x

Батлан хамгаалахын Их сургуулийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

Цэргийн болон иргэний салбарт өндөр мэргэжилтэй олон мянган боловсон хүчин бэлтгэж, төрийн батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний байгуулалтын онол, арга зүйн үндэслэлийг боловсруулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гардуулж, сургуулийн удирдлага, хамт олонд баяр хүргэж, амжилт хүсэв.

Мэргэжлийн боловсролын ууган сургууль-Үндэсний батлан хамгаалахын их сургууль энэ өдрүүдэд 100 жилийн ойгоо тэмдэглэж байна.

Өнгөрсөн хугацаанд нийгмийн бүхий л салбарт манлайлагч нь байж, Их сургууль болсноосоо хойш улс ардын аж ахуй, иргэний нийгэмд мянга, мянган боловсон хүчин бэлтгэж ирсэн гавьяаг нь үнэлж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч хэллээ.

Д.Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Үндэсний батлан хамгаалахын их сургууль 1921 онд Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар “Ардын цэргийн даргын сургууль” нэртэй байгуулагдсан түүхтэй.

Тус сургууль төр, нийгэм, шинжлэх ухаан, соёл, урлагийн зүтгэлтэн, эрдэмтэн судлаач, цэргийн дарга, энхийг сахиулагч цэнхэр дуулгатнуудыг бэлтгэн, эх орны хөгжил дэвшил, аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 13 цаг 28 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 13 цаг 53 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 14 цаг 7 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 14 цаг 10 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 14 цаг 13 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 14 цаг 31 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 16 цаг 16 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 16 цаг 17 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 16 цаг 28 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 18 цаг 24 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 19 цаг 57 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top