x

Гудамж, талбайн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэлтийг эрчимжүүлнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. 

Тус хуралдаанаар Хотын дарга Д.Сумъяабазар үүрэг, даалгавар өглөө.

Тухайлбал, “Ковид-19” халдварын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ” болон гэрээ байгуулаагүй аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлсэн эсэхэд тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон юм.

Мөн хөрөнгө оруулалтаар хийж байгаа барилга байгууламж, авто зам болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, захиалагчийн хяналтыг сайтар тавих чиглэл өгөв. Түүнчлэн үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээг хийх, үерийн далан сувгийг зориулалтын бусаар өөрчилсөн зөрчлийг арилгуулах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлуудаа тогтмол зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг даалгалаа.

Орон сууцны хороолол болон гэр хороолол, гудамж талбайн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэлтийн ажлууд эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгов.

Мөн нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд барилга, байгууламж болон авто зам, инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажил, нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжилт, орон сууцны хорооллын дээврийн засвар болон цахилгаан шатны засвар, үйлчилгээний ажил, гэр хорооллын гудамжны гэрэл, цахилгаан болон далан сувгийн ажлуудыг графикт хугацаанд дуусгаж, гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж ажиллахыг даалгасан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 13 цаг 48 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 14 цаг 13 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 14 цаг 27 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 14 цаг 30 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 14 цаг 32 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 14 цаг 51 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 16 цаг 36 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 16 цаг 37 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 16 цаг 48 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 18 цаг 44 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 20 цаг 17 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top