Улаанбаатар хотод суурин 22 цэгт 35 багийн 241 эмч, ажилтан ажиллаж, 10305 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Долдугаар сарын 22-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 3385, II тунд 6115, нийт 9500 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1056403 иргэн I тунд, 950554 иргэн II тунд хамрагдаад байна.
Мөн нийт 3370 жирэмсэн эх, 12-15 насны 41927, 16-17 насны 20828 хүүхдийг тус тус дархлаажуулсан байна.
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цагийн хооронд ажиллана.
Иргэн та дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай байгааг Эрүүл мэндийн байгууллагаас санууллаа.
Үүнд:
-
Амны хаалтаа тогтмол зүүх;
-
Хүн хоорондын зай барих;
-
Гар угаах, халвдаргүйжүүлэх;
-
Байнгын агааржуулалт хийх;
-
Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байхыг зөвлөлөө.
Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.