x

ЭНЭТХЭГ: Дэлхийн хамгийн том гэр бүлийн тэргүүн нас баржээ

Энэтхэгийн Мизорам мужид амьдардаг дэлхийн хамгийн том гэр бүлийн тэргүүн гэж үздэг 76 настай эрэгтэй нас баржээ.

Олон эхнэртэй байх шашны урсгалын тэргүүн Зиона Чана ням гаригт нас барж, 38 эхнэр, 89 хүүхэд, 36 ач зээ нараа орхин оджээ. 

Энэхүү мэдээг Мизорамын засаг дарга Зорамтанга баталж, твиттер хуудсандаа "маш ихээр" эмгэнэл илэрхийлэв.

Зиона Чана нь чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчнөөр шаналж байсан гэсэн мэдээлэл байна.

Эмч нар PTI мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа "Зиона Чана өөрийн тосгон Бактаунг Тлангнуам дахь гэртээ биеийн байдал нь муудсан. Түүнийг ням гаригийн орой эмнэлэгт хүргэсэн бөгөөд эмнэлэгт ирэхэд аль хэдий нь нас барсан байсан" гэж мэдээлсэн байна.

Зиона Чана үнэхээр дэлхийн хамгийн том гэр бүлийн тэргүүн байсан үгүй юу гэдгийг албан ёсоор баталгаажуулаагүй байгаа бөгөөд хэд хэдэн өөр гэр бүлүүд хамгийн олон гишүүнтэй гэдэг нэрийг булаацалдаж байгаа аж. Зиона Чанагийн гэр бүлийн тоог яг нарийн тооцоолоход ч мөн хэцүү байдаг байна. Наад зах нь нэг тайланд түүнийг 39 эхнэр, 94 хүүхэд, 33 ач, зээтэй байсан гэж мэдэгдэж байгаа юм.

Орон нутгийн янз бүрийн мэдээллийн сурвалжууд түүнийг ийм том гэр бүлийн "дэлхийн дээд амжилтыг" эзэмшдэг гэж дурдсан байдаг бол дэлхийн аль рекорд болох нь тодорхойгүй байна. Түүнчлэн энэ гэр бүл Ripley's Believe it or Not телевизийн алдартай шоу нэвтрүүлэгт хоёр удаа оролцсон аж.

Гэхдээ дэлхийн дээд амжилтанд хүрсэн эсэхээс үл хамааран Зиона Чана болон түүний гэр бүлийнхэн Энэтхэгийн зүүн хойд хэсэгт орших тосгондоо жуулчдын анхаарлыг татаж, нутгийн олон хүмүүсийг татдаг байна.

Үүгээр ч зогсохгүй Зиона Чанагийн гайхалтай амьдрал нь олон жилийн туршид хэд хэдэн нэрийн дор хүмүүсийн анхаарлыг татах болсон.

Агуу их гэр бүл 100 өрөөтэй, "Чууань Тран Рун" буюу Шинэ үеийн байшин хэмээх дөрвөн давхар байшинд хамтдаа амьдардаг байна. Түүний эхнэрүүд Чанагийн хувийн унтлагын өрөөний ойролцоох нийтийн байранд амьдардаг гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байсан юм.

Энэхүү харш нь тус мужийн аялал жуулчлалын томоохон үзмэр бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс гэр бүлийнх нь амьдралын хэв маягийг үзэж харахын тулд тосгоныг дайран өнгөрдөг.

Ройтерс агентлагийн мэдээлж буйгаар Зиона Чана 1945 онд төрсөн бөгөөд өөрөөсөө гурван насаар эгч, хамгийн том эхнэртэйгээ 17 настайдаа танилцжээ.

Тус гэр бүл нь 2000 орчим дагагчтай Chana Pawl хэмээх христийн урсгалд харьяалагддаг бөгөөд тэд бүгд Мизорамын нийслэл Айзавл хотоос 55 км-ийн зайд, Бактаунг Тлангнуам дахь Чанагийн байшингийн орчимд амьдардаг.

Эрэгтэйчүүдэд олон эхнэр авахыг зөвшөөрдөг уг бүлэглэлийг талийгаач Зиона Чанагийн өвөө 1942 онд үүсгэн байгуулжээ.

Б.Бүжлхамаа

www.bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14 цаг 55 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 15 цаг 20 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 15 цаг 34 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 15 цаг 37 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 15 цаг 39 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 15 цаг 58 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 17 цаг 43 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 17 цаг 44 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 17 цаг 55 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 19 цаг 51 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 21 цаг 24 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top