Үүд-Эрээн боомтын хооронд задгай тээврийг зогсоож, зөвхөн чингэлгээр тээвэрлэх болсонтой холбоотойгоор тээвэрлэгчид эсэргүүцэл илэрхийлэх болов. Өнгөрөгч даваа гаригт нийслэлийн төв талбайд жагсаал зохион байгуулсан, чингэлэгт тээврийг зогсоохыг холбогдох яам, сайд нараас шаардлаа.

Эсэргүүцлийн жагсаалын дараа Шадар сайд тээвэрчидтэй уулзаж, “Задгай тээвэрлэлт эхлүүлэх хүсэлтийг БНХАУ-ын талд удаа дараа тавьсан. Одоогоор БНХАУ-д цар тахлын онц дэглэм буураагүй, халдвар, хамгааллын дэглэм сахиж байна. Эрээн хотод халдварын тохиолдол бүртгэгдвэл дахин шинэ зохион байгуулалтад орох хүртэл 28 хоног орчим тээвэрлэлтийг зогсооно гэдэг хариу ирсэн. Цаашид хэр хугацаанд чингэлгээр тээвэрлэхийг бидний зүгээс тогтсон хугацаа хэлэх боломжгүй” гэдэг хариу өгчээ.

Товчхондоо өнгөрөгч оны аравдугаар сард өмнөд хөршийн Эрээн хотод коронавирусын халдвар гарсны дараа (“Хуй Тун” гэдэг Монголоос ачаа бараа оруулж ирдэг ложистик төвд халдвар гарсан тухай Хятадын хэвлэлээр мэдээлсэн) Эрээн хот хилээ хааж, халдварын тархалтыг хумьж чадаагүй шалтгаанаар Эзнээ хошууны даргыг ажлаас нь халсан байдаг. Үүний улмаас хоёр улсын хороонд ачаа тээвэрлэлт буюу экспорт, импорт бүрэн зогссон билээ. Импортын бараагаар өмнөд хөршөөсөө бүрэн хараат болчихоод байгаа манай талаас шаргуу хөөцөлдөж, гуйж гувшсаны үр дүнд хоёр тал хилийн “0” цэг дээр уулзаж, хоёр талд хуримтлагдсан ачаа барааг солилцох, ингэхдээ хоёр талын хүмүүс хоорондоо хавьталгүй зөвхөн чингэлгүүдийг солилцохоор болсон байдаг юм.

За эндээс “чингэлэгт тээвэр” гэдэг зүйл эхэлжээ. Нэгэнт Хятад улс “задгай тээвэрлэлт нь халдварын өндөр эрсдэлтэй байна” гэж үзсэний үндсэн дээр зөвхөн чингэлгээр тээвэрлэхийг манай талаас шаардаж тохиолдолд манай жолооч нар “чингэлэгт тээврийг зогсоо, бид ажил орлогогүй боллоо” гэж дарга нараа мянга зодоод нэмэргүй юм, нэгдүгээрт. Хөрш улсын маань хувьд задгай тээвэр эрхэлдэг 5600 монгол жолоочийн ар гэр, амьжиргаанаас илүү өөрсдийнх нь иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал чухал. Тэгээд ч бидний хувьд коронавирусын улмаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олж авсан зарим нэг сайн дадал зуршлаа “дэглэм зөөлөрлөө” гээд хаяж гээхийн оронд харин ч хөгжүүлж авч явах ёстой юм л даа. Түүний нэг нь чингэлэгт тээвэр. Энэ бол ачаа барааг гарз хохиролгүй, аюул осолгүй тээвэрлэх олон улсын стандарт.

Харин тэр “чингэлгээр тээвэрлэснээс болж барааны үнэ өсөөд, иргэдийг хохироогоод байна. Задгай тээвэрлэвэл барааны үнэ хямдарна” гэдэг бол хэт өрөөсгөл дүгнэлт. Үнийн өсөлтийг чингэлгүүд идээд байгаа юм биш, манайхан өөрсдөө л дундаас нь "цавчаад" байгаа дүр зураг харагддаг.

Жишээ нь, зөвхөн Замын-Үүд суманд гэхэд ачаа тээвэр эрхэлдэг хүмүүсийн "эрх ашгийг хамгаалах" нэртэй зургаан холбоо байдаг юм байна. Өнгөрөгч 2021 оны арваннэгдүгээр сарын 29-нд “Замын-үүд хамтын жолоо” ТББ-ын тэргүүн Д.Байгалмаа гэдэг хүн хилийн тэг цэгээс Замын-үүд рүү ачаа тээвэрлэх богинын тээвэрт 50 тээврийн хэрэгсэл явуулахаар гэрээ хийж, нөгөө зургаан холбоодоос тус бүр тав, таван машин оруулахаар болжээ. Тэгсэн нөгөө холбоод нь таван тээврийн хэрэгслээсээ тус бүр 15 сая төгрөгийн хураамж авч, бүртгэхээр болсон байна. Энэ хураамж гэхэд жишээ нь ямар ч хууль, журамд байхгүй зүйл. Зүгээр “холбоо” нэртэй мафи тээвэрчдээс мөнгө татаж байна аа л гэсэн үг. Үүнийхээ 1/3-ийг нь АТҮТ-ийн Замын-Үүд салбарын дарга Д.Болор-Эрдэнэд авилга болгон өгч, үлдсэнийг нь холбооны удирдах зөвлөл авдаг гэнэ ээ. Бүртгүүлэх тээврийн хэрэгслийн улсын дугаар нь ДГО серитэй байхаас гадна нууцлалыг чандлан хадгалах шаардлага тавьдаг гэнэ. Энэ бол зөвхөн нэг л шат дамжлага.

За, тэгсэн чинь Эрээн боомтоос чингэлгээр орж ирсэн ачааг Замын-Үүдийн гаалийн хяналтын бүсэд суллаад, хоосон чингэлгүүдийг Эрээн боомт руу ачуулах гэж бас нэг бизнес байдаг байна. Энэ ажлыг УБТЗ ХНН-ийн ачаа шилжүүлэн ачих анги хариуцдаг. Уг нь чингэлгүүдийг хилээр нэвтэрсэн өдрийн дарааллаар (өдөрт 20-25 чингэлэг) буцаах ёстой ч Эрээний боомтын гаалийн хашаанд үйл ажиллагаа явуулдаг хятад, өвөр монгол иргэд УБТЗ ХНН-ийн ажилчдад 1,5 сая төгрөгийн (чингэлэг тус бүрт) авилга өгөөд чингэлгүүдээ очер дугааргүй татан авдаг гэж байна. Түүнийг нь нөгөө л "Замын-Үүд хамтын жолоо" ТББ-ын тэргүүн Д.Байгалмаа охинтой нийлж зуучилдаг, зохион байгуулдаг гэнэ. Өдөрт 25 чингэлэг гэж тооцвол 37.500.000 төгрөг ачих ангийнхны халаасанд ордог гэсэн үг. (хоосон чингэлгээс ийм хэмжээний авилга авч байгаа бол хоолтойгоос нь бүр гараад өгөх нь ээ) Энэ мөнгө Эрээний хятад, өвөр монголчуудын халааснаас гардаг гэж бодож байна уу? Үгүй шүү дээ. Манай бизнес эрхлэгчдээс, бүр тодорхой хэлбэл эцсийн худалдан авагч нар болох иргэдийн халааснаас гардаг. Гэх мэтчилэн төрийн болон төрийн бусчуудад өгдөг авилгын зардал нэмэгдсээр ковидын өмнө 10 сая байсан тээврийн зардал 110, 120 сая болтлоо өссөн байна.

Дээр нь манай жолооч нарын өөрсдийнх нь шунал гэх үү, хясал гэхүү. Өмнө нь таван удаагийн рейсээр олдог байсан мөнгөө нэг удаагийн рейсээс авах гэж зүтгэдэг. Яагаад? гэхээр “Гаалиар гарч байгаа машины тоо багассан учраас орлогогүй болоод байна, бид ч гэсэн ар гэрээ тэжээх ёстой биз дээ” гэдэг. Энэ бүх зардлууд нэмэгдсээр эцсийн хэрэглэгч болох иргэдийн нуруун дээр ачаа болж ирж байгаа юм л даа. Түүнээс биш чингэлгээс болж үнэ өсөөд байгаа юм биш, чингэлэг бол юу ч идэж чадахгүй шүү дээ. Харин хүн (хүмүүс) чингэлгийг идээд байгаа хэрэг. Тэгэхээр чингэлгийн үнийг хямдруулья гэвэл чингэлэгтэй биш, хүмүүстэйгээ ажиллах хэрэгтэй л болж дээ.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 13 цаг 34 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 13 цаг 43 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 13 цаг 48 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 16 цаг 18 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 16 цаг 27 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 16 цаг 30 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 17 цаг 12 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top