x

Монголбанкны Ерөнхийлөгчийн хэлсэн эдийн засгийн талаарх ОНЦЛОХ 10 ЭШЛЭЛ

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2022 оны Нэгдүгээр сарын 28-нд ээлжит бусаар хуралдаж шийдвэрээ танилцуулсан билээ. 

Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хэвлэлийн хурлын үеэр эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн төлөвийн талаар хэлсэн үгнээс онцлох эшлэлийг хүргэж байна.

Инфляц:

  1. Инфляцын төсөөлөл нэмэгдсэн нь энэ удаагийн төсөөллийн гол өөрчлөлт болж байна. Өмнөх онтой харьцуулахад бизнесийн хязгаарлалт суларч дотоод эрэлт бага зэрэг нэмэгдсэний зэрэгцээ нийлүүлэлтийн хүчин зүйлсийн инфляц дахь сөрөг нөлөө нэмэгдлээ.

  2. Хил хаагдсантай холбоотой импортын хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт сүүлийн 2 сар эрчимжлээ.

  3. Зарим аймгуудад малын гоц халдварт өвчин дэгдсэнээр махны үнэ улирлын онцлогоосоо зөрж, нэмэгдээд байна.

  4. Бензин, шатахууны үнэ, тээврийн зардал, түүхий эд материалын үнийн өсөлтөөс шалтгаалан үйлдвэрлэл, үйлчилгээний зардал өссөн зэрэг нь инфляцыг өсгөх нөлөө үзүүлж байна.

  5. Эдийн засгийн сэргэлтийг хадгалах, инфляцыг тогтворжуулахын тулд нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлсийг шийдвэрлэх шаардлагатай.

  6. Богино хугацаанд инфляц нийлүүлэлтийн шалтгаанаар нэмэгдэх гадаад болон дотоод орчны эрсдэл өндөр байгаа хэдий ч, 2022 оны сүүлээс үнийн өсөлт тогтворжиж, инфляц Төв банкны зорилтын дээд хязгаарын орчимд хүрч буурах суурь төсөөлөлтэй байна.

Эдийн засгийн өсөлт:

  1. Эдийн засгийн 11, 12 дугаар сарын тоон мэдээллээс харахад хилийн боомтууд дээрх хязгаарлалт, логистикийн асуудлын улмаас уул уурхай, тээврийн салбарын үзүүлэлтүүд төсөөллөөс илүү уналттай гарах хүлээлтийг бий болгож байна.

  2. Эдийн засгийн өсөлтийн цаашдын төлөв Ковид-19 вирусийн шинэ хувилбарын тархалт, экспортын тээвэрлэлт, хилийн нөхцөл байдал, хөрш орны гадаад худалдааны дэглэм хэрхэн өөрчлөгдөхөөс шууд хамааралтай.

Төв банкны бодлого:

  1. Эдийн засгийн хүндхэн сорилттой энэ цаг үед Төв банкны мөнгөний бодлого нь эдийн засгийг сэргэлтийг дэмжих, дунд хугацааны үнийн тогтвортой байдлыг хангахад чиглэж байна.

  2. Монголбанкны зүгээс цаашид эдийн засгийн сэргэлтийн өрнөлтэй уялдуулан инфляцыг тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогын арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэх болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top