x

Г.Майцэцэг: Ажилласаар байгаад л өрөнд ороод дуусахаар нийгмийг эрх баригчид бүтээжээ

“Эксклюзив” брэндийг үүсгэн байгуулагч Г.Майцэцэг ирэх ням гаригт Итали улсад бизнесийн уулзалтад оролцохоор төлөвлөжээ. Гэсэн ч ШШГЕГ-аас түүнд тавиад байсан хилийн хоригоо цуцлаагүйн улмаас явах боломжгүйд хүрээд байгаа юм. Түүний тухайд төрийн байгууллагуудын ажил хоорондоо уялдаа холбоогүй, уян хатан биш байгаа нь бизнес эрхлэгчдэд дарамт учруулж байгааг онцолж байна. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Ажил хэргийн шугамаар Итали улсыг зорихоор төлөвлөөд байсан ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас танд тавиад байсан хилийн хоригоо цуцлаагүйн улмаас асуудал үүсчээ. Болж буй нөхцөл байдлын талаар тодруулахгүй юу?

-2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хуульд өөрчлөлт орж 50 сая төгрөгөөс дээш өртэй хувь хүн, аж ахуйн нэгжид хилээр гарах хориг тавьсан юм байна. Өөрөөр хэлбэл маргаан шүүхээр орсон тохиолдолд хориг тавьдаг болж. Бизнес эрхлээд явж байгаа хүмүүс бие биенээсээ ч юм уу 50 битгий хэл тэрбум төгрөг зээлээд явдаг асуудал бий. Бизнес эрхлэгчид гадагшаа зах зээлээ тэлж байж л өр, зээлээ төлнө. Дотоодын жижиг зах зээлд өрсөлдөөд өр төлбөрөө барагдуулна гэдэг бараг боломжгүй. Энэ зөвхөн надад тохиолдож байгаа асуудал ч биш. Мянга мянган бизнес эрхлэгчид ийм асуудалтай хаана хандахаа мэдэхгүй явж байна.

-Таны тухайд хувь хүний өрөө төлөөд асуудлаа шийдсэн талаараа хэлж байсан. Тэгээд ямар асуудал үүссэн юм бэ?

-Г.Майцэцэг гэдэг хувь хүн 2021 онд өрөө төлөөд асуудлаа шийдсэн. Надаас авлагатай хүмүүс нь "Иргэн Майцэцэгээс өрөө авсан. Хэргийг нь хааж өгнө үү " гэх хүсэлтийг цаасаар бичиж ШШГЕГ-т өгөх ёстой юм байна. Өнөөх хүмүүс байцаагч руу "Бид нар Майцэцэгээс мөнгөө авсан" гээд мессеж бичсэн байгаа юм. Гэтэл үүнийг хүчин төгөлдөр гэж үзэхгүй, өнөөдрийг хүртэл хориг тавьсан хэвээр явж ирж. Шүүхийн шийдвэрээс өр зээлээ төлсөн тохиолдолд гомдол гаргасан хүнээс нь шаардаад бичиг авдаггүй юм уу гэж асуухад тэр "Чиний үүрэг" гэж хариулж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ямар ч үүрэг хүлээдэггүй юм байна.

Хилийн хориг тавибал тавиад л. Өглөг авлагатай хүмүүс хоорондоо асуудлаа шийдчихээд байхад энэ байгууллага яхир хадам ээж шиг хооронд нь яс хаяж хагаралдуулаад сууж байна. Би өөрөө тодорхой хэмжээнд үйлдвэрлэл хийж хувийн үйлдвэрээ босгосон хүн. Зугтаагаад алга болохгүй шүү дээ. Эрх баригчид цахимжсан засаг гээд л яриад байдаг. Гэтэл хялбархан шийдэж болох асуудал дээр л заавал цаасан баримт нэхээд сууж байна. Өнөөдөр иргэдэд үйлчилдэг төр хэрэгтэй байна шүү дээ. Энэ мэт жижигхэн асуудлаар иргэн, аж ахуйн нэгжүүдээ хааж боож байгаад нь харамсах юм. Удахгүй Италид бизнесийн чухал уулзалттай байдаг. Одоогоор хаана хандаж асуудлаа шийдэхээ үнэхээр мэдэхгүй байна. Шүүхийн шийдвэрийнхэн ч хэл амаараа ойлголцож болох асуудалд ямар хахир хатуу ханддаг юм байна. Аргаа бараад сууж байна.

-Таны компани татварын өртэй байсан юм уу?

-Монголд компаниа дампууруулбал өрнөөс салдаг муухай жишиг тогтоод удаж байгааг та мэдэж байгаа байх. Компани дампуурахад бүх өр тэглэгддэг. Улсад төлөх мөнгийг салхинд хийсгэж байна гэсэн үг шүү дээ. Үүнийг хүмүүс тэр бүр анзаардаггүй юм билээ. Гэтэл графикийн дагуу өрөө төлөөд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа аж ахуйн нэгжүүдээ дарамтлаад байгаа нь хэцүү юм. Миний “Эксклюзив” компани аль дээр 2015 онд л дампуурчихаар байсан шүү дээ. Өнөөдрийг хүртэл графикийн дагуу өр зээлээ төлөөд дампууруулахгүйн төлөө л ажиллаж ирсэн. Хийж бүтээхийн төлөө ажилласаар байгаад өрөнд ордог нийгмийг эрх баригчид бүтээжээ. Уг нь аж ахуйн нэгжүүд зах зээлээ тэлж байж л өрнөөс гарна.

-Хувийн бизнес эрхлэх, бизнесээ тэлэх орчин л хууль эрх зүйн хувьд хумигдмал болж байх шиг...

-2019 онд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед эдийн засаг хүндэрсэн үед бизнес эрхэлэгчдээ дэмжиж хилийн хоригийг нь цуцалж, хаагдсан данснуудыг нь нээнэ гээд л ярьж байсныг нь тод санаж байна. Тухайн үед аж ахуйн нэгж дээр тавигдсан өр төлбөрт хилийн хориг тавихгүй юм байна гэж л ойлгосон. Гэтэл бизнесээ өргөжүүлэхэд хууль эрх зүйн орчин нь бүр л ярвигтай болж дээ.

-Та Италид ямар уулзалттай байв. Ямар үр дүн хүлээж байв?

-Бид массын үйлдвэрлэлийг Монголд нутагшуулах зорилготой ажиллаж байгаа. Үүний тулд олон жилийн түүхтэй том компаниудаас тусламж авах хэрэгтэй байгаа юм. Миний тухайд 20 орчим жил Польшид амьдарсан. Найман жилийн хугацаанд массын үйлдвэрлэлд ажилласан. Надад тодорхой хэмжээний туршлага байна. Хажууханд ОХУ, Хятад гэсэн том зах зээл байна. Ийшээ гарахаар л төлөвлөсөн ажлын эхлэлийг Итали улсад болох уулзалтаар ярилцах гэж байлаа. Харамсалтай нь нөхцөл байдал буруугаар эргэж ийм дээрээ тулаад байна. Явж явж би өөрөө л буруутан болж байх шив дээ. Би өөрөө хөөцөлдөж бичиг баримтыг нь шүүхийн шийдвэрт авч очих байж. Төрийн нүүр царай бизнес эрхлэгчдийн нүдээр ийм л хахир хатуу, уян хатан биш харагдаж байна даа. Уулзалт хийх хүмүүстээ түр хойшлуулах хүсэлтээ сая хэллээ. Нөгөө хэд маань ч зөвшөөрсөн. Бүтэн сайн өдөр явж чадахгүй бол олон жилийн хөдөлмөр үнэгүйдэх гээд байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Oyodolchin (172.70.92.154)
    Ene ih zalitai, luivarchin shinjiin avgai daa. Holhon baisan ni deer
    2022 оны 01 сарын 22 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 9 цаг 43 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 9 цаг 52 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 9 цаг 57 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 12 цаг 27 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 12 цаг 36 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 12 цаг 39 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 13 цаг 21 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top