x

Моносын анхил түгсэн цэлмэг өдрийг дурснам

Пүрэвхүүгийн Батхуяг гэж сайхан инээмсэглэсэн ах, тэр л инээмсэглэсэн залуу дүрээрээ мөнхөрч одов. 2000-аад оны эхэн үе. Наяад оныхон голдуу, ерээд оныхон араас нь түрсэн залуус уран зохиолын зам мөрөөр замначих гээд л, энд тэнд бөөгнөрсхийж, уралдаж шүлэг бичиж, уншиж, суралцаж явахад ихэнхийнх нь нөмөр нөөлөг, зам мөр заагч, нөлөөлөгч, багш, тэр бүү хэл ах нь мэт халуун дотно явсныг нь бид бүгд мэднэ.

Батхуяг ахын тухай хамгийн тод дурсамж миний л хувьд “Утга зохиол, урлаг” сонинтой холбоотой. Энэ сонины редакцид зурвасхан хугацаанд ажиллаж асан үе. Чимээгүй нам гүмд ганцаараа компьютерийн гар товшин суухад шавилхан бор ах намуухан инээмсэглэсээр орж ирдэг сэн. Тэгээд хэзээний таньдаг мэддэг юм шиг ойр зуурын юм хум асууж, ярьж хөөрөнгөө утга зохиолын эсээ, шүүмж, бичвэр сэлтээ зөөврийн флаш дээрээсээ хуулуулаад, “За дүүд найдлаа шүү” гээд гарч одно. Чухам ямар ямар бичвэр сэлт байсныг одоо тухайлан санахгүй ч анхны шүүмжийн номуудад нь голдуу орсон, тэгээд мэдээж ихэнх нь бусдын тухай, хатуу шүүмж гэхээсээ сайныг нь олж харсан нүдтэй бичвэрүүд л байсан болов уу даа.

Тэгээд л шүлэг зохиол, бүлэг нэгдэл, шинэ ном, тоотойхон болдог уран зохиолын арга хэмжээ гээд амьдрал минь уран зохиолтой аль нэг талаараа заавал холбогдон зугуухан хөвөрч, тэр бүхэнд Батхуяг ахтай ёс юм шиг л таарч, тэр болгонд ах өнөө л зангаараа дандаа инээмсэглэчихсэн, мэндтэй устай явдаг асан. Тиймээс л одоо ахын инээмсэглэсэн зураг фэйсбүүкийн найз болгоны шахам постоос мэлтэсхийтэл гараад ирэхэд хамар шархирч, нулимс зангирч, тэвчилгүй сул асгарч сууна. Тэгтлээ дотно биш атал тэр хүн надад өмөрч уйлах, үгүйлэн харамсах шалтгааныг үлдээгээд одсон байнам.

“Нэн шинэ үеийн яруу найраг” гэж нимгэвтэр хэр нь нэлээд олон залуу шүлэгчийг бүтээл юутай нь танилцуулсан хүрэн номыг Батхуяг ах эрхлэн гаргасан юм. Тэгэхэд бид хэд сурдаг сургууль, уншдаг найрагчид, бичдэг хэв маягаараа хүртэл хөөрхөн ялгарч, хоёр талдаа гарчихаад, заримдаа жаахан толхилцонгуй байдаг ч харин энэ номд бидний үеийнхэн бүгд шахам, тэр дундаа хожим сүүлд ч шүлгээ бичсээр л үлдсэн, бичихдээ муу ч үгүй дориухан бичдэг хэдийг нь яг л таниад оруулсан мэт одоо санагддаг юм. Чухам хэн нэгэн болж амжаагүй эрэгтэй, эмэгтэй тэр хэдэн шавилхан залууг тоон авч хэлэлцээд зогсохгүй, хүн нэг бүрийн шүлгийнх нь тухай, бүтээлчийн талаас нь ч тэр чамгүй голтой бяцхан өмнөтгөлүүд бичин хэвлэснийг уншаад “Халуун сэтгэлтэй хүн юм даа” гэж бодож билээ.

Бичсэн, бүтээсэн, ботилсон болгоныг нь он сартай, юутай хээтэй нь дурдахыг би энд урьтал болгосонгүй. Их сургуулиудад багшилж олон арван шавь, дүү нартаа зам жим гаргаж өгч, тэр хэрээрээ өөрөө ч урагшилж, хөдөлмөрлөж, олон арван шүүмж, судлал шинжлэлийн бүтээл бичиж, эсээ бичвэрүүд нийтлүүлж, яруу найраг, хүүрнэл, жүжгийн зохиолоор жигд туурвиж явсныг нь бид бүгд аанай л мэднэ. Миний анзаарснаар Батхуяг ах Монголын уран зохиолоо нэвт шувт уншсан, тиймээс ч үндэсний уран зохиолоо их л эрхэмлэн үзэж, шүр сувдыг нь ялгахыг эрмэлздэг нь илт мэдрэгддэг байсан. Энэ л халуун сэтгэлд нь талархдаг болохоор хүндэлдэг байв.

Бас би бээр түүний элгэн халуун дүү нар, шавь нарын нэг биш, тэр ч байтугай хүн бүр түүнийг зорьж очин номын өмнөтгөлөө бичүүлээд байхаар нь тэр тусам бишүүрхэн зэнзийрхдэг байв. Харин Батхуяг ах өөрөө л номоо гаргасан гэсэн үү, ахдаа өгөөч гэж хэлж, авч уншчихаад дараа нь богинохон зурвасаар заавал сэтгэгдлээ дайж, бяцхан урам хайрладаг асан. Ер хүн бүхэнд л тэгж ханддаг байсан биз ээ. Биднийг балчир үед эрийн цээнд хүрээд, ид жагсаж, эр зоригоороо уран зохиолд ч, ер өөр өөрийн байгаа газраа салхи савир, хөдөлгөөн оруулж, шинэ сэтгэлгээг дэмжиж ирсэн, ахархах ихэрхэх, аргалах баширлахаас хол хэдэн сайхан ах нар дээд үед маань байдагт би ямагт талархаж, бахархдаг. Батхуяг ах бол гарцаагүй тэдний л нэг мөн билээ.

Хамгийн сүүлд яруу найрагч Т.Амар-Амгалантай хоёр талаасаа уншигддаг шүлгийн түүврээ хамтран гаргах гэж байгаа тухайгаа утсаар ярьж, “Чи уншаатахаач” гэж билээ. Тэгж л би ахын номд анх удаа “гар хүрч” үзэж. Одоо эхлүүлчхээд буй хайрын туужаа хэнд уншуулах вэ гэж анхны цэгээ хатгаа ч үгүй атлаа бодож, тэгэхдээ Батхуяг ахыг товлож суулаа. Учир нь Монголын уран зохиолын тууж бичлэгт “Миний сэтгэл рок”, “Нохой далайн зомгол” хоёр нь зохих ёсны байр суурийг эзлэх учиртай бүтээлүүд гэж хувьдаа бодож явдгаас туужийн номоо ямар ч байсан зорьж уншуулна даа гэж бодсон нь тэр.  Ахын тухай үг холбовоос ингээд л болох нь. ...Тэсэхгүй асгараад байсан нулимс ч энэ товчхон бичвэрийг хөврүүлж суутал ашгүй нэг тогтов. Сайн хүний араас харамсаад уйлсан гэж өөрийгөө зөвтгөх нь, бас, ширүүн уйлган бороо бус, шиврээ цагаан хур болон замыг тань бүү саатуулаасай, бидний нулимс.

Төгсгөлд нь бас нэг тодхон дурсамж, хаврыг зун дөнгөж л залгаж байсан үе, С.Зоригийн хөшөөтэй цэцэрлэгт ч билүү дээ, Батхуяг ахтай, бас нэг өөр хүнтэй гурвуул яагаад ч юм тааралдаж билээ. Тэгэхэд хэлсэн үг нь хааяа бодогдоод байдаг юм, тэнд таарсан нь ч, тэгж хэлсэн нь ч анзааргатайхан явсан бол өлгөөд авах л учиртай үг байсныг би дандаа санадаг. Амьдрал мэддэг, учир мэддэг хүмүүсийнхээ үгийг бид дандаа сонсож явах учиртай нь тэр. Моносын анхил түгсэн цэв цэлмэг өдөр байж билээ. Мод тарьж, үг тарьж, хойчийн залуусаа тордож явсан халуун сэтгэлт, дулаан инээмсэглэлт ахан байлаа, тэр.

Яруу найрагч Цагаанчулуугийн Дэлгэрмаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 2 цаг 10 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 2 цаг 16 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 2 цаг 25 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 2 цаг 31 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 4 цаг 10 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 4 цаг 13 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 4 цаг 17 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 4 цаг 22 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 4 цаг 29 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 4 цаг 34 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 4 цаг 57 мин Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн 5 цаг 3 мин Сэлэнгийн 70 МВт дулааны цахилгаан станцын төсөл 95 хувийн гүйцэтгэлд хүрлээ 18 цаг 48 мин Оюу толгой: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо 18 цаг 54 мин Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ Өчигдөр 08 цаг 28 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр 08 цаг 23 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа Өчигдөр 08 цаг 23 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана Өчигдөр 08 цаг 13 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... Өчигдөр 07 цаг 56 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв Өчигдөр 07 цаг 48 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пакс Глобалика (Pax Globalica) АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүү... Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийд... Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ
Top