x

Алтантүлхүүр хүүхдийн сан “Зүрх мартахгүй” төслийг хоёр дахь жилдээ дэмжин ажиллана

Голомт банкны Алтантүлхүүр хүүхдийн сан “Зүрх мартахгүй” төслийг хоёр дахь жилдээ үргэлжлүүлэн дэмжиж, албан ёсны хамтрагчаар ажиллах санамж бичгийг байгууллаа.

Арга хэмжээнд төслийг санаачлагч “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан, Голомт банкны ерөнхийлөгч Г.Ганболд нар оролцон хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар Голомт банкны Алтантүлхүүр сан тус төсөлд санхүүгийн болон шаардлагатай бүхий л зүйлсээр дэмжин ажиллахаар боллоо.

Төрөлхийн зүрхний гажигтай хүүхэд багачуудыг эх орондоо оношлон мэс засал хийж, бяцхан зүрхнүүдэд амьдрал бэлэглэх зорилготой “Зүрх мартахгүй” төслийг “Улаанбаатар Сонгдо” эмнэлгээс өнгөрсөн оны тавдугаар сард санаачлан хэрэгжүүлж эхэлснээр нийт 170 бяцхан хүүхдэд зүрхний мэс засал хийж, амьдрал бэлэглээд байна. Голомт банкны Алтантүлхүүр хүүхдийн сан нийгмийн хариуцлагын хүрээнд өнгөрсөн жил тус төсөлд 120 сая төгрөг хандивлан 12 хүүхдийн хагалгааны зардлыг бүрэн хариуцсан бөгөөд энэ жилийн хувьд мөн 120 сая төгрөг хандивлан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийлсэн юм.

“Зүрх мартахгүй” төслийн багийнхан үйл ажиллагаагаа улам өргөжин тэлж, улирал бүр алслагдсан аймаг сумдад очиж үнэ төлбөргүй үзлэг хийх, мөн 2027 он гэхэд нийт 1,000 хүүхдэд зүрхний мэс засал хийх зорилт тавин ажиллаж байна. Санамж бичиг байгуулах үеэр Голомт банк бусад төрийн болон хувийн хэвшлийн бүхий л аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан “Зүрх мартахгүй” төсөлд нэгдэж, бяцхан зүрхнүүдэд амьдрал бэлэглэхийг уриаллаа.

Бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэе!

iСанал болгох
iШинэ мэдээ
Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ 10 цаг 55 мин Дубайн нисэх буудалд дроны дайралт болж, нислэгүүдийг түр зогсоов 10 цаг 57 мин "Улаанбаатар - Хөрөнгө оруулалт" уулзалтаар нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг танилцууллаа 10 цаг 59 мин Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэхээр боллоо 11 цаг 0 мин Япон улс Ормузын хоолой руу цэргийн хөлөг илгээх төлөвлөгөөгүй байна 11 цаг 1 мин 108 хүүхдийн тусламжийн утсанд 1,782 дуудлага иржээ 11 цаг 1 мин Чингэлтэй дүүргийн эмнэлэгт дурангийн аргаар түрүү булчирхай авах мэс заслыг анх удаа хийлээ 11 цаг 2 мин Ж.Лапорта "Барселона" клубийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо 13 цаг 7 мин Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүллээ 13 цаг 8 мин Төгрөгийн хадгаламж 4.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ 13 цаг 11 мин Прокуророос авлига, хүн амины зэрэг 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 13 цаг 15 мин “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна 13 цаг 20 мин Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж байна 14 цаг 36 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уулзалт боллоо 14 цаг 48 мин УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ 14 цаг 51 мин Украин дроноос хамгаалах туршлагаа хуваалцсаны хариуд мөнгө, технологи хүсэж байна 14 цаг 51 мин Онцгой байдлын байгууллагын зургаан алба хаагч хурандаа цол хүртлээ 14 цаг 52 мин Гуравдугаар сарын 16-наас 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 14 цаг 57 мин Улсын Их Хурлын дарга Н.Учрал 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж үг хэллээ 14 цаг 57 мин У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй 15 цаг 1 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top