x

"Пандорын хавтаст хэрэгт" хэн хэн байна вэ? 

Зураг: Владимир Зеленский, Тони Блэр, Андрей Бабич, Ильхам Алиев

Дэлхийн 117 орны сэтгүүлчид дэлхийн элитийн оффшорын тухай эрэн сурвалжлагаа нийтлүүлжээ.

Эрэн сурвалжлагч сэтгүүлчдийн олон улсын консорциум (ICIJ) 2021 оны Аравдугаар сарын 3-нд ерөнхийлөгч, сайд нар, хаад зэргийн дэлхийн элитийн оффшороор дамжуулан эзэмшиж байгаа нууц хөрөнгийн тухай өргөн цар хүрээтэй эрэн сурвалжлагаа нийтлүүлсэн байна.

Эрэн сурвалжлага жил гаруй үргэлжилж түүнд 117 орны 600 сэтгүүлч оролцжээ.

“Пандорын хэвтаст хэрэгт” Украйны Ерөнхийлөгч Зеленский болон Алиев, Йорданы ван, Их Британийн хатан хаан зэрэг оржээ.

“Пандорын хавтаст хэрэг” гэж юу вэ?

“Пандорын хэвтаст хэрэг” /Pandora papers/ гэдэг нь улс орнуудын 14 оффшорын бүртгэгчдийн дотоод баримтын ил гаргасан урсгалын түүхэн дэх томоохон тохиолдол юм. Жилийн өмнө нэрээ нууцалсан эх сурвалж эрэн сурвалжлагч сэтгүүлчдийн консерциумд (ICIJ) гурван терабайт мэдээллийг буюу бараг 12 сая баримтуудыг дамжуулан өгчээ. Тэнд 30 мянган оффшорын компанийн эздийн талаар мэдээлжээ.

Архивт нь бүртгэлийн мэдээллээс гадна офшорын бүртгүүлэгчдийн ажилтнууд, хуульчдын захидал харилцаа ба худалдаа наймаа, банкны данс, хадгаламж, биржийн бичиг цаас зэргийн мэдээлэл бас байсан аж.

ICIJ мэдээллийн дүн шинжилгээнд 600 сэтгүүлчийг татан оруулсан байна.

Тэдний дунд ABC, The Guardian, BBC, The Washington Post, Miami Herald, Le Monde, La Nacion, Indian Express зэрэг хэвлэлийнхэн байгаа. Жилийн турш тэд Панам, Кипр, Монако, Британийн Виргинийн арлууд, Сейшел, Швейцари, Кайманы арлууд зэргийн татвараас зугтах орогнолын урсан гаргасан мэдээллийг судлан нягталсан байна.

The Guardian бичихдээ, “Пандорын хавтаст хэрэгт” хийсэн бие даасан судалгаа мэдээллийн үнэн зөвийг харуулж байна. Оффшорын зарим эзэд алдагдсан баримтуудыг үнэн зөв гэж баталжээ. Эдгээр баримтуудын чухал нь тэнд дэлхийн хуучин, шинэ 35 лидерийн нууц оффшорын компанийн мэдээлэл байгаа юм. Мөн 90 орны 300 сайд, шүүгчид, цэргийн дарга нар, албан тушаалтнуудын  нууц санхүүгийн ажиллагаа дурьдагдсан байна гэжээ.

"Илүү ихийг мэдэх"

Оффшор эзэмших нь хуульд харшлахгүй нь ойлгомжтой харин ч эдийн засаг болон бизнест тустай. Гэхдээ татвараас зайлах орогнол нь гэмт хэргийн бохир мөнгийг угаах, бодит орлого, хөрөнгөө нуух мөн авлигаа хайцаалахад тус дэм болдог.

"Зеленскийн найз нартаа барьсан бэлэг"

Украйны Ерөнхийлөгч Владимир Зеленский, британийн сонинд өгүүлснээр оффшор дахь  өөрийн хөрөнгийг бүрэн нээсэнгүй. ICIJ үзүүлснээр тэр бүх хөрөнгөө "Квартал 95" урлангийн  эртний найз нөхөддөө Иван Баканов, Андрей Яковлев, ах дүү Борис, Сергей Шефирт хуваан тараажээ. Сергей нь одоо түүний зөвлөх юм. Ерөнхийлөгчөөр сонгогдохын өмнө Зеленский өөрийн ашиг орлогын мэдүүлгийг гарган гурван оффшорын компаниа нээсэн байна. Тэдний нэг белизийн Film Heritage-г тэр эхнэр Еленагийн хамт хамт эзэмшдэг гэсэн юм. Гэтэл “Пандорын хэвтаст хэрэгт” энэ компани нь Киприйн Davegra компанийн 25 хувийг эзэмшдэг, тэр нь өөрийн ээлжид Maltex Multicapital Corp гэсэн Британийн Виргинийн арлын компанийг хянадаг болох нь тогтоогджээ.

Зеленский эдгээр оффшорыг Андрей Яковлев, ах дүү Борис, Сергей Шефир нарын хамт эзэмшдэг байна.

Ерөнхийлөгчийн сонгуулын эхний шатнаас хоёр долоо хоногийн өмнө Зеленский Maltex дэх өөрийн хувийг өнөөгийн өөрийн зөвлөх Сергей Шефирт рүү шилжүүлжээ. Сонгуульд ялаад сар хагасын дараа "Квартала 95" урлангийн хуульч нэгэн баримтад гарын үсэг зурсан ба түүний дагуу Maltex Зеленскийн кино урланд дивиденд төлөх ёстой байв. Зеленскийн хувь огт үлдээгүй байхад шүү дээ.

Зеленскийн найз нар, бизнес түншүүд нь 14 оффшорын компанитай бөгөөд тэдний мэдэлд Лондон дахь элитийн байрнууд байгаа ажээ. Тэр төрд гараад улсынхаа эдийн засгийг оффшоргүй болгохыг амласан билээ. 

"Йорданы вангийн нууц эзэнт улс"

Йорданийн ван II Абдалла хэдэн арван жилийн турш гадаадад үл хөдлөх хөрөнгийн нүсэр системийн бүтээж иржээ. Түүний хөрөнгийн үнэлгээг наад зах нь $100 саяар үнэлэнэ гэдгийг судалгаа харуулж байна. Малибу (Флорида), Калифорни, Вашингтон, Лондонд элитийн байр сууцтай.

Тэдний хамгийн тансаг нь  Малибу дахь 26 тасалгаатай байшин бөгөөд тэр нь “Бичний гариг” киноны төгсгөлийн зураг авалт болсон газар гэгддэг.

Хэргийн баримтаар тэр сууцыг ван 2014 онд оффшорын компаниар дамжуулан 33,5 саяар авчээ. Өмнөх хоёр жилд нь тэр Вашингтонд бас хоёр үл хөдлөх хөрөнгийг $13,8 саяар авсан байв. 2003 - 2011 онуудад ван Их Британид долоон элитийн байр сууц авсан байна.

The Guardian бичснээр, эдгээр үл хөдлөх хөрөнгийг Йорданд Америкийн цэрэг эдийн засгийн тусламж дөрөв дахин нэмэгдсэн мөн ОУВС-гаас транш орсон үеэр авчээ.

"Британийн хатан хаан Алиеваас үл хөдлөх хөрөнгө хэрхэн худалдан авсан бэ..."

Бас нэг кейс: Азербайжаны лидер Ильхам Алиев ба Их Британийн хааны гэр бүлтэй холбогдов. Сэтгүүлчид олж тогтоосноор, Crown Estate гэх британийн хаадын үл хөдлөх хөрөнгийг удирддаг компани, Алиевтай холбоотой оффшороос Нэгдсэн вант улс дахь үл хөдлөх хөрөнгийг $541 саяар авчээ.

Тухайлбал, 2009 онд захиргааны компании Лондонд нэгэн байрыг тэр үед 11 настай байсан Алиевын хүү Гейдар Алиевын оффшороос 45 саяар авсан байна. 2018 онд Crown Estate $90 саяар Ильхам Алиевын бага Арзагийн эзэмшлийн найман давхар худалдаа ба офисийн байрыг авчээ. 

Нээгдсэн мэдээллээр, Алиевын гэр бүл ба ойрын хүмүүс 2006-2019 онуудад оффшороор дамжуулан Лондонд үл хөдлөх хөрөнгийн 27 байгууламжийг худалдан авч наймаалахдаа $527 сая доллар зарцуулжээ. Хожим тэдний 12-ыг хатан хааны гэр бүлд заржээ. Азербайжаны лидерийн зарцуулсан хөрөнгийн эх сурвалж хаалттай байна.

"Пандорын хавтаст хэргээс" харахад, Алиевынхан өнөөг хүртэл Кенсингтонд 2012 онд 40 саяар худалдан авсан байраа эзэмшдэг ба Гейдпаркийн ойролцоо гурван квартиртай.

"...Британийн ерөнхий сайд асан..."

The Guardian сонинд өгүүлснээр, Ерөнхий сайд асан Тони Блэр эхнэрийн хамт Британийн Виржинийн аралд бүртгэлт холдингийн оффшорын буянаар хэдэн зуун мянгыг татвараас хэмнэжээ. Тэдний худалдан авсан оффшорын компанийг өмнө нь Бахрейны Аж үйлдвэр худалдааны сайд Заид Бин Рашид Аль-Зайяни эзэмшдэг байв. Мөн тэр Британид 81 сая долларын үл хөдлөх хөрөнгөтэй. Блэйрынхэн офисийн байрыг нь биш түүний эзэмшигчийн эрхийг авснаар $422 мянган долларыг татварт төлсөнгүй.

"Номин эрэгт дуртай Чех"

Пандорын хэргийн бас нэг хэрэгтэн нь Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиш. Тэр оффшороор дамжуулан Францын Номин эрэгт том эдлэнтэй болжээ. Ер тэр 1980-аад оноос бизнес эрхэлсэн хүн. Тэр Чехийн долларын тэрбумтан ба хөрөнгө нь 3,6 тэрбум гэдэг

ICIJ илчилснээр, Бабиш 2009 онд Панамын хуулийн Alcogal компаниар дамжуулан гурван оффшор бий болгожээ.

Эхний компанид нь мөнгө оронгуут тэр Францын Муженд шилгээн харш авчээ. Тэнд өөрийн кинотеатр, усан сан ер нь юм юм бий гэнэ.

The Guardian бичихдээ харш худалдан авах нь хууль бус хэрэг биш. Харин тэр энд татвараас зугтах онцгой арга сэдсэн бололтой. Тэр уг байрыг эзэмшдэгч худалдан авах эрхгүй байдлаар наймаалцжээ. Тиймээс түүний хөрөнгө орлогын мэдүүлэгт тэр нь тусгагддаггүй гэнэ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2 цаг 16 мин Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 2 цаг 27 мин Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ 2 цаг 32 мин Crew 13 багийг ОУСС руу илгээлээ 2 цаг 37 мин Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер ажиллаж байна 2 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна 2 цаг 45 мин Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо 3 цаг 51 мин Ж.Баярмаа: Манай улсад 10 хүн тутамд нэг дарга ногдож байна 4 цаг 9 мин Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ 4 цаг 51 мин Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино 4 цаг 57 мин Цэвэр эрчим хүч, тээвэр, логистик чухал ашигт малтмалын боломжуудыг хэлэлцэв 5 цаг 8 мин Худлаа... 5 цаг 33 мин I ангийн сургалтын хөтөлбөрийг шинэчилж, сурагчдын цүнхний ачааллыг буурууллаа 5 цаг 42 мин Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ 5 цаг 47 мин Усны тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн мэдүүлэв 5 цаг 51 мин Монгол залуусыг Их Британид суралцах боломжийг өргөжүүлэхээр санал солилцов 5 цаг 55 мин И.Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаатай дахин хамтарна 5 цаг 58 мин Хувийн хэвшлийг дэмжиж, хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдээ урагшлуулна 6 цаг 2 мин Г.Дамдинням сайд аа, нөөцийн савтай болсон юм уу, үгүй юм уу гэдгээ хэлээд өгөөч 6 цаг 4 мин Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр цас бороо орно 7 цаг 10 мин
iИх уншсан
Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Бид бол монголоид хүмүүс Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ
Top