x

“Шувуучлахуй” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр болно

Соёлын яамнаас зохион байгуулж буй “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Монголын арьсан урлагийн “Хүрэл буга” нийгэмлэг болон Монголын Шувуулахуй холбоо хамтран “Шувуучлахуй” хамтарсан үзэсгэлэнг өнөөдөр нээхээр болжээ.

Үзэсгэлэнд 20-иод уран бүтээлчийн 50 гаруй арьсан хөөмөл ханын зураг, арьсан сүлжмэл зангилаан аргаар хийсэн баримал, шувуудыг чихмэл аргаар бүтээсэн баримал мөн олон төрлийн материал ашиглаж махчин шувуудын өвөрмөц донжийг гарган хийгдсэн барималууд байх ба Монголын шувуулахуй холбооны үзүүлбэрийг ч харах боломжтой юм байна.

Тус үзэсгэлэнгийн зорилго нь соёлын биет бус өвийг урлагаар дамжуулан сурталчлан, уран бүтээлийн инноваци хийж таниулах, Монголын арьсан урлагийн уламжлалт арга биет бус өвийг хослуулан дэлгэрүүлэхэд оршиж байгаа аж. 

Манай улс 2003 онд Дэлхийн биет бус өвийн конвенцид нэгдсэн бөгөөд махчин шувуугаар ан хийдэг түүхэн уламжлалаа сэргээн хөгжүүлэх, хамгаалах, түүний ач холбогдлыг олон нийтэд сурталчилах зорилгоор 2010 оны арваннэгдүгээр сарын 16-нд бусад 11 орны хамт “Шувуучлахуй буюу бүргэдээр ан хийх зан үйл” Дэлхийн биет бус өвд бүртгүүлж, түүнийхээ үүргийн дагуу энэ соёлыг хамгаалах, түмэн олонд дэлгэрүүлж, дэмжиж ажиллах үүрэг хүлээсэн байдаг.

Иймд Олон улсын шувуулахуйн холбооноос жил бүрийн энэ өдрийг “Олон улсын шувуулахуйн өдөр” хэмээн зарлаж, дэлхий даяар тэмдэглэх болсон. Дээрх конвенцид “Биет бус соёлын өв болон түүнийг хамгаалахын чухлыг ялангуяа залуу үеийнхэнд гүнзгий ойлгуулан ухамсарлуулахын зайлшгүй чухлыг харгалзах ёстой гэж” тусгайлан заасан байдаг.

Монгол Улсын Засгийн газраас 2012 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 63 дугаар хуралдаанаар идлэг шонхор шувууг Үндэсний бахархалт шувуу болгох тухай 101 дүгээр тогтоолыг баталсан байдаг.

Монголын эзэнт гүрний үед энэ арга ихээхэн дэлгэрсэн байсан тухай түүхэн сурвалжуудад тэмдэглэсэн байна. Уран бүтээлчид Монголын шувуулахуй холбоотой хамтран бүтээлийн агуулга, судалгааны явцад хамтын үйл ажиллагаа хийж, харилцан туршлага солилцон зөвлөгөө авсны үр дүнд бүтээлүүд төрсөн ажээ.

Монголчууд түүхийн бүхий л үе шатандаа мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг уламжлалт технологиор боловсруулан өөрийн хэрэгцээг хангаж эд ахуйн зүйлээ урлан бүтээж ирсэн.

Үзэсгэлэн Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах Монгол арт галерейд нээгдэнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top