x

Бусдыгаа хүлээн зөвшөөрөх

Хүүк яагаад ийм өндөр санал авав? Олон шалтгаан дурдаж болох ч хамгийн гол ганц л шалтгаан байгаа нь ердөө АН муугийнх юм.

Дарханы зам гамшиг байсаар атал Дарханыхан яагаад МАН-г сонгоод байдаг юм бэ? Дарханыхан тэнэгтээ биш Дарханы АН гамшиг байна л гэсэн үг.

Сүүлийн 30 жилийн ихэнх үед нь МАН засаглаад Монгол улсыг ийм болголоо гэж АН гомдоллох бол шал утгагүй, логикгүй зүйл. Энэ бас л АН өөрсдөө муугийнх. Кола их зарагдаад байна гээд Пэпси нь гомдоллоод байгаа л гэсэн үг биздээ. Ман Ютд олон яллаа гээд Чэлси гомдоллоод байна л гэсэн үг.

Одоо АН эргэж сэргэхгүй л бол дараагийн сонгуулиуд яг ийм маягаар л явна. ХҮН томортлоо өдий, томорлоо гэхэд дахиад л АН шиг хэрэлдээд эхэлж ч мэднэ.

Ер нь МАН яагаад ингээд сонгуульд ялаад байдаг юм бэ? Яг цаасанд жагсаагаад гаргавал мөнгө санхүү, хүн хүчний хувьд МАН, АН хоёр тийм ч айхтар зөрүүтэй биш. Харин МАН-д байдаг, АН-д байдаггүй нэг л зүйл нь ердөө “Бусдыгаа хүлээн зөвшөөрөх” чанар юм. Сонгуульд угаасаа эв нэгдэлтэй нам нь л ялна, эв нэгдэлтэй байна гэдэг нь бусдыгаа хүлээн зөвшөөрөхийн л нэр. 40-тэй Ерөнхий сайд, 40-тэй генсэкээ МАН-ын хөгшчүүл нь хүлээн зөвшөөрч байна. 32-ын ба 33-ын хоёр бүлэг нь нэгнээ хүлээн зөвшөөрч байна. Гаднаа хэрүүлгүй харагдана гэдэг нь дотроо хэрүүлээ хийчихээд л, бусдыгаа хүлээн зөвшөөрөөд явж байгаа хэрэг л юм. 

Харин АН-д бусдыгаа хүлээн зөвшөөрөх чанар алга. Санаагаар болдог бол залуус нь гарч ирээд Эрдэнэ, Элбэгээ, Жэнко нарынхаа зургийг шүүрдэж, поошиг нүдэж нтр акц хийх ёстой юм. Даанч Элбэгээгийн залуус Жэнкогийн залуусыгаа үзэхгүй, Алтанхуягийн залуус аль алийг нь үзэхгүй. Хэдэн залуус нь өөрсдийнхөө дагадаг хөгшчүүлийнхээ үгээс гарахгүй, хэдэн хөгшчүүл нь угаасаа “Бусдыгаа хүлээн зөвшөөрөх” тухай бодохыг ч хүсдэггүй.

Таалагдахгүй байсан ч “Бусдыгаа хүлээн зөвшөөрөх” гэдэг маш том чанар шүү, нам гэлтгүй бүтэн нийгмийн хувьд ч хамаатай. 820 мянган хүн чиний таалагддаггүй хүнийг сонгосон байж болно, мөнгөөр байна уу, халамжинд угжуулсан байна уу, үнэхээр комунист тэнэг байна уу хамаагүй тэд сонгосон л байна. Гэхдээ ямартай ч 820 мянган хүний дунд гадаад хэлтэй, боловсролтой өчнөөн мянган залуус, өчнөөн мянган доктор профессор, олон зуун IT инжэнэрүүд, чамаас ухаантай боловсролтой өчнөөн мянган хүн байж л таараа.

Бусдыгаа хүлээн зөвшөөрөх.. энэ чанарыг сурчихвал чиний стрээс ч буурна, нийгэм ч арай нэг эрүүл саруул болох юмдаа /ялангуяа ХҮН дэмжигч нар/. Т.Дүүрэн ахын хэлсэн нэг үг байдаг юм, “Монголчууд шийдэл олох гэж биш өөрийгөө илэрхийлэх гэж хэрэлддэг” гэж. Бодууштай шүү.

 

Аанхаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ESUIGEN (102.89.2.158)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 06 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 11 цаг 15 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 11 цаг 40 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 11 цаг 54 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 11 цаг 57 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 11 цаг 59 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 12 цаг 18 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 14 цаг 3 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 14 цаг 4 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 14 цаг 15 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 16 цаг 11 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 17 цаг 44 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top