x

ЖАЛГА БОЛГОНД НЭГ ҮРЭЛГЭН НОЁН

"ЖАЛГА БОЛГОНД НЭГ ҮРЭЛГЭН НОЁН"

I

Улсын мөнгө гэж байдаггүй. Улсыг бүрдүүлэгч ард иргэдийн мөнгө л гэж байдаг. Үүнийг уншиж байгаа таны мөнгийг л тэд улсын мөнгө гээд бгаа юм. Элдэв татвар шимтгэлээр дамжуулж дарга нар төсвийг бүрдүүлдэг. Та ажилгүй, бүр сурагч, тэр бүр хэл өлгийтэй хүүхэд байсан ч (өлгийтэй хүүхэд үүнийг уншиж байж болышдээ :)) хэрэглэж байгаа памперсаараа дамжуулж улсдаа татвар бүрдүүлж байгаа. Том том компаниуд ихэнхийг бүрдүүлдэг л дээ гэхдээ тэдний худалдаа борлуулалтын зах зээл, хөдөлмөрийн бүтээмжийг мөн л ард иргэд бий болгодог.

II

Улсын их хурал дээр 2022 онд 18 их наяд төгрөгийг та бидний мөнгөөр бүрдүүлнэ гэж төлөвлөлөө. Овоо л их юм болох нь. УИХ буюу манай “төр засаг” чинь энэ мөнгийг буцаагаад зөвхөн ард иргэддээ зарцуулах үүрэгтэй гэдгийг Монгол улсын бүх хуулийн үг үсгүүд заачихсан байдаг. Энэ нь хүмүүст тараагаад өг гэсэн үг биш нь мэдээж, харин иргэдийн тав тухтай амьдрал, эрүүл мэнд, боловсрол, хөгжил, хэрсүүжил, аюулгүй байдалд хэрэг болох зүйлсийг бүтээж, бий болгож, барьж байгуулдаг байна. 

Хаашдаа хүнд хэрэггүй сохор зоос ч хорвоо дээр байхгүй тул төсвийн мөнгийг хамгийн хэрэгцээтэй зүйлд зарцуулах шаардлага улсын удирдагчдад тулгардаг. Тиймээс ч сонгуулийн зориулалт нь бидэн дундаа хамгийн ухаантай мундагийгаа сонгох энгийн логиктой.

III

Харамсалтай нь манайд жоохон гурил, будаа, арав хорин мянган төгрөг өгөнгүүт л хэнийг ч хамаагүй сонгочихдог болохоор эвгүй эвгүй хүмүүс Их хурлын гишүүн болчихдог юм. За тэр ч яахав, зүгээр дараагийн сонгуулиар дахин сонгогдохын тулд тэр хүмүүс чинь тойргоо услаад байнаа л гэж. Услахын тулд жишээ нь энэ жилийн төсвөөр гишүүн бүр өөртөө 4 тэрбум төгрөгийг тойрогтоо захиран зарцуулах эрх авчлаа. Буюу тойрогтоо ямар ч хамаагүй худлаа худлаа барилга байшин барих уралдаандаа орцгоолоо.

Яг хүний амьдралын чанарыг сайжруулах юм хийх гэхээр үр дүн нь мөд харагддаггүй болохоор дорхноо нүдний өмнө бий болох ордон босгодог. Сонгогчид нь ч “ийм сайхан ордон барьсан хүн дээ” гээд сонгочихдог. Ямар нэг юманд мансуурцан юм шиг эвгүй байгаа биз. Өөрт нь ямар ч хэрэггүй байхад. Бас мөнөөх гишүүн нь тэр ордноосоо хангалттай унац унагаагаад авчдаг олон талын ашигтай эд. Одоо тод жишээ нь Богд Зонховын хөшөө боллоо. 32 ширхэгийг барьчихаар мөнгөөр ганцханыг барих гэж байгаад баригдсан. 

IV

Гишүүд тойрог болгондоо ийм юм барихыг бид гүйцэж илрүүлээд Зонхов шиг зогсоож барахгүй. Тогтолцоогоор л шийдэх асуудал юм. Өөрөөр хэлбэл сонгуулийн мажоритар системийг халах. Мажоритар гэдэг чинь олон жижиг тойрог болгоод тэрнээс нь нэг нэг ноён сонгодог эд. Тэхээр нөгөө ноёд нь тийм мэдрэл муутай башингууд барих гээд уралдаад эхэлдэг. Харин улс даяараа нэг тойрог болоод сонгогчид намд санал өгдөг болчуул тойрог услах уралдаан зогсож улс даяар нэмэр өгөөжөө өгөх системийн өөрчлөлтүүд явагдах боломжтой болох юм. Дэд бүтэц, модон жорлон, сургалтын орчин, ажилгүйдэл гэх мэт том төслүүд. Энийг сонгуулийн пропорционал тогтолцоо гэдэг.

V

Манай улс 1992 онд анх ардчилсан сонгууль явуулсан. Мажоритар, гэхдээ томсгосон тойргоор явагдсан энэ сонгуульд МАХН ялсан. Үүнээс хойш 1996, 2000, 2004 онд жижигсүүлсэн буюу нэг жижигхээн жалганаас нэг хүн сонгогдох сонгууль явагдаад 2008 онд дахин томсгосон тойргоор сонгуульджээ. Энэ онд 7.1 хэмээх гамшиг гарч таван хүнээ алсны дараа сонгуулийн тогтолцоонд буруу байна гэж үзээд 2012 онд холимог хувилбар буюу нийт гишүүдийн 1/3-ийг намын нэрээр гаргаж ирэх аргаар сонгуульдсан юм. Сонгогчид 48 гишүүний нэрийг шууд дугуйлахын хамт мөн намын нэр дугуйлсан. Энэ дугуйлалтаар 28 гишүүн листээр гарч ирсэн юм. Олон өнгөтэй, сонирхолтой парламент бүрдсэнсэн. 

VI

Энхүү сонгуулиар олонх болсон Ардчилсан нам гэнэт өөрснийгөө од болчлоо гэж бодсон юмуу, арайхийн дэвшил гарсан сонгуулийн тогтолцоог орвонгоор эргүүлэн сүйрүүлж дахин жалга болгоноос ноён гардаг хууль батлуулчихсан. Э.Бат-Үүл нар тунхаглаж, З.Энхболд нар зохион байгуулж, Д.Лүндээжанцан нар Цэц дээр зохицуулснаар жижиг 76 тойрог бий болж, харин үр дүн нь эсрэгээр гарч АН арчигдсан билээ. Одоо ч нар хараагүй л явна. 

2020 онд ч гэсэн томсгосон тойргоор “жалгадсаныг” бид мэднэ. Өнөөдөр горыг нь ард түмнээрээ амсаж сум болгон усан бассейнтэй болох аянд уралдацгааж байна даа. Үүнийг даруй болиулж пропорционал сонгуулийн тогтолцоог яаралтай бий болгох шаардлагатай байна. 

VII

Яг ийм зүйлийг УИХГ Т.Доржханд хуулийн зөвлөх Д.Үүрцайхын хамт ярьж яваа. Гишүүдийн 1/3 энэ тэр гэлгүй шууд талыг нь намын нэрээр сонгох. Тэгвэл намууд улс орон даяар өөрийн нэр хүндээ өсгөх үйл ажиллагаа явуулах ёстой болохоос биш ганц этгээдийг нутгийн ноён болгож, төсвийн бөөн мөнгөөр туйлуулахгүй. Үр дүнд нь ард түмэн л хожно. 

Энэ асуудлыг тэд Үндсэн хуулийн цэцэд өргөн барьсан бөгөөд Цэц 2015 онд хийснийгээ л залруулчихад болох зүйл юм. Үүн дээр намууд ч мөн ижил байр суурьтай байгаа. Гэхдээ мөнөөх ноёдын хүчтэй эсэргүүцэлтэй ч тулах нь гарцаагүй. Гагцхүү ард түмний дэмжлэг л завхарсан байдлыг өөрчилж, улс орноо хөгжлийн зам руу залж чадах юм.

Артаньян /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 9 цаг 14 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 9 цаг 23 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 9 цаг 28 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 11 цаг 58 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 12 цаг 7 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 12 цаг 10 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 12 цаг 52 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top