x

Энэтхэг рүү иргэд зорчих нөхцлийг харилцан хөнгөвчлөх чиглэлд идэвхтэй ажиллаж байгаагаа танилцуулав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Нур-Султан хотноо зохион байгуулагдаж буй Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-ын Гадаад хэргийн сайд нарын 6 дугаар уулзалтад оролцох үеэрээ Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд С.Жайшанкартай ажлын уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж ирснийг тэмдэглээд дараачийн 5 жилийн хамтын ажиллагааны чиглэлээ ойрын үед хэлэлцэж тохирохоор ярилцав.

Мөн дээд, өндөр түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлж, Газрын тосны үйлдвэрийн төсөл зэрэг одоо хэрэгжиж буй томоохон төслүүдээ урагшлуулахын сацуу хамтын ажиллагааны шинэ талбаруудыг эрэлхийлэх нь зүйтэй гэж үзлээ.

Сайд С.Жайшанкар КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал тус улсад харьцангуй намжиж, халдварын тоо буурч байгааг дурдаад цаашид иргэд зорчих нөхцлийг харилцан хөнгөвчлөх чиглэлд гадаадын улс орнуудтай идэвхтэй ажиллаж байгаагаа танилцуулж, энэ хүрээнд вакцины гэрчилгээ зэрэг тодорхой асуудлаар ойрын үед тохиролцоонд хүрэх санал дэвшүүллээ.

КОВИД-19 цар тахлын хүнд үед ч Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагаа идэвхтэй өрнөснийг сайд Б.Батцэцэг тэмдэглээд цар тахлын дараах хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлэв гэж Гадаад Харилцааны яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 11 цаг 50 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 12 цаг 16 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 12 цаг 29 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 12 цаг 32 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 12 цаг 35 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 12 цаг 54 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 14 цаг 39 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 14 цаг 40 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 14 цаг 51 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 16 цаг 47 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 18 цаг 20 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top