x

Голомт банкны нэрэмжит тэтгэлэг хүртэх шилдэг 100 оюутан тодорлоо

Боловсролыг тууштай дэмжигч, сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банкнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Голомт Банкны Нэрэмжит Оюутны Тэтгэлэгт Хөтөлбөр”-ийн шилдэг оюутнуудыг тодруулан зарлалаа. 17 дахь жилдээ зарлагдаж буй тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдгийн шилдэг 100 оюутанд батламж гардуулах ёслолын арга хэмжээг энэ оны 11-р сарын 19-ний өдөр зохион байгуулж, оюутнуудад батламж болон мөнгөн тэтгэлгийг гардуулан өгсөн юм.

Голомт банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын их, дээд сургуулиудын төгсөх курсийн оюутнууд мэргэжил харгалзахгүй хамрагдах боломжтой бөгөөд өргөн цар хүрээнд зохион байгуулагддагаараа давуу талтай билээ. Хөтөлбөрт шалгарсан оюутнууд бүтэн жилийн турш тэтгэлэг аваад зогсохгүй мэргэжлийн болон хувь хүний ур чадвар хөгжүүлэх сургалт, олон нийтийн арга хэмжээнд хамрагдах, банкны судлаач оюутны багт дадлага хийх, цаашлаад ажлын гараагаа банкнаас эхлүүлж, өсөн дэвжих зэрэг ихээхэн ач холбогдолтой.

Энэ жилийн хувьд тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг 4 үе шаттайгаар явуулж, оюутан залуусын санаа бодол, хүсэл зорилгыг сонсох, өөрсдийгөө нийгэмд нээн харуулах боломжийг олгосон нээлттэй бүтээл ирүүлэх шалгуурыг тавьснаараа онцлог болсон юм. Хөтөлбөрт материалаа ирүүлэн өрсөлдсөн нийт оюутнуудаас МУИС 44, СЭЗИС 17, ШУТИС 9, АШУҮИС 4 болон МУБИС, СУИС, ХААИС, MIU, ХУИС, Сити, Этүгэн, Отгонтэнгэр зэрэг их, дээд сургуулиудын 26 оюутан тус тус шалгарлаа.

Бизнесийн байгууллагууд дундаас анхлан санаачлан хэрэгжүүлсэн тус хөтөлбөрийн хүрээнд Голомт банк 2003 оноос эхлэн өнөөдрийг хүртэл нийт 1,500 оюутанд нэг тэрбум гаруй төгрөгийн тэтгэлэг олгосноор тэдний сурч хөгжих, чанартай боловсрол эзэмших хүсэл эрмэлзлийг нь бодитоор дэмжин, оюуны хөрөнгө оруулалт хийгээд байна.

Голомт банкны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдэг оюутнууддаа баяр хүргэж, эрдмийн их амжилт хүсье.

ИРЭЭДҮЙГ БҮТЭЭХ ИХ ҮЙЛСИЙН ЭЗЭД...

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Зөвшөөрөгдсөн зам, гүүрийг ашиглахыг зөвлөж байна 1 цаг 48 мин Өнгөрсөн долоо хоногт нийслэлд 9 объектын гал түймрийн дуудлага бүртгэгдлээ 1 цаг 50 мин Хуульд нийцсэн намууд төрийн шууд бус дэмжлэг авах эрхтэй 1 цаг 53 мин Афганистаны зүүн нутгаар 6.0 магнитудын газар хөдлөлт боллоо 1 цаг 55 мин Дуатлоны Азийн цомын тэмцээн Монголд болно 1 цаг 55 мин Монгол-Шинэ Зеландын парламентын харилцааг бэхжүүлэх айлчлал эхэллээ 1 цаг 57 мин ӨНӨӨДӨР: Эх хэлээ эрхэмлэхийн үнэ цэнийг танилцуулна 2 цаг 0 мин АН-ынхан МАН-ынханд хичээл заав 2 цаг 7 мин 2025-2026 онд 668 цэцэрлэг, 326 сургууль ажиллана 2 цаг 13 мин БИД ЯЛАВ 2 цаг 25 мин Ардчилсан намын даргаар О.Цогтгэрэлийг сонголоо 2 цаг 34 мин В.Путин Армений Ерөнхий сайд болон БНХАУ-ын даргатай уулзжээ 2 цаг 40 мин Ши Жиньпин, Н.Моди нар уулзав 2 цаг 45 мин АНУ, Өмнөд Солонгос хоёр худалдааны дайнаас зайлсхийж чадлаа 2 цаг 55 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтлаа 3 цаг 3 мин Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй... 3 цаг 39 мин УБЦТС: Энэ долоо хоногт хийгдэх засварын хуваарь 3 цаг 53 мин Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан 4 цаг 13 мин Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үйлсэд нэгдлээ 2025-08-29 Замын түгжрэлийг бууруулах чиглэлээр холбогдох байгууллагууд ажлын хэсэг байгууллаа 2025-08-29
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ ABU Robocon 2025 тэмцээнд 13 орны шилдэг багууд өрсөлдлөө Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохи... АНУ-ын Конгресс Монголын ардчиллыг дэмжсээр ирснийг онцлов Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа Теннисний домогт Федерерийн хөрөнгө 1.1 тэрбум ам.долларт хү... УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын төлөөлөгчидт... “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... Трамп Балтиморт цэрэг оруулахаа мэдэгдэж маргаан дагуулав Дээд боловсролын шинэчлэл, бүтээн байгуулалтын санхүүжилтийн... Насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унахаас сэргийлэх ар... Монголын 50 бизнес эрхлэгч эмэгтэй WEIDE сангийн дэмжлэгт ха... 539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү...
Top