x

Эдийн засгийн салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо

Альфред Нобелийн дурсгалд зориулсан Шведийн Төв банкны шагналыг Канад-Америкийн эдийн засагч Дэвид Кард, АНУ-ын судлаачид болох Жошуа Ангрист, Гвидо Имбенс нар хуваан хүртлээ. Энэ тухай Хаантны ШУА-ийн Нобелийн хороо даваа гаригт зарлажээ.

“Хөдөлмөрийн эдийн засгийг туршлагын замаар харсныхаа” төлөө Кард алтан медаль ба түүнийг дагалдах мөнгөний тал хувийг авна. Харин Ангрист болон Имбенс шагналын мөнгөний үлдсэн хэсгийг хуваан хүртэнэ. Энэ хоёрын хөдөлмөр нь “шалтгаан ба үр дагаварын дүн шинжилгээнд аргачлалын хувь нэмэр оруулсны төлөө” гэж үнэлэгджээ.

Нобелийн  шагналыг 1901 оноос эхлэн  603 удаа олгосны 86 нь эдийн засгийн  шагналтнууд байна. Энэ шагналыг Шведийн Үндэсний банкны 300 жилийн ойгоор 1968 онд Альфред Нобелийн дурсгалын гэсэн нэрээр бий болгожээ. Нобель өөрийн гэрээслэлдээ эдийн засагчдыг дурьдаагүй учир түүнийг албан ёсоор Нобелийн шагнал гэж хэлэхгүй.

Эрдэмтэдийн судалгаа

Байх л ёстой туршилт явуулаад Давид Кард цалин хөлс ба хөдөлмөрийн зах зээл бүрэлдэхэд цагаачдын хөдөлгөөний нөлөө ямар байгааг авч үзжээ.

1990-ээд оноос эхлэн түүний судалгаанууд нийтээр хүлээн авдаг төсөөллийг огт өөрөөр авч үзэхээс гадна шинэ дүн шинжилгээ, нээлтийг гаргажээ.

"1990-ээд оны дундуур Жошуа Ангрист болон Гвидо Имбенс аргачлалын асуудлыг шийдээд байх ёстой туршилтаас шалтгаан ба үр дагаварын тухай нарийн дүгнэлт хийж болдгийг харуулсан" гэсэн тайлбарыг швед шинжээчид өгсөн байна.

"Кардын судалгаа нь нийгмийн чухал асуудлуудыг хөндөн тавьж өгсөн бол Ангрист, Имбенс хоёрын аргачлалын ололт  нь  жам ёсоор байх туршилтууд нь мэдлэгийн чухал эх сурвалж гэж харуулж өглөө” хэмээн Нобелийн хорооны дарга Петер Фредрикссон тэмдэглэжээ.

Өнөөдрийн шагналтнууд...

Дэвид Кард  нь хөдөлмөрийн эдийн засгийн мэргэжилтэн ба  Беркли дэх Калифорнийн  их сургуулийн профессор. Тэрээр 1956 онд Канадад төрөөд Кингстон дахь Куинсийн их сургуулийг 1978 онд  дүүргэжээ. “Урт хугацааны хөдөлмөрийн гэрээний индексчлэл” сэдвээр эдийн засгийн ухааны докторын зэргийг 1983 онд Принстоны их сургуульд хамгаалсан байна. Кард хөдөлмөрийн гараагаа Чикагогийн Бизнесийн Дээд сургуульд эхлэн, тэнд 1982-1983 онуудад Эдийн засаг ба бизнесийн кафедрын доцент байв. Принстоны  их сургуульд 1983-1997 онуудад багшилж байгаад Берклид иржээ. Кардыг 2014 онд Америкийн эдийн засгийн эвслийн дэд ерөнхийлөгчөөр сонгожээ. Тэрээр 2021 оноос АНУ-ын ШУ-ны Үндэсний академийн гишүүн болсон юм. 

Жошуа Ангрист нь АНУ ба Израилийн иргэн. Тэрээр Огайо мужийн Колубус хотноо 1960 онд төржээ. Огайогийн Оберлины коллежийг 1982 онд бакалаврын зэрэгтэйгээр дүүргэжээ. Харин 1989 онд Принстоны их сургуульд эдийн засгийн доктор хамгаалжээ. 1996 оноос хойш одоо хүртэл Массачусетсийн технологийн дээд сургуульд ажиллаж байна.

Гвидо Вильгельмус Имбенс нь голланд гаралтай америкийн эдийн засагч юм. Тэр 1963 онд төржээ. АНУ-ын Брауны их сургуульд 1991 онд докторын зэрэг хамгаалсан ба Харвард, Калифорнийн их сургуулиудад багшилж байсан, 2012 оноос хойш Стэнфордын бизнесийн дээд  сургуулийн профессор юм.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 12 цаг 21 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 12 цаг 30 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 12 цаг 35 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 15 цаг 5 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 15 цаг 14 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 15 цаг 17 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 15 цаг 59 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top