x

Хууль сахиулагчийг хүчирхийлэгч болгосон Хууль зүйн сайдыг огцруулья!

Арваад жилийн өмнө, Хууль зүйн шинэхэн сайд Х.Тэмүүжин “Цагдаа бол хүчний байгууллага биш, иргэнд үйлчилдэг үйлчилгээний байгууллага. Иргэнд үйлчилдэг хууль сахиулагчид тушаалаар биш, хуульд захирагдаж ажиллах ёстой” гэж хэлсний төлөө цагдаагийн хурандаа нар “Төрийн цагдааг цэвэрлэгчтэй адилтгалаа” хэмээн уурсаж, бослого гаргахаа шахаж байлаа.

Цагдаагийн байгууллага гэлтгүй, онцгой, хил хамгаалах гээд форм өмсөж, мөрдэс зүүдэг, иргэнтэй шууд харьцдаг бүх албан хаагчийн үйл ажиллагааг журамлаж, иргэний эрхийг ямар үндэслэлээр хязгаарлах, ямар арга хэрэгсэл хэрэглэх, иргэний эрхэнд хязгаарлах тохиолдолд хаанаас хаана хүртэл халдаж болох, юуг хориглох гээд алхаа гишгээ бүрийг нь /биеийн хүч болон тусгай хэрэгсэл, галт зэвсэг ашиглах гэх мэтчилэн/ журамласан Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-аар батлуулсан. Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хууль сахиулагчийн ажлын нөхцөл, цалин хангамж, тэтгэвэр тэтгэмж, шагнал урамшуулал, цол, зэрэг дэв ахих гээд алба хаагчтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг хийж өгсөн. Тэр үед уг хуулийн төслийг хамгийн их эсэргүүцсэн, цагдаагийн алба хаагчдыг өдөж турхирсан хүн нь Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж.

Дараа нь 2016 оны сонгуулийн дараа МАН Засгийн эрх авмагцаа УИХ-аар батлаад, ёсчлохоор хүлээж байсан хоёр хуулийг буцааж, оронд нь алба хаагчийн эрх зүйн байдал, үйл ажиллагааны хэм хэмжээ хоёрыг байгууллагын тухай хуультай нь нэг уутанд чихээд, хольж хутгаад Цагдаагийн албаны тухай хууль гэдгийг гаргасан байдаг юм.

Энэ дунд нь хууль сахиулагч гэж хэн байх, ямар эрхтэй, тэр эрхийг нь юугаар хязгаарлах гэх мэтчилэн бүх хэм хэмжээнүүд хаягдаж, иргэнд үйлчилдэг цагдаа эргээд төрийн цагдаа, төрийн форм өмсөөд иргэндээ хүч хэрэглэдэг “хүчний” байгууллага болж хувирсан билээ. Өчигдөр олон нийтийн сүлжээгээр цагдаагийн хоёр албан хаагчид гар хоосон жирийн иргэнийг албан өрөөндөө гавлаж байгаад зодож байгаа бичлэг цацагдав. Уг хоёр иргэн ямар гэмт хэрэг үйлдсэнийг мэдэхгүй ч цагдаагийн өөдөөс гар далайсан буюу хүч хэрэглэсэн, эсэргүүцэл үзүүлсэн үйлдэл лав харуулсангүй.

Үүний өмнө ч гэсэн цагдаагийн алба хаагч албан өрөөндөө жирийн иргэнийг гавлаж байгаад зодож, дэвсэлж байгаа бичлэг цацагдаж л байсан. Өчигдөр нийтэд цацагдсан уг бичлэг ч гэсэн шинэбичлэг биш, жилийн өмнө хийгдсэн хэмээн Х.Нямбаатар сайд бухаж, өөрөөсөө зайлуулсан байна. Тэгвэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэн ч тэдгээр алба хаагч нарт хариуцлага тооцоогүй гэсэн үг.

Харин бичлэг нийтэд цацагдсаны Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайдтай утсаар ярьж, хоёр албан хаагчид хатуу хариуцлага тооцох үүрэг өгсөн тухай хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, бичлэгт гарсан хоёр албан хаагчид хариуцлага тооцоод өнгөрөх юм байна.     

Эрүүгийн хуулийн 13.9-д /Хууль бусаар баривчлах, саатуулах/ “Эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд халдсан, баривчилсан, саатуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ /13.9.1/,

Энэ гэмт хэргийг өс хонзон, шунахай, хувийн сэдэлттэйгээр үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ /13.9.2/ гэсэн байна.

Гэвч Цагдаагийн албаны тухай хуульд бичсэнээр “цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн” гэдэг нэг үг хэлэхэд л хоёр алба хаагч хариуцлагаас мултрах боломжтой. Яагаад гэвэл эсэргүүцлийг ямар арга хэрэгслээр яаж зогсоох, юуг хориглох гэх мэт хэм хэмжээнүүд нь хуульд байхгүй, хуулиар зохицуулагдаагүй учраас. Х.Нямбаатар мэдээж олон нийтийн эсэргүүцлийг дарах, Ерөнхий сайдын үүрэг даалгаврыг биелүүлэхийн тулд хоёр албан хаагчид хариуцлага тооцсон дүр эсгээд өнгөрнө. Харин цагдаагийн алба хаагчид иргэнд шалтгаантай, шалтгаангүй хүч хэрэглэдэг, эрх чөлөөнд нь халддаг, доромжилж тохуурхдаг явдал байсаар л байх болно. 

Учир нь хуулийн салбарыг толгойлж байгаа Хууль зүйн сайдын толгойд салбарынх нь ажлаас шал өөр зүйл эргэлдэж явдаг учраас тэр. Хотын даргыг дагаад барилгажилт ярьчихсан давхиж явна, ХЭГ-ын даргатайгаа нийлээд шүүхийн шийдвэрийг шүүнэ. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсоноос хойш нэг жил гаруйн хугацаанд  санаа тавьсан ганц ажил нь С.Зоригийн хэрэгт яллагдаж, гурван шатны шүүхээс ял сонссон гэмт хэрэгтнүүдийг ялаас мултлах асуудал байсан. Өмнөх дөрвөн жил УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллахдаа хуулийн салбарт гарсан бүх эерэг өөрчлөлтийг ухраах, нураахад хүчин зүтгэсэн.  Тиймээс хууль сахиулагчийн ёс зүйг хууль сахиулагчидтай биш, Хууль зүйн сайдтай ярих ёстой. Хууль сахиулагчдыг хүчирхийлэгч болгосон Хууль зүйн сайдыг огцруулья.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 12 цаг 41 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 12 цаг 50 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 12 цаг 55 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 15 цаг 25 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 15 цаг 34 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 15 цаг 37 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 16 цаг 19 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top