x

ОХУ-д суралцаж байгаа оюутнуудын АНХААРАЛД!

ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцаж буй боловч цар тахлын улмаас тус улс руу зорчих боломжгүй байгаа гадаад оюутнуудад зориулж сургалтыг цахимаар явуулах, шалгалтыг нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулах чиглэлийг ОХУ-ын нийт их, дээд сургуулиудад өгөх тухай тушаалыг тус улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан бөгөөд энэ зохицуулалт ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцаж байгаа Монгол оюутнуудад нэгэн адил үйлчилж байна.

Сүүлийн үед ОХУ-ын зарим их, дээд сургууль дээрх зохицуулалтыг үл тоон Монгол оюутнуудыг заавал танхимын сургалтад хамрагдахыг шаардах, шалгалтанд хамруулахгүй байх, улмаар сургуулиас хасч болзошгүйг анхааруулж байна гэсэн мэдээллийн дагуу ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам болон манай оюутнууд олноор суралцдаг их, дээд сургуулийн гадаад оюутнуудын асуудал эрхэлсэн нэгжүүдтэй холбогдож тодруулга авлаа.

Заавал танхимын сургалтад хамрагдах шаардлагыг гадаад оюутнуудад тавиагүй, тэднийг шалгалтанд хамруулахгүй байх тохиолдол гараагүй бөгөөд Шинжлэх ухаан, дээд боловсролын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тушаал хүчин төгөлдөр үйлчилж байгааг оросын талаас мэдэгдсэн болно.

Хэрвээ ОХУ-ын аль нэг их, дээд сургуулийн зүгээс өөрийн сургуулийн гадаад оюутанд хууль, бус шаардлага тавьсан бол энэ асуудлаар ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны Зохицуулах төв /Ситуационный центр/-ийн +74951980000, Улс түмний найрамдлын сургуулийн дэргэд байгуулсан Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны Гадаад оюутнуудын асуудал эрхэлсэн төв /Центр компетенции по работе с иностранными обучающимися/-ийн +74999368691 шуурхай дугаарт холбогдож хууль бус шаардлага тавьсан их, дээд сургуулийн холбогдох албан тушаалтны талаарх мэдээллийг өгч, үүсээд байгаа асуудлаа шийдүүлэх боломжтойг Оросын талаас мөн мэдэгдлээ.

Иймд, ОХУ-ын их, дээд сургуульд суралцдаг оюутан Танд дээр дурьдсан асуудал тулгарсан бол +74951980000, +74999368691 дугаарын  шуурхай утсаар холбогдож мэдээлэл өгөх, эсхүл ГХЯ-ны Консулын газрын dep10@mfa.gov.mn цахим шуудангийн хаягаар өргөдлөө, дэлгэрэнгүй мэдээллийн хамт ирүүлэхийг зөвлөж байна.

ГХЯ-ны зүгээс ОХУ-тай хилээ харилцан, үе шаттайгаар нээх, тус улсад суралцаж буй Монгол оюутнуудыг танхимын сургалтад хамруулах асуудлыг үргэлжлүүлэн ярилцаж байгаа болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 16 цаг 40 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 17 цаг 5 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 17 цаг 19 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 17 цаг 22 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 17 цаг 25 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 17 цаг 43 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 19 цаг 28 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 19 цаг 29 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 19 цаг 40 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 21 цаг 36 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 23 цаг 9 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top