x

Аугаа Екатеринагийн хөрөгт далдлагдсан 12 бэлгэдэл

Шударга шүүхийн тэнгэрийн дагинын сүмд зогсож буй хууль тогтоогчийн дүрээр II Екатеринагийн хөргийг Дмитрий Левицкий зуржээ. Зураач түүний хөргийг натураас нь зураагүй аж. Тэрээр Федор Рокотовын 1779 оны зургийг ашиглаж өөрийн бүтээлээ туурьважээ. Харин хатан хаанд энэ зургийн дүр хамгаас илүүтэйгээр таалагдсан гэх. Зурагт тэр хамгаас залуу харагдаж байсан юм.

Аугаа Екатеринагийн хөргийг олон удаа зурсан байдаг. Түүнийг соён гэгээрүүлэгч гүн ухаантан болгон Федор Рокотов зурсан бол, гоолиг гоо бүсгүй болгон Стефано Торелли бүтээсэн байдаг. Владимир Боровиковскийн зурагт хатан хааныг нас бие тогтсон хатагтай болгосон байдаг. Харин Дмитрий Левицкий 1783 онд хатан хааны хөргийг улс төрийн тунхаг болгон зуржээ. Далд бэлгэдэл нь хатан хааныг хуулийн захиргааны хөтөлбөр болгосон байна.

Энэ зураг зурагдаж байхад Екатерина 21 дэх жилдээ улсаа захирч байлаа. Ард нь төрийн захиргаа, боловсролын шинэчлэл, Пугачевын самуун, Эрмитажийг үндэслэсэн, Смольныйн институтыг нээсэн, Вольтертай захидлаар харилцсан, Крымыг байлдан эзэлсэн... зэрэг үлдсэн байв.

Гэсэн хэдий ч уран зураач захирагч юу хийх ёстойг улс орныхоо сайн сайхны төлөө ядралгүй зүтгэх өнгөрсөн үеийн гарамгай зүтгэлтнүүдийн жишээгээр сануулсан байгаа.

Зургийн санааг зураач, орчуулагч, яруу найрагч Николай Львов гаргажээ.

Хатан хаан Шударга шүүхийн бурханы сүмд бүх нийтийн сайн сайхны төлөөх хуулийн хэрэгжүүлэлтийн хянан товхинуулж буй захирагч маягаар зурагджээ. Францын гүн ухаантнуудын санааг даган Екатерингийн хуулийн өнө бүгд тэгш эрхтэй, чөлөөт худалдаа байх ёстойг заасан “Захиас”-тай зургийн агуулга нь таарч байгаа нэг талаасаа таарч байгаа юм.

Антикийн үе гэх эртний Грек, Ромын эллиний галавын бэлгэдлүүд нь зурагт Оросын эзэнт улсын бодит дээд шагналуудтай холилдон таарсан байдаг. II Екатеринагийн 1783 оны хөрөг нь Владимирийн одонгийн эздийн цуврал хөргийн нээлт нь болсон байдаг аж. Хөргүүд Думын байрны интерьерт гол байр эзлэх ёстой байв. Хөргүүдийн захиалгыг Левицкий авсан байв. Думын ордон ч босгогдоогүй байсан ба Владимирийн одонгийн эздийн олон хөргүүд он цагийн явцад алга болжээ.

Харин Екатеринагийн хөрөг өнөөдөр Оросын музейн цуглуулгад байдаг байна. Хатан хааны хөрөг ихээхэн алдартай болсон учир Левицкий түүнийг хэд хэдэн удаа хуулан зурсны нэг нь Третьяковын галерейд байгаа аж.

1. Тахилын ширээ нь "Бүх нийтийн сайн сайхны төлөө" гэсэн бичигтэйгээр II Екатерина хатан хааны төрийн албаны бэлгэдэл болж байна. Иймэрхүү индэр дээр эллиний главын сүмүүдэд бурхаддаа тахил өргөдөг байжээ.

2. Маки буюу Нил цэцэг нь эллиний үеийн домогт нойрны бурхан Морфейн тодотгол юм. Цэцгийг хатан хаан шатааж байгаа нь тэр хамжлагтнуудынхаа төлөө нойр хоолгүй зүтгэнэгэсэн үг болж байна.

3. Фемида дагинын баримал. Энэ шударга үнэний бурханы гол тодотгол нь жинлүүр. Түүгээр сайн мууг жигнэн үздэг. Зурагт Фемида нүдээ боогоогүй байна. Фемида бурхныг эртний грек барималчид тэгж л сийлдэг байжээ.

4. Цагаан даашинз нь эллиний үеийн удган нарын хитон гэх хувцасыг санагдуулна. Цагаан өнгө эртнээс цэвэр ариуны илэрхийлэл болж ирэв.

5. Мантия-нөмрөг нь  төрийн  сүлдэн хатгамалтай байгаа нь бидний өмнө Оросын  эзэнт улсын их хатан буйг харуулж байна.

6. Лаврын титэм нь эртний Ромын ялгууслалын тэмдэг бөгөөд цэргийн ялалтуудыг илэрхийлнэ. Екатерина хатан хааныг хойд зүгийн Семирамида гэж нэрлэх нь их байсан ч тэр өөрийгөө Александр Македонскийтай зүйрлэн нэрлүүлэх дуртай байв.

7. Адил тэгш номлогч Владимир вангийн одонгийн регали буюу зөвхөн хаадын тэмдэг нь Екатерина бол Владимирийн одонтнуудын тэргүүн гэж хэлж буй. Уг одонг 1782 онд бий болгосон ба түүний уриа үг нь “Ашиг тус, нэр төр, алдар хүнд” гэсэн үг болдог.

8. Андрей Первозванныйн одонгийн гинж. Одон нь Оросын эзэнт улсын гол шагнал байв. Апостол буюу номлогч Андрей нь Оросын газар нутгийн соён гийгүүлэгч болдог.

9. Номон дээр суусан Бүргэд нь төрийн  удирдлагын хуулийн суурь баазыг хэлж буй.

10. Чидун жимсний модны  мөчир нь энх тайван ба бүх нийтийн амар тайвны ямар нэгэн дүрээр дамжуулсан гэдэг аллегорийн тэмдэг болж байна.

11. Баганууд нь ба дээш хөөрөгдсөн хөшиг нь хатан хааны байгаа Хууль зүйн дацангийн орон зайг үзүүлж байна.

12. Хөлөг онгоцнууд нь II ухаалаг удирдлага, цэрэг дайны ялалтаар бий болсон хамгаалалттай, цэцэглэж буй худалдааны бэлгэдэл нь юм.

Дмитрий Григорьевич Левицкийгийн хөрөг. 1783

1735: Полтавын орчимд ламын гэр бүлд төржээ. Түүний эцэг Григорий Кириллович Германд сурч байсан авъаяслаг барлагч байсан гэх таамаг байдаг.

1758: Уран сайхны академид элсэн Алексей Антроповын шавь болон тэднийд амьдарч байлаа.

1771 - 1788: Уран сайхны академийн хөргийн ангийг удирдаж, өөрийн сургалтын системийг бий болгожээ. Энэ үедээ Дени Дидрогийн домогт хөргийг зураж, смольян бүсгүйчүүдийн цуврал хөргийг бүтээжээ.

1790 - ээд онууд: Масон Новиковтай нөхөрлөсөн мөн өөрөө масоны одонгийн нийгэмлэгийн гишүүн гээд ордны ивээлээс шахагдлаа.

1822: Зураач гэж бараг мартагдсан тэр Санкт-Петербургт нас барав. Үхэхийн өмнө бүрэн хараагүй болсон байв.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон гурван хүнд хорих ял оногдуулжээ 8 цаг 13 мин Монгол, Оросын өсвөрийн геологичдын олимпиад ОХУ-д болно 8 цаг 13 мин 2026 оны Элсэлтийн шалгалт маргааш эхэлнэ 8 цаг 15 мин Монгол, Хятад улс хүнсний аюулгүй байдлын чиглэлээр санамж бичиг байгууллаа 8 цаг 16 мин Иргэдэд шинээр газар олгох ажлыг түр зогсоожээ 8 цаг 17 мин Төрийн тахилгат Хошуу овооны тэнгэрийг тайх ёслол боллоо 8 цаг 19 мин Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ын Ерөнхий сайдтай уулзлаа 8 цаг 20 мин Олон улсын хэт бартаат замын “РФС Монголия” уралдаан Өвөрхангай аймагт болно 11 цаг 20 мин Япон дахь “Миний Монгол” сургуулийн 10 жилийн ойн баяр боллоо 11 цаг 20 мин Монгол, БНСУ-ын батлан хамгаалахын хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг дэмжлээ 11 цаг 21 мин Боловсролын сайд иргэдтэй уулзаж, санал гомдлыг шийдвэрлэлээ 13 цаг 19 мин Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохион байгуулна 13 цаг 21 мин Сонгинохайрхан дүүрэгт бог малыг дархлаажуулах ажил 60 хувьтай үргэлжилж байна 13 цаг 23 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 13 цаг 23 мин Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай уулзлаа 13 цаг 24 мин Ерөнхий сайд Н.Учрал "Зуны Давос" чуулганд оролцлоо 13 цаг 25 мин Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 16, 17-нд амрахаар боллоо 13 цаг 33 мин Лука Модрич шигшээ багийнхаа төлөө 200 дахь тоглолтоо хийлээ 15 цаг 3 мин Нөөцийн махны жижиглэн худалдааг зогсоож, өргөтгөсөн худалдаа эхэллээ 15 цаг 4 мин Дархан-Уул аймгийн баг тамирчид гал унтраах техник спортын улсын рекордыг шинэчиллээ 15 цаг 6 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг...
Top