x

Ч.Хашчулуун: Эдийн засгийн идэвхжилтэй холбоотой инфляц ажиглагдахгүй байна

Эдийн засагч Ч.Хашчулуунтай ярилцлаа.

-Үндэсний статистикийн хорооноос есдүгээр сарын эцсийн байдлаарх инфляцыг зарлалаа. Инфляц улсын хэмжээнд 9.6 хувь буюу төв банкны зорилтот түвшнөөс өндөр байна. Та эдийн засагчийн хувьд инфляцын энэ удаагийн өсөлтийн шалтгааныг хэрхэн харж байна вэ?  

-Юун түрүүнд эдийн засгийн үйл ажиллагаа идэвхжсэн гэж хэлэхэд хэцүү. Өрхүүдийн хэрэглээ буурч, ажилгүйдэл өсөх, халамж багасах хандлагатай үед инфляц өсөж байгаа учраас эдийн засгийн идэвхжлээс болсон гэж дүгнэхэд хүндрэлтэй. Тэгэхээр гол шалтгаан нь нийлүүлэлтийн хэд хэдэн хүчин зүйлсийн нөлөөлөл цаг үеийн зарим үйл явдалтай давхцсан байдалтай байна. Нэгдүгээрт, логистикийн хувьд урьд өмнө нь байгаагүй их хэмжээгээр барааны нийлүүлэлт тасарлаа. Хоёрдугаарт, бид өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг гаднаас авдаг. Тийм учраас гадаад улсууд, хөрш орнуудад бий болж буй инфляцын өсөлт их нөлөөлж байна. Дэлхий даяар инфляц өсч байна. Инфляц харьцангуй нам, дор түвшинд хадгалагддаг улс орнуудын инфляц хүртэл нэмэгдсэн байгаа. Тэгэхээр дэлхийн зах зээл дэх үнэ их нөлөөлж байна. Гуравдугаарт, шатахууны үнэ дэлхий даяар өссөний зэрэгцээ манайд мөн л нийлүүлэлт тасрах хандлагатай байгаа. Түүнчлэн ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор манай улсад дотоодын нийлүүлэлт ихээхэн тасалдсан байна. Дотоодын нийлүүлэлт нь гадаадын эд анги, түүхий эдээс их хамаардаг. Хил, гааль хаагдсанаар дотоодын үйлдвэрлэл тасалдах явдал байна. 

-Иймд нөхцөлд бодлогын тохиргоо, арга хэмжээ аль чиглэл рүү явах ёстой вэ. Мөнгөний бодлого талаас нийлүүлэлтийн шинжтэй инфляцад нөлөөлөх боломж байдаг уу?

-Нийлүүлэлтийн инфляцад мөнгөний бодлого хамаарал багатай. Жишээлбэл, 1970-аад онд АНУ болон бусад өндөр хөгжилтэй улс орнуудад бензиний үнэ 4 дахин өсөхөд хомсдол үүсч, бараа, бүтээгдэхүүний үнэ маш ихээр өсч байсан. Тэнд мөнгөний бодлогын нөлөө үндсэндээ байгаагүй. Үүнтэй адилаар манай улсын хувьд ч бас одоогийн инфляцад мөнгөний нийлүүлэлтийн нөлөө маш бага байна. Гол нь нийлүүлэлтийн хүчин зүйл хүчтэй нөлөө үзүүлж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засаг идэвхэжсэнтэй холбоотой инфляц ажиглагдахгүй байна. Ер нь бол эдийн засгийн өсөлт оны сүүл рүү удааширч байгааг бид мэдэж байгаа. Тэгэхээр энэ нөхцөлд ямар арга хэмжээ авах вэ гэхээр хоёр төрлийн арга хэмжээг дурдаж болно. Нэгдүгээрт, тээврийн сүлжээг сайжруулах. Манай улс ганцхан төмөр замаар урд хөрштэйгөө холбогддогийн сул тал сая илэрлээ. Хэрвээ бид хоёр, гурван газраар урд хөрштэй холбоотой байсан бол экспорт тасалдахгүй, импортын хувьд ч бас нэг боомтын хэт их ачааллын зовлон гарахгүй байсан байх.

-Одоо тэгвэл богино хугацаанд авч хэрэгжүүлэх боломжтой бодлогын шийдэл юу байна вэ?

-Эдийн засаг тогтворжоод, хэвийн түвшинд хүрсний дараа арга хэмжээ авч, эдийн засгийг идэвхжүүлнэ гэж хүлээх боломжгүй. Тэгж хүлээлгүйгээр дотооддоо бүтээн байгуулалтаа эрчимжүүлж, эрэлтийг дэмжих хэрэгтэй. Өрхүүдийн хэрэглээ, худалдан авалт муудаж эхэлж байна. Он гараад хойшилсон төлбөрүүдээ төлж эхэлнэ. Тэр үед магадгүй эрэлтийн шалтгаантайгаар эдийн засгийн өсөлт удаашрах үзэгдэл бий болохыг үгүйсгэхгүй. Одоо үүнийг мөнгөний бодлогоор дэмжих бус аль болох бодит хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар дэмжих хэрэгтэй байна. Үүн дээр манайд хүлээгдэж буй гурван том төсөл бий. Зэс хайлуулах үйлдвэр, ган хайлуулах үйлдвэр болон цахилгаан станцын асуудал бий. Ялангуяа эрчим хүчний салбар сүүлийн 5-6 жилд маш сул, зогсонги байдалтай байгаа. Тэгэхээр энэ бүх асуудлыг яаралтай шийдэж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлснээр эдийн засаг яваандаа эрүүлжинэ гэж үзэж байгаа. Энд ямар нэгэн тусгай арга хэмжээ, жор хэрэггүй юм.

-Хоёрдугаар улирлаас иргэдийн амьжиргаа муудаж байгааг та дурдлаа. Төв банк, Засгийн газраас ковидын хүндрэлийн үед иргэд, аж ахуйн нэгжүүдийн амьжиргааг дэмжих шат дараатай арга хэмжээ авсан шүү дээ. Энэ бүх арга хэмжээнүүдийн үр дүнг юу гэж бодож байна вэ?

-Цаг хугацааны хувьд ковидын эсрэг арга хэмжээ авсан үе нь өнгөрсөн хавар, зунаар дууссан гэж үзэж болно. Ерөнхийдөө вакцинжуулалт маш өндөр түвшинд хүрсэн. Анхны зорилго нь вакцин хүртэл тэсэх, хүмүүсийн амьжиргааг бууруулахгүй байх байсан. Ингээд хүн бүрт мөнгөн тусламж хүртэл өгсөн шүү дээ. Одоо бол төсөв, санхүүгийн хувьд тийм боломж байхгүй. Тийм учраас хэвийн байдал руу орох ёстой. Энэ нь буцаад эдийн засгаа хэвийн байдлаар сэргээх шаардлагатай гэсэн үг. Тэгэхээр дахиж халамжийн арга хэмжээ авахгүйгээр бүтээн байгуулалтаар эдийн засгийг сэргээхээс өөр аргагүй. 

-Нэгэнт эдийн засгийн идэвхжил сул, хүмүүсийн амьжиргаа муудаж байгаа үед мөнгөний бодлогоор дэмжих орон зай байх боломжтой юу?

-Мөнгөний бодлогын хувьд төв банкнаас авсан арга хэмжээ нь боломжийг тултал ашигласан гэж бодож байна. Үүнээс илүүтэйгээр хүүг бууруулах, мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах боломжгүй. Кейнсийн онолоор мөнгөний бодлогын хүү хэтэрхий доогуур болчихвол бодлогын нөлөөлөх чадвар багасдаг. Тэгэхээр өнөөгийн нөхцөлд бараг тэр түвшинд хүрчихсэн байгаа. Тийм учраас бодит эдийн засгийг сэргээх талаар Засгийн газар, хөрөнгө оруулагч нарын нягт хамтын ажиллагаа маш чухал байна.

-Тэгэхээр эдийн засгийн идэвхжил сул байгаа үед одоо томоохон бүтээн байгуулалтуудаа эрчимжүүлэх, ингэхдээ мөнгөний гэхээсээ илүүтэй төсвийн бодлого дээр илүү их ачааллыг авах шаардлагатай гэж үзэж болох уу? 

-Ганцхан төсвийн бодлого биш. Аж үйлдвэрийн бодлого, эдийн засгийн хөгжлийн бодлого шүү дээ. Эдийн засгийн хөгжлийн яамаа байгуулж, том төслүүдээ хөдөлгөх шаардлагатай байна. Бидэнд цөөн хэдхэн л төмөр зам байгаа шүү дээ. Бүгд эзэнгүйдсэн байдалтай байна. Тавантолгойн төмөр зам таван жил баригдаж л байна. Дарханы зам одоо бол байхгүй. Цахилгааны хувьд эрчим хүчний хараат байдал улам л нэмэгдэх хандлагатай байна. ийм нөхцөлд эдийн засаг яаж хэвийн байх вэ дээ. 

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: IKON.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 20 цаг 22 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top