x

Д.Амартүвшин: УИХ-ын гишүүд Засгийн газартаа хариуцлага тооцож чадахгүй бол өөрсдөө тарцгаа!

Тэвчээр тасарлаа хөдөлгөөний зохицуулагч, иргэн Д.Амартүвшин өдөр бүр төв талбай дээр очиж хуулийн тэгш үйлчлэлийг шаардаж байгаа билээ. Тэрээр эрх баригчид өөрсдийн баталсан хуулиа өөрсдөө зөрчиж, шаардлага тависан иргэдийг хорих анги руу зөөж байгааг эсэргүүцэж байгаа юм. Иргэдийн зүгээс үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдаж байгааг хурцаар шүүмжилж, дарга нарт өөр, иргэдэд өөрөөр үйлчилж байгаа ковидын хуулийг цуцлахыг шаардаж байна. Мөн ковидын үеийн хуулийг зөрчсөн дарга нарт хариуцлага тооцохыг шаардсаар байна.

Тэгвэл өнөөдөр нүүрс тээврийн жолооч нар төв талбай дээр суулт зарлаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлээд байна. Эдгээр иргэд 14:00 цагаас өмнө хариу шаардлагад хариу ирүүлэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжилнэ гэдгээ мэдэгдлээ. Энэ үед Сүхбаатарын талбай руу нүүрс тээврийн автомашинтай очсон иргэнийг цагдаагийн байгууллагаас баривчлаад байна.

Энэ талаар иргэн Д.Амартүвшин өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Иргэдийн тэвчээрүүд тасраад эхэлж байна. Олон сарын турш Замын-Үүд дээр гацсан жолооч нар өнөөдөр талбай дээр хүрээд ирлээ. Төр засаг хийх ёстой, хийнэ гэсэн ажлаа хийгээгүй байна. УИХ-ын гишүүд Засгийн газартаа хариуцлага тооцож чадахгүй бол өөрсдөө тарцгаа. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ 400 ам.доллар хүрчээд байна. Гэтэл манай улс нүүрсээ гаргаж чадахгүй байна. Нүүрс тээвэр хийх ёстой жолооч нар нь хотод машинтайгаа орж ирээд, жагсаж байна.

Монгол Ардын нам Сингапур, Хонг Конг шиг хөгжүүлэх хэмжээнд сонгогдлоо. Юу ч хийж чадахгүй байна. Та нар ажлаа хийж чадахгүй байна гэж хэлсэн залуусыг баривчлаад аваад явчлаа. Л.Оюун-Эрдэнэ албан тушаалтайгаа үлдэхийн тулд монголын ард түмнээр туг тахиж байна. Замын-Үүдийн асуудлыг одоо болтол шийдээгүй байна шүү дээ. Энэ Засгийн газар ажлаа хийж чадахгүй байна. Сошилаар нэг шоудсан хүн. Ганц Замын-Үүдийн асуудлыг шийдэж чадахгүй байна шүү дээ.

Монгол Ардын нам мөнгөөр яаж сонгууль хийдгийг харлаа. Олонхи болоод ч ажил чаддаггүй гэдгийг ч харлаа. УИХ энэ ажлаа хийж чаддаггүй, хууль дүрмээ зөрчдөг энэ хүмүүстээ хариуцлага тооцож чадахгүй бол өөрсдөө тар" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 17 цаг 12 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 17 цаг 21 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 17 цаг 26 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 19 цаг 56 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 20 цаг 5 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 20 цаг 8 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 20 цаг 50 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top