x

Дэлхийн балетын өдөрт: МАРТАГДАШГҮЙ ТАВАН ХОС

Өнөөдөр дэлхийн балет бүжгийн өдөр тохиож байна. Балет гэсэн нэр нь "ballare" буюу "бүжиглэж байна" гэсэн латин үгнээс гаралтай аж. Энэ нь бал буюу ардын бүжиг наадмаас үүсэлтэйг харуулж байгаа юм.

Бүжиг нь үйлдэл, хөдөлгөөн, хөг аянд тулгуурлан амьдралыг уран сайхны дүрээр илэрхийлдэг урлагийн хэлбэр билээ. Харин балет нь утга санаа, үйл явдлыг хөгжмийн ая, бүжгийн хөдөлгөөний өвөрмөц дүрээр илэрхийлж, дүрслэх урлаг зэрэг бусад төрөлтэй хамтран бүтээгддэг тайзны нийлмэл урлаг юм.

Зөвхөн балетаар дагнан бүжиглээд нэр алдраа үлдээн дуурсагдсан олон алдартан бий. Уншигч та бүхэндээ тэр олон дундаас ХХ зууны түүхэнд, ур чадвараар бие биенээсээ дутахааргүй, тайзнаа гарах бүртээ үзэгчдэд таашаал авчирч байсан жинхэнэ гайхамшигтай хосуудаас онцлон хүргэж байна. Балетын өдрийн мэнд хүргэе!

"Карлотта Гризи болон Люсьен Петипа"

Италийн балерина Карлотта Гризи түүхэн анх удаагаа Жизелийн дүрийг гаргаснаараа алдартай. Түүний тоглосон бүжгэн жүжгийн анхны тоглолт 1841 онд Парист болж байлаа. Түүний хамтран бүжиглэгч нь алдартай бүжиг дэглэгч Мариус Петипагийн дүү,  язгууртан төрхийн Люсьен Петипа байлаа. Бүжгэн жүжгийн тавилтын асар их амжилт энэ хоёр хосыг цуг бүжиглүүлснээс үүдэлтэй. Тэр цагт Гризи, Петипа хоёр өөрийн үеийн сонгодог бүжгэн жүжгийн шилдэг бүжигчид нь байлаа. Бүжиг дэглэлт ихээхэн ээдрээтэй байсан ч тэд ердийн байдлаа хадгалж чадсанд тэдний авъяас гарсан гэдэг. Тэр хоёр хожим бусад бүжигт хамтарч байсан түүхтэй. Аугаа бүжиг дэглэгчийн онгодын бурхан нь Гризи байсан гэж одоо ч хэлэгддэг байна. 

"Сьюзен Фаррелл болон Жорж Баланчин"

XX зууны балетын нүүр царайг "угаасан” Жорж Баланчиныг дурсалгүйгээр америк балерина Сьюзен Фарреллын тухай ярих аргагүй. Фаррелл түүний муза /урлагийн охин тэнгэр/ нь болсон төдийгүй багш нь, бүжигчний карьерыг бий болгожээ. Баланчин түүнийг “Албастерийн гүнж” гэж дуудаг байв. Тэрээр түүнд зориулсан балетийг бас амилуулж иржээ. Тэд 1965 онд “Кихот ноён” -г тавихад хамтдаа гялалзаж байлаа. 

Фаррелл болон Баланчин хоёрын  хооронд гал халуун хайр цэцэглэсэн гэдэгч тэдний харилцаа хэзээ ч сэтгэлээсээ даваагүй аж. Фаррелл нөхөрт гарсны дараа тэдний харилцаа тасарсан байв. Гэхдээ 1975 онд Фаррелл Нью-Йоркт эргэн ирээд тэдний уран бүтээлийн харилцаа Баланчин нас барсан 1983 он хүртэл үргэлжилжээ.

"Марго Фонтейн болон Рудольф Нуриев"

ХХ зууны хамгийн гол одуудын нэг болсон хослол жараад оны эхнээс бүрэлджээ. Тэр үед 42 хүрээд байсан британийн бүжигчин Марго Фонтейны үе өнгөрлөө гэж байсан юм. Нуриев түүнээс 19 жилээр дүү, гадаад тоглолтын үеэр Баруунд үлдсэн залуу байв. Бүжигчид зан төрхөөр өөр өөр байсан ч тэд  тайзнаа гайхамшигтай хослол, амьдралдаа сайн найз нар болцгоож чаджээ. Венад “Хунт нуур” тоглосны дараа 1964 онд тэр хосуудыг тайзнаа 89 удаа дуудан гаргаж талархаж байлаа. Тэд далаад оны сүүлчээр Фонтейн карьераа орхитол 15 жил тайзнаа гайхуулжээ.

"Гелси Киркланд болон Михаил Барышников"

Замын эхнээс л “бүжгин жүжгийн суутан” гэж байсан зөвлөлт-америкийн  жүжигчин Михаил Барышников, олон зүйлээр Рудольф Нуриевын хувь заяаг давтжээ. Тэр 1974 онд Их театрын труппын хамт Канадад тоглолттой байхдаа Баруунд үлдэхээр шийдсэн байв. Тэгээд Америкийн балетын гоцлон бүжигчин болжээ. Тэнд тэр мандан гарч ирж байсан Гелси Киркландтай танилцан хамтрах болсон байна.

Киркланд Барышниковтай таарснаа хувь заяа гэдэг. Тэр хариуд нь түүний авъяаст ухаангүй дурлан, бишэрч байв. Тэд хамтдаа наяад оны дунд үе хүртэл бүжиглэн "Жизел", "Ромео Жульетта хоёр", "Унтаж буй гоо бүсгүй", "Кихот ноён" болон "Цөмөөхөйн" телевизийн хувилбарт тоглож од болцгоожээ. Хожим Киркландын мансууруулах бодисонд донтсон нь балетаас явахад хүргэсэн байна.

"Екатерина Максимова болон Владимир Васильев"

Оросын балетын жүжигчид Екатерина Максимова, Владимир Васильев хоёр балетын сургуульд танилцснаасаа хойш бүхий л амьдралдаа хамт бүжиглэж ирсэн юм. Тэд тайзнаа ч биш бас амьдралдаа хамтдаа байгаа юм. Хоюулаа амжилтай толгой эргэм карьер хийснээс гадна олон авъяаслаг сурагч нарыг бойжуулжээ. Тэдний хослол “Кихот ноён”, “Спартак” зэргийн олон бүжгин жүжигт гялалзаж байлаа. 2009 онд Екатерина Максимова өөд болсон ба Владимир Васильев балетдаа өнөөдөр ч үнэнч хэвээр явна.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 7 цаг 18 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 9 цаг 7 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 11 цаг 38 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 12 цаг 29 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 13 цаг 11 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 13 цаг 18 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 13 цаг 45 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 14 цаг 24 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Өчигдөр 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Өчигдөр 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Өчигдөр 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Өчигдөр 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Өчигдөр 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Өчигдөр 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Өчигдөр 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Өчигдөр 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Өчигдөр 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Өчигдөр 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Өчигдөр 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Өчигдөр 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top