АНУ-ын Вашингтон хот дахь Конгрессын номын сангийн ажилтан М.Саруул-Эрдэнийг Америк дахь Монгол судлалыг хөгжүүлэх, хүүхэд багачуудад монгол хэл, соёлыг зааж сургах үйлсэд өөрийн идэвх, зүтгэл, сэтгэл гарган бахдам амжилт олж байгааг нь үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.
Түүнд шагналыг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэрээ гардуулсан байна.