x

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Жолоочгүй машин өнхөрч, 5 настай хүүхэд амь хохирлоо

Өчигдөр буюу Зургаадугаар сарын 10-ны өдөр таван настай хүүхэд жолоочгүй автомашинд дайруулж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.

Тодруулбал, Төв аймаг Эрдэнэ суманд автомашин өнхөрч, хашаандаа тоглож байсан таван настай хүүхэд дайруулж, амь насаа алджээ. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Осол гэмтлээс шалтгаалсан хүүхдийн нас баралтыг “Эндэх ёсгүй эндэгдэл” буюу урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой эндэгдэл хэмээн үздэг. Иймд эцэг эх, асран хамгаалагч нар замын хөдөлгөөнд оролцохдоо, хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, анхаарал болгоомжтой хандах шаардлагатай.

Судалгаагаар зам тээврийн осол, хэргийн улмаас амь насаа алдсан хүүхдийн 70 орчим хувь нь тээврийн хэрэгслээр зорчиж явсан ба тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлж онхолдох үед хамгаалах бүс болон зориулалтын суудал хэрэглээгүй улмаас цонхоор шидэгдэх, тээврийн хэрэгсэлд дарагдаж амь насаа алдсан, 20 орчим хувь нь эцэг, эх асран хамгаалагч нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ хайхрамжгүй хөдөлсний улмаас автомашинд дайруулсан бол үлдсэн 10 орчим хувь нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож зам тээврийн осолд өртсөн байна.

Хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах зөвлөмжийг хүргэж байна.

Үүнд:

  • Бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгаж тээвэрлэх;

  • Хамгаалах бүсийг тогтмол зүүлгэж хэвшүүлэх;

  • 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх;

  • Хорооллын доторх хөдөлгөөнд зогсож буй тээврийн хэрэгслийн дундуур хүүхэд гэнэт гарч ирэх тул хурдаа тохируулж явах;

  • Гэр хорооллын хашаа болон зогсоол талбай дээрээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эхлүүлэхдээ заавал тойрч шалгаж байхыг анхаарна уу!!!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 15 цаг 35 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 16 цаг 0 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 16 цаг 14 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 16 цаг 17 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 16 цаг 20 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 16 цаг 38 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 18 цаг 23 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 18 цаг 24 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 18 цаг 35 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 20 цаг 31 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 22 цаг 4 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top